Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй, 4 сая гаруй хэрэглэгчидтэй, олон улсын томоохон крипто биржүүдийн 1 CEX-тэй танилцацгаая.

Давуу талууд

  1. 220 гаруй улсаас (нийт улсуудын 99%) бүртгүүлж хэрэглэхэд, эрх нээлттэй.
  2. Банкны картаар болон SWIFT гүйлгээгээр, шимтгэл багатай (2.99%), хурдан шуурхай (1-2 хоногт) гүйлгээ хийж болно.
  3. Веб, апп, WebSocket, REST API зэрэг хандах олон аргыг нээж өгсөн.
  4. АНУ-ын Сангийн яаманд Санхүүгийн байгууллагаар, Их британийн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээнд тус тус бүртгэгдсэн байдаг.
  5. Хамгаалалт тун сайн, хэрэглэгчдийнхээ ширхэг центийг ч алдаж байгаагүй гэж өөрсдөө сайрхах дуртай.
  6. Англи, Орос, Хятад, Испани, Португал, Итали хэлүүд дээр хэрэглэх боломжтой.
  7. Арилжаанаас гадна, брокер, зээл г.м. боломжуудыг олгодог.
  8. Ханшийн өсөлт/бууралтын үед мэдэгдэл авах боломжтой.
  9. Хурд үнэхээр сайтай.
  10. Гүйлгээний шимтгэл бага (хамгийн ихдээ 0.25%).
  11. Хэрэглэгчийн төв нь зөвлөгөө мэдээлэл сайн бэлдсэн, утсаар, ц-шуудангаар, telegram-р, вебээр гээд холбогдож болох олон сонголтуудыг олгосон. Ер нь хэрэглэгчээ их хүндэлдэг.
  12. Янз бүрийн тэмцээн уралдаан, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.
  13. Ойлгоход амар, цэгцтэй загвартай.

Сул талууд

  1. Гүйлгээний хэмжээний хязгаараа өсгөхийн тулд, бүртгэлийн хэд хэдэн шат баталгаажуулалт хийх шаардлагатай.
  2. Арилжааны туршлагагүй хүнд зарим цэс, хэрэгслүүд нь хэрэглэж сурахад бага зэрэг төвөгтэй санагдаж болохуйц.
  3. AML болон KYC-той холбоотой гомдол санал их гардаг.
  4. Эргэлтэнд буй хөрөнгийн хэмжээ бага буюу хөрвөх чадвар тааруу.
  5. Бусад том биржтэй харьцуулахад, арилжаалах боломжтой зоосны тоо цөөн.
BuyBitcoinswithVisaMcCard CEX.IOmostTrusted BuyBitcoinsWithUsdEur BuyBitcoinFiveMinute

Сонирхолтой баримтууд

  1. Англи, Ирланд, АНУ, Украйн зэрэг хэд хэдэн улсад салбартай.
  2. 2015 онд үүдээ барьсан ghash.io гээд олборлолтын сан нь цагтаа Биткойны сүлжээний 42%-г дангаар бүрдүүлж байсан.
  3. Луйварчдын эсрэг маш хатуу байр суурьтай байдаг ба түүнийгээ ч тогтмол илэрхийлж, батлаж байдаг.


Уг биржийн талаар бусад мэдээллийг CoinMarketCap дээрээс аваарай.


Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "CEX биржийн талаар ..."

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad