Q хэлтэс : Хязгааргүй
Q хэлтэс нь хэрэгтнийг илрүүлж, хэргийг шийдэж чадаагүй удаж, мартагдаж хөрсөн хэргүүдийг шалгаж, мөрддөг цөөн хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн алба юм. Карл болон Ассадын мөрдөн байцаах, тандан ажиглах, мөрдөн мөшгих ур чадвар, ажилч хичээнгүй, ажигч гярхай байдал, хичээл зүтгэл нь бусад цагдаа нарын илрүүлж чадалгүй орхисон онц хүнд болон жигшүүрт гэмт хэргүүдийг мөрдөхөд үнэмлэхүй давуу байдлыг олгодог хэдий ч тэдний ажил тэднээс ихээхэн зориг зүрх, тэсвэр тэвчээр, ур ухаан хийгээд золиос шаардах болно.
Цувралын 5-р дугаараас бүх жүжигчдийг сольсон нь үзэгчдэд таалагдаагүй бөгөөд, энэ явдал нь цаашлаад киноны үнэлгээ, ашигт хүртэл хүчтэй нөлөөллийг үзүүлсэн байна. Улмаар Дани улсын кино салбарын түүхэнд ашиг орлогоор тэргүүлсэн, шилдэг киноны жагсаалтын 1 (Төгс өшөө авалт) болон 2 (Сураггүй нэгэн), 4 (Мухар сүсэг), 5 (Орхигдсон хэрэг илрүүлэгч) байруудыг эзэгнээд байсан "Q хэлтэс" 5 дахь кинон дээрээ амжилтаа давтаж чадахгүйд хүрсэн. Тэгвэл 6 дахь кинон дээр Ассадын дүрийг бүтээх жүжигчнээ дахин сольсон ч өмнөх киноноос арай илүү ашиг олж чаджээ.
"Q хэлтэс" зохиолууд
Киноны талаар товчхон: Карлтай хамт цагдаагийн сургуульд сурч байсан, мөрдөгч найз нь түүнийг өөрийнх нь мөрдөж буй 1 хэрэгт ирж туслаач хэмээн олон сарын турш гуйсан ч, төвөгтэй нөхцөл байдал, таагүй түүхээсээ эмээсэн Карл түүний хүсэлтэд хариу өгөхөөс төвөгшөөнө. Энэ байдал найз нь амиа хороосноор улам ч ээдрээтэй болох бөгөөд эцэстээ Карл энэ бүхний учрыг олохоос өөр аргагүйд хүрнэ.
Файлын мэдээлэл
Татах
ЭНД дараад татаарай.
Мөн Та манай бүрэн хэмжээний кино болон БХК цуврал, ОАК цувралтай холбоотой нийтлэлүүдийг заавал 1 сонирхоод үзээрэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ Танд таалагдсан бол манай Facebook хуудас🔗болон X хуудас🔗дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation