Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Windows 11 үйлдлийн системийн Pro. хувилбарын Insider Preview 21H2-г хэрэглэж үзээд төрсөн сэтгэгдэл болон, Windows 10-с ялгарах онцлог, давуу болон сул талуудыг энэ нийтлэлээрээ сонирхуулахаар бэлдлээ.


build 22000.132

(2021-08-13)

Chat (Microsoft Teams)

Иүү сайжирсан бөгөөд BETA сувгынханд хүрч эхэлсэн.

Аппуудын загвар шинэчлэгдсэн

Тооны машин, зургын програм болон дэлгэцийн агшинг буулгагч /Snipping Tool/ аппуудын харагдах загвар, icon нь шинэ загварт нийцсэн.

Эдгээрээс гадна, өөр зөндөө сайжруулалт хийгдэж, алдаа засагдсан байгаа ба тэдгээрийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дараад уншаарай.


build 22000.160

(2021-08-20)

Dev. болон Beta сувгууд дээр зэрэг гарсан бөгөөд, .ISO хэлбэрээр түгээгдэж эхэлсэн. Microsoft албан ёсны мэдэгдэлдээ, хуучин компьютерт уг системийг суулгахаар компаний зүгээс ямарваа өөрчлөлт, тохируулгыг хийж өгөхгүй гэнэ. Гэхдээ, хүсвэл .ISO-г өөрчлөөд өөрсдөө суулгах боломж хэн бүхэнд нээлттэй байгаа. Системийн шинэчлэлт хэлбэрээр суулгахын тулд, Таны компьютер уг тэмдэглэлийн 1-р хэсэгт онцолсон шаардлагад нийцэж байх ёстой. Харин, өөрчилж суулгах бол дараах шаардлагыг хангаж байхад л болно.

  1. 1+ GHz боловсруулах хурдтай 64 бит дэмждэг CPU;
  2. 4+ Gb санах ой (RAM);
  3. 64 Gb багтаамж (HDD/SSD).

.ISO-г татахын тулд, Windows Insider-т бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэх бол ЭНД, бүртгүүлсний дараа хүссэн хувилбараа сонгож татаж авахдаа ЭНД дараарай.

Түүнчлэн Windows 11 систем, Intel Core X-series, Xeon W-series, Intel Core 7820HQ загваруудад бүрэн нийцтэй болсон байна.

Цаг

Clock хэрэглүүрт, Focus session буюу төвлөрөх хугацаа, энд хугацаанд амжуулах ажлаа тохируулж, тэдгээрийн бүртгэлийг хянах шинэ боломж нэмэгдсэн.

Шинэчлэлт суулгах хугацаа

Системийн шинэчлэлт татагдаад, суулгахад бэлэн болсон буюу дахин ачааллуулах шаардлагатай үед, шинэчлэлтийг суулгаж унтраах/дахин-ачааллуулах товч дээр шинэчлэх ажиллагаа хэдий хэр хугацаа шаардахыг тооцоолж харуулдаг болгохоор туршин ажиллаж байгаа гэнэ. Давгүй шүү.

Дээрхээс гадна, өчнөөн сайжруулалт хийгдэж, алдаа засагдсан байгаа ба тэдгээрийг ЭНД дараад судалж болно.


build 22000.168

(2021-08-28)

Чатны хэл

Олон орны хэл дээр хэрэглэх боломжтой болсон.

Microsoft 365 Widget

Дээрхээс гадна, өчнөөн сайжруулалт хийгдэж, алдаа засагдсан байгаа ба тэдгээрийг ЭНД дараад судалж болно.


build 22000.176

(2021-09-03)

Хэрэгслийн мөр дээрх системийн icon-ууд болох хайлт, виртуаль ажлын самбарууд, Widgets, чатыг харуулах/далдлах тохиргоонд тун хялбар, хурднаар хандах боломжтой.

Их олон өөрчлөлт, сайжруулалт хийгдэж, алдаа засагдсан байгаа ба тэдгээрийг ЭНД дараад судалж болно.


Нэмэлт

Windows 11 албан ёсоор нээлтээ хийж, энгийн хэрэглэгчдэд хүрч эхлэх хугацаа 2021 оны 10-р сарын 5-нд гэж зарлагдсан байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Windows 11 туршсан тэмдэглэл [4-р хэсэг]"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad