QuestLand : Виртуал дэлхий дэх газраа өмчилцгөөе!

Урьд нь танилцуулж байсан Quest Coin төслийн хүрээнд бүтээгдэж буй, Монголын анхны Metaverse болох QuestLand-н талаар маш товчхон танилцуулга бэлдсэнийг маань хүлээн авцгаана уу.

Газар
QuestLand буюу Квэстлэндийн газар нутаг бидний амьдарч буй ертөнцтэй зэрэгцэн оршиж буй яг ижил хэмжээтэй ихэр ертөнц юм. Бид дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь 10x10 метрийн хэмжээтэй квадратаар торлож хүн бүрт дэлхий болон квэстлэндийн газар нутгийг нэгэн зэрэг виртуалаар эзэмших боломжоор хангасан. Таны эзэмшиж буй 10x10 метр хэмжээтэй газар Квэстлэндийн ховор үнэт баялаг болох солариумаар баяжсан байх бөгөөд, Та уг баялагийг шидэт авдрын тусламжтай олборлон боловсруулж гаргаж авсан материалыг ашиглан өөрийн мета ертөнцийг бүтээн байгуулж квэстлэндийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах боломжтой.

Солариум
Квэстлэндийн домогт шидэт дархан Инжаан Квэст уулын хөрсийг хүний ертөнцөд зөөн аваачиж дэлхийн хөрстэй нэгтгэн солариум хэмээх солонгон хүдрийг гаргаж авсан гэж өгүүлдэг. Уг хүдэр нь Квэстлэнд метаверсийн анхдагч түүхий эд бөгөөд хангалттай хэмжээгээр олборлон авч боловсруулан Aurorium хэмээх үзэсгэлэнт үнэт металлыг гарган авна.

Аврориум
Солонгон хүдэр Солариумыг боловсруулан Аврориум хэмээх үзэсгэлэнт маш ховор үнэт металлыг гарган авна. Уг үнэт металл нь квэстлэндэд шинээр барилга байгууламж бүтээх, байгуулах, барьж байгуулсан бүтээл, бүх төрлийн эд зүйлсийг сайжруулах, шинэчлэх, түвшин ахиулах зэрэгт ашиглагдана. Мөн уг үнэт металлыг эзэмшигч нь бусад тоглочидтой солариум болон квэстээр арилжаа хийж солилцох боломжтой байна.

Квэст
Квэстлэндийн домогт өгүүлсэнээр шидэт дархан Инжаан солонгон хүдэр Солариумыг боловсруулан Аврориум хэмээх үзэсгэлэнт металлыг гарган авч уг металлдаа ид шидийн хүчээ шингээн их ч биш бага ч биш 1'234'567'890 ширхэг үнэт зоос урлаж түүнийгээ квэст уулын нэрээр нэрлэсэн ажээ. Квэст зоос бол квэстлэнд мета ертөнцийн цорын ганц төлбөрийн хэрэгсэл бөгөөд газар худалдан авах, зарах, барилга байгууламж болон бүх төрлийн эд зүйлсийг квэстлэндэд худалдан авах болон зарж борлуулхад квэст зоосыг ашиглана.

Авдар
Шидэт дархан Инжаан газрын хөрснөөс Солариумыг ялган авах чадвартай шидэт авдар урласан тухай Квэстлэндийн домогт өгүүлдэг. Уг шидэт авдрыг ашиглан хүн бүр өөрийн эзэмшиж буй газрын хөрснөөс солонгон хүдэр Солиариумыг олборлон авах боломжтой. Мэдээж авдар бүр гадна төрх, олборлох хүчин чадлаар адилгүй байх ба, өөрийн авдрийг Аврориумаар сайжруулан илүү хүчирхэг авдар болгон ашиглах боломжтойгоос гадна бусад тоглогчдод шилжүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй танилцуулга
ЭНД дараад, албан ёсны веб дээрх нийтлэлийг нь уншаарай.
Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой нь танилцахыг хүсвэл ЭНД эсвэл ЭНД дарна уу.
Тун удахгүй "QuestLand" бүх боломжыг шингээсэн гар утасны апп болон компьютерийн тоглоомууд хөгжүүлэгдэн гарах болно.
#CoinMarketCap
Зарлагдаад буй урамшууллууд

Oculus Quest VR 2
Хонжвортой бүсээс Газар аваад, азаа үзээрэй.

1'000 Газар + 500 Авдар
Хонжвортой бүсд Газар болон Авдар хожиж авах эрх байгаа.
QuestLand-д газар худалдаж авах
ЭНД дараад, эсвэл бүртгэл үүсгэх үедээ "Найзын урилга" талбарт "W1N1AAPTPW" кодыг ашиглан бүртгүүлээрэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation