Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Windows 11 үйлдлийн системийн Pro. хувилбарын Insider Preview 21H2-г хэрэглэж үзээд төрсөн сэтгэгдэл болон, Windows 10-с ялгарах онцлог, давуу болон сул талуудыг энэ нийтлэлээрээ сонирхуулахаар бэлдлээ.

1-р хэсгийг ЭНД дараад уншаарай.


build 22000.65

(2021-07-09)

Эхлэл цэсний хайлт

Эхлэл цэс дотроосоо шууд хайх боломжтой болсон.

Олон дэлгэц & Хэрэгслийн мөр

Хэрэгслийн мөрийг олон дэлгэц холбосон үед тус бүр дээр харуулж болдог болсон бай тохиргоо нь Settings - Personalization - Taskbar замаар ороход харагдана.

Power mode

Цэнэг хэмнэх горим байхгүй байсныг нэмж оруулсан. Тохиргооруу хандахдаа Settings -  Power & battery замаар орно.

Troubleshoot

Алдаа шалгаж, боломжтой бол засдаг цэс маань Settings дотроос л хандаж болдог байсныг өөрчилж, харгалзах төхөөрөмж, цэс дээр хулганы баруун дараад шууд ачааллуулах боломжтой болсон.

Загварын сайжруулалт

Жижигхэн, жижигхэн өөрчлөлт, сайжруулалтууд хийгдээд л байна.

Мэдээж дээрхээс гадна, алдаа засах, илрүүлэх, ажиллагааг сайжруулах өөр зөндөө өөрчлөлтүүд хийгдсэн байгаа. Тэр бүрийг жагсаах шаардлагагүй гэж үзээд, зөвхөн онцлох болон шууд нүдэнд ил харагдах зүйлсийг л бичиж байгаа шүү.

Refresh

Өмнөх дугаар дээр халж магадгүй гэж таамагласан маань буруу байсан бололтой. Энэ build дээр, Windows-ийн өмнөх хувилбаруудын адил шууд хандах боломжтой болж өөрчлөгдсөнөөс нь харвал, өмнөх build дээр шинэ цэс дээрээ нэмж оруулаагүй байсан төдий байж болох юм.

build 22000.71

(2021-07-16)

Acrylic загвар

Хулганы баруун дарахад нээгддэг context menu цэсний үзэмж, шинэ жишгийн дагуу өөрчлөгдсөн.

Widgets

Entertainment цэсэнд Microsoft Store дахь кинонуудыг харуулдаг болжээ. Мөн, Widgets-г хэрэглэх боломжтой улсуудын тоо нэмэгдсэн.

Preview хүрээ

Хэв загварын шинэ жишгийг нэвтрүүлсээр байна.

Энэ удаад үзэмжээс илүү ажиллагаанд анхаарсан бөгөөд засагдсан болон илрүүлээд, засахаар төлөвлөсөн алдааны жагсаалт маш урт болсон байна.


Нэмэлтээр, 7-р сарын 16-нд шинээр танилцуулагдсан Windows үйлдлийн системийн төрөл болох үүлэн технологид суурилсан, ямар ч төхөөрөмжөөс хандах боломжтой, хосолмол хэлбэрийн Windows 365-г танилцуулж байна.

Windows 365

Үүлэнд суурилсан учир:
  1. Интернэт холбогдож чадах ямар ч төхөөрөмжөөс хандах боломжтой.
  2. Төхөөрөмж сольж хэрэглэхэд, өмнөх хийж байсан ажлаа шууд үргэлжлүүлэх боломжтой.
  3. Microsoft-ийн үүлэн үйлчилгээнүүдийн аль 1-нд бүртгэлтэй, хэрэглэдэг байхад л, бусад бүх үйлчилгээнүүдэд хандах боломжтой.
  4. Хурд, хүч, аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан.

Танилцуулга

ЭНД дараад Microsoft-ийн гүйцэтгэх захирлын танилцуулан, зарлаж буй бичлэгийг үзээрэй. Тэгэхдээ, Windows 11 29:15-аас, Windows 365 29:54-өөс тус тус эхэлж байгаа шүү.

Мөн, ЭНД дараад албан ёсны танилцуулга хуудсанд зочлоорой. Тэндээс, албан ёсны танилцуулга бичлэгийг үзэх боломжтой.

Уг систем нь эхлээд зөвхөн албан газар, аж ахуйн нэгжүүдэд зориулагдан гарах төлөвтэй байгаа. Гэхдээ, алсдаа бүх нийтэд нээлттэй болохыг хэн байг гэхэв.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Windows 11 туршсан тэмдэглэл [2-р хэсэг]"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad