Thetan Arena : Ороод ир, алалцая!
Thetan Arena бол MOBA (Multiplayer Online Battle Arena) буюу Олон тоглогчдын сүлжээний тулаант жанрын тоглоом бөгөөд үүгээрээ уг тоглоом, крипто, Блокчэйн, NFT-ыг даган гарч ирсэн ихэнх тоглоомуудаас ялгардаг. Тоглогчид өөр хоорондоо, дангаар эсвэл 2х2, 3х3, 5х5 зэрэг харьцаатай найзуудын эсвэл санамсаргүй түүврээр бүрдсэн баг болон тулалдах бөгөөд, тоглоомыг хөгжүүлэгчдээс бэлдэн хүргэж буй хөтөлбөрүүдэд амжилттай оролцсон хэрээрээ шагнал, урамшууллыг хүртэнэ.
Албан ёсны веб
Telegram холбоосууд
Discord
Хөгжүүлэгч
Тоглоомын Mode буюу горимууд
Ихэнх тохиолдолд, хамгийн сүүлд амьд үлдэж, ялах эсвэл хамгийн өндөр оноог цуглуулах замаар шийдвэрлэгдэнэ. Гэхдээ Tower Seige буюу Цамхаг хамгаалах горимд өөрийн цамхгыг хамгаалахын хажуугаар, өрсөлдөгч талын цамхгыг устгах зорилготой байдаг. Дээрхээс гадна Custom буюу дурын байдлаар тохируулах боломжтой сонголт бас бий.
Дүрүүдийн төрлүүд
Баатруудын зэрэглэл
Ур чадвар
Чадварын зэрэглэл
Чадварууд нь, effect-based буюу үр дүн болон нөлөөнд суурилсан, melee буюу гардан тулааны, support буюу дэмжлэг үзүүлэх зэрэг төрлүүдэд ангилагдана.
Блокчэйнд суурилсан, тоглоод крипто олох боломжыг олгодог буюу P2E төрлийн өөр зөндөө тоглоомууд байгаа хэдий ч, Thetan Arena нь тэдгээрээс шинэлэг, өргөн цар хүрээ бүхий өвөрмөц шийдэлтэй, гоёмсог зураглал, чанартай гүйцэтгэлийг амладгаараа онцлог. Энэхүү тоглоомын үндсэн токенийг THG гэх ба, эзэмшигчиддээ солилцоо, үнэ цэн хадгалалт, гадаслал, санал хураалтын эрхүүдийг олгоно. Уг токентой холбоотой бүхий л статистик үзүүлэлт, граф, хөгжүүлэгчидтэй холбоотой мэдээ мэдээлэл, зах зээлийн үнэлгээ, үнэ ханш зэргийг харах, сонирхогч, тоглогч, төслийг дэмжигчдийн эгнээнд элсэхийг хүсвэл ЭНД дараад CMC дээрх хуудаст нь зочлоорой.
#CoinMarketCap
Тоглоомын хувьд
Үнэхээр зугаатай, уйдашгүй уур амьсгалыг бүрдүүлж өгсөн байгаа нь их таалагдсан. Түүгээр барахгүй, энэ тоглоомыг бараг ямар ч төхөөрөмж дээр ачааллуулах боломжтойгоор бүтээсэн бөгөөд, хуучин, үзүүлэлт тааруу утсан дээр ч, хэт халалт учруулалгүй ажиллаад байх боломжтой юм билээ. Тоглогчдын дассан, танил MOBA тэр чигтээ байгаа ч, олон дүр, чадвар, газар, даалгавраасаа хамаарч өөрчлөгдөх тоглоомын горимууд нь Таныг удтал уйдаалгүй, "уяж" чадна.
Шагналын тогтолцоо нь, улам бүр л ахиад, илүү ихийг олоод байхыг хүсэхүйц хэмжээнд бүтээгдсэн байх ба 1 ч төгрөг төлөлгүйгээр тоглож, баатраа хөгжүүлж, ашиг олох боломжтой нь Thetan Arena-н 1 том давуу тал болж өгч чаджээ. F2P (Үнэгүйгээр тоглох) боломжтойгоос гадна, ийм байдлаар тоглоомоо эхлүүлж буй тоглогчдод ч баатрууд болон чадваруудыг чамгүй хэмжээнд олгож байгаа нь, шударга бөгөөд зоригжуулах нөлөөг үзүүлж байна. Хэдий тийм ч, илүү өндөр амжилтанд хүрч, илүү эрчтэй ахихыг хүсвэл худалдаж авах хэрэгцээтэй тулгарахыг үгүйсгэх боломжгүй юм. Гэхдээ зүгээр л, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх гэж байгаа бол заавал, мөнгө төлөх шаардлагагүй.
Анхлан сонирхогч, шинээр эхэлж буй тоглогчдод зориулсан дэлгэрэнгүй тайлбар, гарын авлага байхгүй ч, энэ зэргийн тоглоомыг хэн ч, хэдхэн оролдоод л учрыг нь олчих байлгүй. Гэхдээ хэрэв Та, крипто валют болон NFT огт сонирхдоггүй бол, ижил төстэй, энгийн тоглоом тоглосон нь илүү дээр болов уу. Жишээлбэл, WolfFun Games-н хөгжүүлсэн, Heroes Strike хэмээх, "энгийн" MOBA нь дээрх тоглоомтой тун төстэй ч, крипто ертөнцтэй ямар ч хамааралгүй байдаг.
Тоглоомыг татах
Бүртгэл үүсгэх
ЭНД дараад тоглоомдоо нэвтрээрэй!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation