Pokemon GO
Pokemon GO нь, гадуур явж тоглодог онцлогтой бөгөөд Augmented Reality (AR) буюу Бодит байдлыг өргөжүүлсэн технологийг амжилттай нэвтрүүлж, хэрэглэж буй цөөхөн хэдхэн тоглоомуудын 1 билээ.
Давуу талууд
- Сууж биш явж, гадуур явж, зам туулж тоглодог учир хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдралын хэвшил болох өдөрт 10'000 алхах дадлыг төлөвшүүлэхэд тустай.
- Сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээнүүдээр тасралтгүй бэлэг барьдаг, тогтмол хөгжүүлэлттэй.
- Олон тооны мангас, хэрэгсэл, тоглоомын өөр өөр хэлбэрүүд (PvP, PvE, цуглуулах, зодолдох, солилцох, хөгжүүлэх г.м.) нь Таныг уйдаахгүй.
- Nintendo Switch дээрх Pokemon-ы тоглоомуудтай холбогдож ажилладаг.
- AR - VR шиг нилдээ виртуал биш, харин камерийн тусламжтайгаар бодит ертөнц дээр виртуал мангасуудыг авч ирдэг өвөрмөц загварчлалтай.
- Android/iOS алин дээр ч суулгаж тоглох боломжтой.
- Нэмэлт төхөөрөмжүүдийн тусламжтайгаар, илүү сонирхолтой, илүү бодит мэт болгох боломжтой. Жишээ нь, Poke Ball Plus, Pokemon GO Plus г.м.
- Өндөр хөгжилтэй, олон тоглогчтой, томоохон улсуудад бодит байршилд, том арга хэмжээ зохиогддог.
- Pokemon-ы бусад бүхий л төрлийн арга хэмжээтэй (шинэ кино, тоглоомын нээлт, ойн баяр, олон улсын хэмжээнд тэмдэглэдэг онцлох өдрүүд г.м.) хамааралтай хөтөлбөрүүд зохиогдож, баяжуулагдаж байдаг.
- Бодит ертөнц дээрх, түүх болон соёлын дурсгалт эсвэл үзэж харах юмтай газруудаар аялуулахаас гаднаа тэднийг цахим орчинд бүртгэлжүүлж, 3D болон гэрэл зургаар дүрсжүүлэх сонголтыг тоглогчдод олгодог. Тэдгээрийнхээ ачаар зөвхөн Pokemon GO ч гэлтгүй, Ingress Prime, Wizards Unite зэрэг Open World Map дээр ажилладаг, төстэй тоглоомуудыг давхар хөгжүүлж байдаг.
Анхаарах зүйлс
- Хуучны болон root/jailbreak-тэй төхөөрөмж дээр суухгүй, суусан ч ажиллахгүй.
- Заавал явж, хөдөлж тоглох учир, тийм боломж тааруу болон сонирхолгүй тохиолдолд хөгжих боломжгүй, учир сонирхолгүй санагдах боломжтой.
- Тоглоход GPS (байршил заагч) болон интернэт холболт (дор хаяж 3G) заавал шаардагдана.
- Тоглож байх явцдаа орчноо сайтар анзаарч байхгүй бол, гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гарсан.
- Одоохондоо, тоглоомыг Монгол хэл дээр тоглох боломжгүй.
- Тоглогчдын насны ангилалд хязгаар тогтоогоогүй ч, бага, дунд насны хүүхдүүд заавал эцэг эх, асран хамгаалагчийн хамтаар тоглох хэрэгтэй.
Албан ёсны веб: PokemonGoLive.com
Нийгмийн сүлжээ
Монгол болон Монголд буй гадаад тоглогчдын нэгдсэн бүлгэмүүд цөөнгүй бий. Гэхдээ бид дараах сувгуудыг онцлон санал болгож байна.
- Discord - Гадаад болон дотоодын тоглогчидтой чатлах, тулааны төлөвлөгөө боловсруулж, хамт тоглох, ховор, сонирхолтой мангас, даалгавруудын байршлыг харилцан солицох, сонирхсон зүйлсээ асууж/хариулах, арга хэмжээнүүдэд хамрагдахын хажуугаар, SilphRoad тэмдэг цуглуулах г.м. ЭНД дараад нэгдээрэй.
- Facebook бүлгэм - Шинээр зохиогдох гэж буй болон яг одоо зохиогдож буй хөтөлбөр, арга хэмжээ, урамшууллуудын талаарх мэдээллийг цаг тухайд нь, монгол хэл дээр, дэлгэрэнгүй тайлбар, танилцуулгын хамт авах, тоглоомыг анхлан сонирхогчдод зориулсан танилцуулга, сургалтын мэдээллүүдтэй эх хэл дээрээ танилцах, амжилт болон мэдлэгээ хуваалцах, эрж хайж буй мангасаа олох г.м. ЭНД дараад нэгдээрэй.
Техник шаардлага
iOS
Загвар: iPhone 6s эсвэл түүнээс шинэ
Үйлдлийн систем: iOS 12 эсвэл түүнээс шинэ
Интернэт холболт: Өндөр хурдны (Wi-Fi, 3G, 4G, 5G)
Бусад: GPS болон байршлын үйлчилгээнүүд
Анхаарах: Jailbreak хийгдсэн байж болохгүй!
Android
Үйлдлийн систем: Android 6 or above
Дэлгэцийн нягтаршил: Багадаа 720×1280 pixels
Интернэт холболт: Өндөр хурдны (Wi-Fi, 3G, 4G, 5G)
Бусад: GPS болон байршлын үйлчилгээнүүд
Анхаарах: Root хийгдсэн байж болохгүй!
Татах
Android (Play Store) (Galaxy Store)
Татах товч нь гарч ирэхгүй байвал, VPN ашиглаад татаарай.
Эсвэл .apk-р нь татаад суулгаж бас болно. Гэхдээ, ингэж суулгах бол, найдвартай газраас олж татах хэрэгтэй шүү.
Бүртгэл
Google, Pokemon Trainer Club бүртгэлүүдийг хэрэглэж болно. Аль аль нь, үүсгэж хэрэглэхэд үнэгүй. Google бүртгэл үүсгэх зааврыг ЭНД дараад үзээрэй.
Урилга
Тоглоомд шинээр бүртгүүлэх үедээ доорх кодыг ашиглаад урамшуулалд хамрагдаарай.
3D6RHRG8X
Алдаа
Тоглох явцад нийтлэг тааралддаг асуудлууд болон тэдгээрийн шийдлийг жагсаав. Үүнд:
Дэлгэцийн дээд хэсэг улайсч, газрын зураг хоосон байгаад байна.
GPS болон түүний тохируулгыг шалгаж, бүгдийг ON болгох.
Гацаж, зуураад хөдлөхгүй байна.
Бусад аппуудаа хаагаад, системийнхээ хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтүүдийг суулга. Тэгэхдээ BETA буюу туршилтын хувилбарыг нь суулгахаас татгалзаарай.
Бүртгэл үүсгэж, холбож болохгүй байна.
Интернэт хөтөч (Google Chrome, Firefox, Opera, Safari г.м.) програмаараа зохих вебрүү нь хандаж, тэндээ үүсгэчихээд, тоглоом дээрээ холбох гээд оролд.
Бусад төстэй тоглоомууд
- Jurassic World Alive - Динозавр барих
- Ghostbusters World - Сүнсүүдийг үхэгсдийн ертөнцрүү буцаах
- Wizards Unite - Шидтэнүүд болон мангасууд (Harry Potter)
- Ingress Prime - Нууц нийгэм, технологи
- Splitter Critters - Өхөөрдөм харийн амьтныг хөлөгрүү нь хөтлөх
- AR Dragon - Луу тэжээх
- Ghost Snap - Сүнсүүдийг эрэлхийлж, зургыг нь авах
- Jenga AR - Холбогдож тоглох виртуал Jenga
- AR Invaders Attack - Харийн довтлогчидтой байлдах
- The Walking Dead: Our World - Киноны дүрүүдийн хамтаар, зомбигийн гамшиг нүүрлэсэн ертөнцөд, амьд үлдэхийн төлөө тэмцэх
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation