Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Та өөрийн ажлын/гэрийн/зөөврийн гээд л хүссэн компьютероо ашиглаж байх зуураа мөн гар утсаараа бага багаар хатуу вальют цуглууахыг хүсч байна уу? Тийм бол уг нийтлэлийг заавал уншаарай.

Bitcoin болон бусад цахим мөнгөний талаар суурь мэдлэгийг олж авахыг хүсвэл ЭНД дараад бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.



Давуу талууд:
- Татах, суулгах болон ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой загвартай
- Хэмжээ бага
- Ачаалал тохируулах бүрэн боломжтой
- Нэмэлтээр CloudMining (сервер дээрээс төхөөрөмж/хурд түрээслэж ашиглах онлайн үйлчилгээ) хийж болдог.
- Өөр дээрээ түрийвчтэй, нэмж түрийвч холбож болно
- Цонхыг хураах (minimize), хааж, tray-д нууж бас өөр Virtual Desktop-руу шилжүүлж болно, програмыг өөрийг нь хаачихгүй л бол програмын цонхыг нь хаасан ч ажилласаар байдаг
- Систем унтраад дахин ачааллах үед үргэлжлэн ажилладаг учир 1 суулгаад тохируулчихсан л бол тэгээд мартчихсан ч болно гэсэн үг
- "Ухаалаг горим" нь хэрэгчлэгч компьютерийг ашиглаж байгаа эсэхээс хамаарч өөрөө олборлолтын чадлаа өөрчлөн ажилладаг
- Илүү дутуу сурталчилгаа харуулдаггүй
- 1 дор олон зоос зэрэг олборлож болно
- Хурд/ачааллыг олборлолт тус бүрт тохируулах боломжтой
- Windows, Macintosh, Linux, Android системүүд дээр ажиллана
- Даалгаварууд гүйцэтгэх замаар урамшуулалд хамрагдаж болно
- Зөвхөн BTC биш бусад олон төрлийн зоос олборлох боломжтой
- 32 бит (x86) болон 64 бит (x64) аль ч төрлийн Windows систем дээр суулгах боломжтой

Сул талууд:
- Монгол хэл дээр ашиглах боломжгүй
-  Бага хэмжээгээр татах боломжгүй (ихэвчлэн 1.0 бүхэл эсвэл зарим зоосыг 0.1 хүртэл хүлээх хэрэгтэй)
- iOS дээр суулгах боломжгүй
- Browser-оор олборлох боломжгүй




Шаардагдах зүйлс:
- Тасралтгүй эсвэл тасралт багатай интернэт сүлжээнд холбогдсон байх

Анхаарах зүйлс:
- Хурд нь өөрийн компьютерийн чадлаас хамаарах хэдий ч хэрэглэгч өөрийнхөөрөө өөрчлөн тохируулах бүрэн боломжтой байдаг. Өндөр үзүүлэлттэй компьютер илүү хурдан ашиг олно гэсэн үг.
- Програм ажиллаж байгаа үедээ л олборлолт хийнэ. Өөрөөр хэлбэл компьютер асаалттай, интернэт холбогдсон, програмыг хаагаагүй, бүртгэлээрээ нэвтэрч орсон, олборлох горимд байгаа нөхцөлд л танд зоос бага багаар цугларна гэдгийг анхаарна уу.

Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх бол ЭНД дарна уу.

Бүртгэл үүсгэж нэвтэрсний дараа Download цэсээр орж өөрийн ашиглаж буй системд тохирох хувилбарыг сонгож татаад суулгаарай.

Жич: Програмыг суулгасны дараа дөнгөж ажиллуулмагц email бичдэг талбар гарч ирэх ба тэрхүү талбарын доорх Extended Mode товчыг дарсны дараагаар email болон нууц үгээрээ нэвтэрч орох боломжтой болдог шүү.



Өөр бусад олборлодог програм, аргатай танилцахыг хүсвэл ЭНД дараарай.



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad