ArdCoin гэж юу вэ?

Ард санхүүгийн нэгдлээс гаргасан урамшууллын оноо буюу Ард зоосны (ARDX) талаар товчхон танилцуулъя.

Уг зоос нь Блокчэйн технологи дээр хөгжүүлэн гаргасан Монголдоо анхдагч зоос боловч урамшууллын оноо хэлбэрээр түгээгддэг учир дийлэнх крипто валютаас ялгаатайг анхаарна уу! 2021-07: ArdMoney (ARDM) гэх шинэ урамшууллын токен гарснаар, ARDX урамшууллын бус, крипто валют болон хувирч байгаа бололтой.

ERC-20 буюу Эфириум Блокчэйнийн Ухаалаг гэрээн дээр суурилсан ба уг оноог Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудын үйл ажиллагаанд буюу дижитал банкны үйлчилгээ болон онлайн худалдааны хямдралын эрх, крипто арилжаа, хөрөнгө оруулалт зэрэг хэлбэрээр ашиглах боломжтой.

Хэмжээ

Нийт 5'158'308'000 ширхэг зоос үүссэн байгаагаас 280 сая хүрэхгүй нь (уг нийтлэлийг бичиж байх үед) эргэлтэнд орсон байна.

Олборлолт

Боломжгүй, гэхдээ доорх хэлбэрүүдээр үнэгүй цуглуулж болно. Үүнд:

  1. Airdrop буюу тараалтаас хувь хүртэх;
  2. Шинээр бүртгүүлсний урамшуулал (бүртгэлээ заавал баталгаажуулах ёстой);
  3. Шинэ хэрэглэгч урьсаны урамшуулал (уригдагч нь бүртгэлээ баталгаажуулах ёстой бөгөөд урамшуулал нь ирэх сард нь олгогддог);
  4. Хувьцааны багц зарлагдах үед, түүнээс авч, багцад харгалзах урамшууллаас хүртэх (тухайн багц дахь урамшууллын зоос, тодорхой заасан хугацаанд түгжигдэхийг анхаараарай);
  5. Зарласан урамшуулалт хөтөлбөрт зааврын дагуу оролцох (ингэхдээ тухайн хөтөлбөрийн талаарх мэдээллийг албан ёсны сувгуудаас нь авч, оролцох ёстой шүү);

Эрсдэл

Өндөр. Крипто валют нь, ямарваа хяналтгүй учир зах зээл дээрх ханшийн савалгаа ихтэй. Уг зах зээлд оролцогч нь хариуцлагаа өөрөө 100% үүрнэ. Ихээхэн ашиг хийж болох нь ээ гэж харж чадаж байгаа бол бас оруулсан бүх хөрөнгөө алдах ч аюултай гэдгийг ухаарсныхаа дараа шийдвэр гаргаарай.

Арилжаа

2021 оны эхний хагасын байдлаар дараах биржүүд дээр бүртгэгдсэн байна. Үүнд:

  1. Trade.mn (Дотоодын анхны крипто арилжаа)
  2. BitMonEx.mn (Дотоодын анхны крипто солилцоо)
  3. DAX.mn (Ардын өөрийн хөгжүүлсэн арилжаа)
  4. BTCEXA.com (Австралийн бирж. Үйл ажиллагаа нь зогссон)
  5. STEX.com (Эстонид төвтэй, олон улсын бирж)
  6. BitTrex.com (Дэлхийн томоохон биржүүдийн 1)
  7. 2021-07: UniSwap (Томоохон төвлөрсөн бус бирж)
Ханшийн болоод зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжыг олгодог олон улсын вебүүд дээр мөн хүлээн зөвшөөрөгдөж, бүртгэгдсэн байгаа. Эдгээр нь:

  1. CoinMarketCap - Уг веб дээрх ArdX-н үзүүлэлтүүдийг харах бол ЭНД дарна уу.
  2. CoinGecko
  3. BlockFolio
  4. LiveCoinWatch
  5. Messari
  6. Coindar
  7. 2021-07: Trust Wallet (Байнансийн хөгжүүлдэг хэтэвч)
  8. 2021-07: MetaMask
Уг жагсаалт цаашид нэмэгдэх нь маргаангүй ч, тухай бүрт энэхүү нийтлэлийг шинэчлээд байж амжихгүй байх магадлалтайг ойлгоорой.

Хэрэглэгчдэд олгох давуу талууд

  1. Арилжаанаас гадна, онлайн худалдан авалтдаа хөнгөлөлт болгон зарцуулах, HODL хийх буюу дараад хүүгийн өгөөж авах зэрэг олон сонголт, боломжуудыг олгосон.
  2. Нийлүүлэлт, олдоц их.
  3. Ханшын тогтвортой байдал нь, урамшууллын оноо гэдэг утгандаа нийцэж байдаг бөгөөд үүний ачаар төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахад хэт савалгаатай зоосуудтай харьцуулахад хамаагүй илүү зохимжтойд тооцогдож болох юм.
  4. Зоосоо Ард, түүний охин компаниудын хувьцаанд шууд хөрвүүлэн, арилжааны хэлбэрээ хялбархан, хурдан солих боломжтой. Харилцагч байгууллагуудын хувьцааг ч авч, зарах буюу хөрөнгө оруулах боломж бүрдсэн.
  5. Апп болон вебүүд нь ойлгомжтой загвартай. Гэхдээ, крипто зах зээлийг өөрөө сайтар судласны үндсэн дээр л шийдвэр гаргаж, орохоор зориг шулуудсан ч алдаж чадах (өр зээл тавьж орж хэрхэвч болохгүй!) хөрөнгөөрөө л ордог юм шүү.
  6. Дотооддоо ихээхэн анхаарал татаж чадсан, гадны зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг ажилчидтай учир, ихийг хүлээж байгаа хүмүүс цөөнгүй байгаа байх.
  7. Binance Smart Chain-д суурилах болсон нь ухаалаг шийдвэр гэж би хувьдаа харж байгаа. 2022 онд Ard DFS экосистемээ гаргаж, түүн дээрх DeFi хэрэгжүүлээд, DApps хөгжүүлж гаргах сурагтай байгаа.
  8. Дэлгүүрээр нь үйлчлүүлэх дуртай харилцагч, хэрэглэгчдийн хувьд зоосоо зах зээлийн ханшаас өндрөөр үнэлүүлэх боломжтой байдаг нь дажгүй санагдсан.
  9. Өөрийн гэсэн Хэтэвч болон үйлчилгээ авах боломжыг олгох аппуудыг ухаалаг утсанд зориулан хөгжүүлэн гаргасан, тэдгээрийгээ тогтмол шинэчлэн сайжруулж байгаа.
  10. 2021-07: Өөрийн DAX бирж дээр, гадаслаад хүүгийн өгөөж хүртэх боломжтой болсон.
  11. 2021-09: Өөрийн хэтэвчин дэх ARDX-оо барьцаалж, зээл авах боломж бүрдсэн.

Учир дутагталтай талууд

  1. Бирж (dax.mn) нь хөгжүүлэлт, туршилт гүйцэт хийгдээгүй гэмээр ихээхэн учир дутагдалтайгаар хэрэглэгчдэд хүрсэн, алдаа их гарч, "болхи" ажиллаж байгаагаас арилжаанд оролцоход багагүй хохирол учирч байгаа. Гэхдээ бага багаар засагдаад, сайжраад явж байгаа нь илт ажиглагдсаар байна.
  2. Зоосны эрэлт муу, ихэнх хэрэглэгчид нь үнэгүй олсон зоосоо гялс хэдэн төгрөгөөр гаргаж авах сонирхолтой байгаа зэргээс үүдэлтэйгээр ханш нь хэт тогтворжиж, "унтаа" байдалд удаан хугацаанд тогтох үзэгдэл их гардаг тул Day trader буюу өдөр тутам арилжаалагчдад тохиромжгүй.
  3. Хэрэглэгчийн үйлчилгээний төв нь хариулт өгөхгүй удах эсвэл огт хариулахгүй байх зэрэг зөрчил бишгүй ажиглагддаг боловч заримдаа SPAM-дах шахам "дайрдаг".
  4. Нийт нөөцийн хэмжээ нь CMC зэрэг веб дээр баталгаажихгүй байгаа нь зарим хөрөнгө оруулагчдын хувьд, Ард санхүүгийн нэгдлийг нөөцөө хүссэнээрээ өөрчилж, ханшыг зохиомлоор хэлбэлзүүлж мэдэхээр "сэжигтэй" гэж үзэх шалтгаан болоод байгаа. Гэвч, хэдийгээр дутагдал их байгаа нь шинэ зүйл санаачлан, хэрэгжүүлж байгаа хэний ч өмнө тулгамддаг асуудал мөн гэх хүмүүс ч бас байдгыг энд дурьдах нь зөв байх.
  5. Биржийн (dax.mn) шимтгэл өндөр. 2021-07: Бага зэрэг буурсан.
  6. Зоосоо гадаслах хугацаа нь, уян хатан биш, сонголт багатай, байгаа сонголтууд нь хэт урт хугацаатай байна.

Ханш

Анхны нэрлэсэн ханш нь 1 төгрөг байсан бөгөөд уг нийтлэлийг бичих хүртэлх хугацаанд 1 төгрөг хүрэхгүй болтол бууж, ATH буюу Түүхэн дээд үнэ болох 420 орчим төгрөгт хүртэл өссөн үзүүлэлтүүдтэй байна.

Албан ёсны сувгууд

Веб: ardcoin.com

Нийгмийн сүлжээ: Twitter (@ard_coin)

Байгууллагынх нь веб: www.ard.mn

Telegram бүлгэм: Англи (О.У.) | Монгол


Энэхүү нийтлэл нь мэдээллийн чанартайгаар бичигдсэн бөгөөд крипто зах зээлд орохыг уриалж, сурталчилаагүй болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!