Q хэлтэс : Марко нөлөө
Q хэлтэс нь хэрэгтнийг илрүүлж, хэргийг шийдэж чадаагүй удаж, мартагдаж хөрсөн хэргүүдийг шалгаж, мөрддөг цөөн хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн алба юм. Карл болон Ассадын мөрдөн байцаах, тандан ажиглах, мөрдөн мөшгих ур чадвар, ажилч хичээнгүй, ажигч гярхай байдал, хичээл зүтгэл нь бусад цагдаа нарын илрүүлж чадалгүй орхисон онц хүнд болон жигшүүрт гэмт хэргүүдийг мөрдөхөд үнэмлэхүй давуу байдлыг олгодог хэдий ч тэдний ажил тэднээс ихээхэн зориг зүрх, тэсвэр тэвчээр, ур ухаан хийгээд золиос шаардах болно.
Киноны талаар товчхон: Хэдэн жилийн өмнө жигшүүрт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа оргон зайлж, сураг алдарсан 1 этгээдийн үнэмлэхний өрөөсөн хуудсыг биедээ авч явсан хүүг, галт тэргэнд тасалбаргүй зорчиж байхад нь олж барьснаар хуучин хэргийг дахин сөхөж, мөрдөх хэрэгтэй тулгарна. Мэдээжийн хэрэг мартагдаж, орхигдсон ийм хэргийг Марк болон Ассад, тэдний багийнхан л хариуцан авах нь ойлгомжтой. Гэвч энэ хэрэг зүгээр л 1 оргосон сэжигтнийг илрүүлэх хэрэг биш, илүү том, илүү бусармаг хэрэгт хөтлөх гүүр болно гэж тэд хараахан санаагүй нь мэдээж.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД (WikiPedia) дараад уншаарай.
Цувралын 5-р дугаараас бүх жүжигчдийг сольсон нь үзэгчдэд таалагдаагүй бөгөөд, энэ явдал нь цаашлаад киноны үнэлгээ, ашигт хүртэл хүчтэй нөлөөллийг үзүүлсэн байна. Улмаар Дани улсын кино салбарын түүхэнд ашиг орлогоор тэргүүлсэн, шилдэг киноны жагсаалтын 1 (Төгс өшөө авалт) болон 2 (Сураггүй нэгэн), 4 (Мухар сүсэг), 5 (Орхигдсон хэрэг илрүүлэгч) байруудыг эзэгнээд байсан "Q хэлтэс" 5 дахь кинон дээрээ амжилтаа давтаж чадалгүй, бүдэрчээ.
"Q хэлтэс" кино зохиолууд
- Орхигдсон хэрэг илрүүлэгч (2013)
- Сураггүй нэгэн (2014)
- Мухар сүсэг (2016)
- Төгс өшөө авалт (2018)
- Марко нөлөө (2021)
- Хязгаар үгүй (?)*
- Өөргүүд (?)*
- Хохирогч 2117 (?)*
*Цувралын 6, 7, 8 дугаар номууд дээрх нэрээр хэвлэгдсэн боловч кино зохиол нь ижил нэрээр гарах эсэх, мөн хэзээ үзэгчдэд хүрэх нь тодорхой болоогүй байгаа.
Татах
ЭНД дараад татаарай.
Өөр бусад кино сонирхож байвал ЭНД, Тв ОАК цувралыг ЭНД дараад үзээрэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation