Metaverse гэж юу вэ?
Хэд хэдэн тусдаа Virtual буюу төсөөт (виртуал) орон зайг нэгтгэсэн, онлайн, 3D буюу 3 хэмжээст ертөнц, түүний оршихуйн ойлголтыг Metaverse буюу ондоо ертөнц (метаверс) гэнэ. Үүнийг интернэтийн ирээдүйг тодорхойлогч хэмээн нэрлэж болох бөгөөд, хэрэглэгчид нь дэлхийн хаанаас ч, хэдийд ч хэмжээст орон зайруу хандаж, өөр хоорондоо холбогдон, ажлаа хийх, тоглох, харилцан ярилцах боломжтой байх юм. Одоогоор бүрэн хөгжүүлэгдэж, хэрэглээнд нэвтэрсэн, Metaverse хараахан мэндлээгүй байгаа ч, түүний ойлголтонд хамгийн ихээр дөхсөн зүйлс нь дүрст тоглоомууд болоод байна. Хөгжүүлэгчид нь тоглоомын хил хязгаарыг эвдэж, тоглоом доторх арга хэмжээ, хөтөлбөрүүдийг зохиохоос эхсүүлээд, төсөөт эдийн засгийг бий болгож байгаа нь ондоо ертөнцийг үндсийг тавьж байна. Яг шаардагдахгүй ч, крипто валют нь ондоо ертөнцөд хамгийн тохиромжтой бүтээлд тооцогддог. Тэдний ачаар л, цахим эдийн засгийн олон өөр хэрэглээтэй токенуудаас гадна давтагдашгүй бүтээл, хөрөнгүүд болох NFT-ыг бүтээж, ашиглах боломж бүрдсэн. Түүгээр ч зогсохгүй, Trust Wallet болон MetaMask зэрэг хэтэвчүүд, цаашлаад Блокчэйн технологи хүртэл Metaverse-ийг бүтээх, хөгжүүлэхэд шаардагдах олон олон давуу талуудыг бий болгож өгч байгаа. Metaverse-ийг илэрхийлэхүйц Блокчэйн дээрх хэрэглүүрүүд хэдийн үүсч, хэрэглэгчдийн цар хүрээгээ тэлсээр байгаа нь, Axie Infinity, SecondLive болон Decentraland зэрэг P2E төслүүд юм.
Санхүүгийн салбарыг вирталь болон бодит ертөнцтэй холбох гарц сүүлийн жилүүдэд ихээр, хурдтай бүрэлдэх болсон. Бидний өдөр тутмын амьдралдаа өргөнөөр хэрэглэж буй төхөөрөмжүүд, хэдхэн товшилтоор л бараг бүгдийг гүйцэтгэх боломжыг бидний гарт атгуулах болсон энэ цаг үед, крипто эдийн засаг болоод NFT, Блокчэйн, крипто хэрэглээ зөвхөн энэ салбарыг сонирхогчдын хэрэглээ байхаа больжээ. Өөрөөр хэлбэл эдгээр нь, Metaverse-ийн хөгжүүлэлтэд хамаарах чухал бүрэлдэхүүн хэсэг нь болон хөгжиж байна.
Ондоо ертөнц нь, хүний амьдралын бүхий л хэсгийг, онлайн, 3 хэмжээст, төсөөт орон зайтай холбох гарц бөгөөд, цөөнгүй тооны платформуудаас бүрдэнэ. Үүний хамгийн энгийн төлөөлүүлсэн жишээгээр, 1 интернэт хөтчийг ашиглан олон өөр веб хуудаст олон зэрэг хандах боломжтой байдлыг нэрлэж болох юм. Metaverse-ийн санааг анх шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стивенсон (Neal Stephenson) өөрийн "Цасан нуранги" (Snow Crash) зохиолоороо танилцуулсан ба тэр нь одоо уран зөгнөл бус, компьютерийн шинжлэх ухааны бодит салбар болон хөгжиж байна. Metaverse нь Augmented Reality (AR) буюу өргөтгөлт байдал дээр хөгжүүлэгдэх магадлал өндөртэй байгаа бөгөөд, энэ нь бодит байдал болон Virtual Reality (VR) буюу төсөөт байдлыг нэгтгэсэн, хосолмол шийдэл юм. Энд хүн бүр өөрийн дүртэй (Avatar) байх ба, Oculus VR мэтийн төхөөрөмжийг зүүгээд л хийсвэр орон зай дахь ажлын байрандаа зочилж, ажлаа хийж дуусгаад, чөлөөт цагаараа мөн адил төхөөрөмжөө ашиглан Блокчэйнд суурилсан тоглоомуудаас сонгон тоглохын хажуугаар үе үе хэтэвчүүдээ шалгаж, крипто болон бусад хөрөнгийн арилжаа хийх боломжтой байх юм.
Metaverse-ийн өөр өөр шинж чанар, эд хэсгүүдийг онлайн тоглоомын ертөнцөөс олж харах боломжтой болоод багагүй хугацаа өнгөрч байна. Second Life, Fortnite зэрэг тоглоомууд болон Gather.town тэргүүтэй ажил нийгэмшлийн хэрэгслүүд нь, хүмүүний ертөнцийн багагүй хэсгийг цахим, онлайн ертөнцрүү оруулаад буй сонгодог жишээ болжээ. Хэдийгээр эдгээр нь ондоо ертөнцөд хамаарахгүй ч, тун төстэй зохион байгуулалттайгаар бүтээгдсэн байдаг. Нийгмийн сүлжээ болон тоглоомын салбарт л ийнхүү маш эрчтэй хөгжүүлэгдэж байгаа боловч, Metaverse-д санхүү эдийн засаг, цахим бүртгэл, төвлөрсөн бус засаглал болоод өөр бусад олон төрлийн програмууд багтах боломжтой. Өнөөдөр хийгдэж буй, үнэт бүтээл болон эд зүйлсийг өмчлөх, хэрэглэгч бүртгэх зэрэг жижиг сажиг ажлууд нь, алсдаа нэгдсэн Metaverse-ийг бүтээх суурь нь болж байгаа юм. Эдгээр нь цөм, Блокчэйн технологийн ирээдүйн чиг хандлага, өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь эргэлзээгүй.
Тоглоомууд яагаад Metaverse-тэй холбогдоод байна вэ?
3D виртуал байдалд түшиглэсэн нь, Metaverse-д хамгийн ихээр дөхсөн жишээгээр тодорхойлоод байгаа юм. Гэхдээ түүнээс гадна, хүний амьдралын олон зүйлсийг үйлчилгээ, боломж болгон шингээж өгсөн нь ч ийн тодорхойлоход тусласан. Roblox хэмээх тоглоом дээр л гэхэд, виртуал уулзалт, урлагын тоглолтууд зохиогддог болоод удаж байна. Орчин цагт тоглоомыг зөвхөн тоглодоггүй, харин хүн бүр өөрийн Cyberspace буюу цахим орон зайд олон төрлийн үйлдэл гүйцэтгэх боломжтой болсон. Жишээ нь л гэхэд, Трэвис Скоттийн (Travis Scott), Fortnite гэх тоглоом доторх аялан тоглолтыг 12.3 сая тоглогч үзсэн тоо байдаг. Түүний араас Marshmello, Ариана Гранде (Ariana Grande) зэрэг уран бүтээлчдийн тоглолтууд мөн адил зохиогдож байсан.
Metaverse дэх криптогын оролцоо
Metaverse дэх цахим хөрөнгийн албан ёсны, бодит өмчлөлийг батлах, үнэ цэнийг дамжуулах, засаглалыг бүтээж, хэрэгжүүлэх болон тэдгээрт хандах боломжыг нь крипто олгоно. Хэрэв ирээдүйд ондоо ертөнц бодитоороо бидний амьдралын 1 хэсэг болон нэвтэрч, ажиллах, нийгэмших, хөрөнгө авах/зарах, эзэмших үйлдлүүд нь бүгд боломжтой болвол, тэдгээрийг гүйцэлдүүлэх найдвартай тогтолцоо шаардлагатай ба, түүнийг санал болгож чадах, одоогоор бий болоод буй хамгийн тохиромжтой шийдэл нь крипто байх юм. Зарим тоглоомууд өөр гаргалгааг боловсруулж ашигласан байгаа ч, дийлэнх нь криптог илүү сайн сонголт болж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Тоглоомын хөгжүүлэлт нь төвлөрсөн чанрыг хадгалж байхад, Блокчэйн нь төвлөрсөн бус, ил тод чанрыг бүрдүүлж өгч байдаг. Гэхдээ, Блокчэйнд суурилсан тоглоомууд бас сүүлийн үед олноор хөгжүүлэгдэх болсон. Ялангуяа, DeFi болон GameFi дахь тоглоомжуулалт асар хурдацтай хөгжиж байгаа ба, энэ салбар нь Metaverse-ийн бүрэлдэхүүнд хамаарах нь маргаангүй юм. Metaverse-д Блокчэйнийг нийцнэ гэж үзэх гол шалтгаанууд нь:
- Эзэмшлийн цахим нотолгоо - Хувийн түлхүүртээ хандах боломжтой хэтэвчтэй байх нь, хөрөнгөө бүрэн захиран, зарцуулах эрхтэй, албан ёсны эзэн нь болохоо батлах боломжыг олгоно.
- Цахим цуглуулга - Бодит амьдралтай илүү уялдахын хэрээр, эд зүйлс, өмч хөрөнгийн дахин давтагдашгүй, бодит болохыг илтгэх нь зайлшгүй асуудал болно. Бодит хөрөнгийг токенжуулж, NFT бүтээх нь энэ асуудлын гол шийдэл болох боломжтой.
- Үнэ цэнийг дамжуулах - Metaverse-д хэрэглэгчдийн итгэлийг хүлээх, хөрөнгийг найдвартай дамжуулах сувгын хэрэгцээ гарах нь маргаангүй. Тэр тусмаа, их хэмжээний эсвэл өндөр үнэтэй хөрөнгө илгээх явцад баталгаатай валют шаардагдана.
- Засаглал - Metaverse-тэй харьцах дүрмүүдээ удирдан, зохион байгуулах чадвар их чухал. Бодит амьдрал дээр сонгуульд оролцдогын адилаар, Metaverse дэх удирдлагын эрх, үүрэг, нээлттэй бөгөөд ил тод байдлыг, шударгаар илтгэх, гэрчлэх боломжыг бүрдүүлж өгөх нь нэн тэргүүний асуудал билээ.
- Хандах боломж - Нийтийн Блокчэйн дээр хэн ч хэтэвч үүсгэж, хаяг холбож ашиглах боломжтой байдаг нь, банкны системээс ялгаатай байдаг. Тэр ч утгаараа, уламжлалт санхүүгийн системээс илүүд тооцогдож болно.
- Харилцан хамааралтай ажиллах боломж - Блокчэйн нь, ялгаатай, бие даасан талбаруудыг холбох гүүр болж байгаа бөгөөд түүний онцлох жишээ нь, Polkadot (DOT), Avalanche (AVAX) нар юм. Эдгээр төслүүд дээр хэрэглэгчид өөрсдийн Блокчэйнийг үүсгэж, ашиглах боломжтой байдаг нь, Metaverse-д шаардлагатай, олон платформыг шууд холбох чадварыг нь бүрдүүлж өгсөн байдаг. Эдгээр төслүүдийн танилцуулгыг дараа дараагийн нийтлэлээрээ толилуулах болно оо.
Metaverse дэх ажил гэж юуг тодорхойлоод байна вэ?
Гэрээсээ хийдэг ажлууд олноор нэмэгдсэн, хэдийн бидний амьдрал ахуйд нэвтэрсэн байгаа учир, түүнийг 3D ертөнцөөр баяжуулж, хамтран ажиллагсдынхаа дүрүүдтэй чөлөөтэй харилцах боломжыг гэрт нь, зайнаас бүрдүүлж өгөхөд боломжгүй зүйлгүй юм. Metaverse дэх ажлууд нь, Metaverse-д ашигтай, түүн дотроо цалинжих боломжтой байж болох бөгөөд, үүнтэй төстэй ажлын байрууд хэдийн бий болоод эхэлсэн байгаа. Жишээлбэл, GameFi-ээр дамжуулан тоглонгоо, тогтмол орлоготой золгосон хүмүүс цөөнгүй бий. Төсөөт ертөнцөд цагийг чөлөөтэй, зугаатай эсвэл үр бүтээлтэй өнгөрүүлж, түүнийхээ үр шимийг хүртсэн шиг амьдрах цаг үе тун ойрхон байна. Axie Infinity, Gods Unchained зэрэг тоглоомууд хэдийгээр виртуал орон зайг үүсгэж өгөөгүй ч, онлайн ертөнцөөс санхүүгийн эрх чөлөөнд хүрч болохын баталгаа болоод байгаа билээ.
Metaverse-ийн жишээнүүд
Хараахан нэгдмэл Metaverse үүсгэж чадаагүй байгаа боловч, түүнтэй төстэй олон төсөл, платформууд мэндэлсэн байгаа ба тэдгээрийн ихэнх нь NFT эсвэл Блокчэйний бусад чанруудыг ашигласан байдаг.
SecondLive
SecondLive нь дүр бүтээж, түүнийгээ удирдан бусадтай харилцах, сурах, бизнес эрхлэх боломжтой 3 хэмжээст орчин юм. Өөрийн гэсэн NFT-ий захтайн дээр, 2020 оны 9-р сард буюу 1 жилийн ойн баяраараа, BSC дээр ургацын баяр зохион байгуулж байсан түүхтэй. Тухайн Expo буюу үзэсгэлэнгийн үеэр BSC-ий экосистем дээр хөгжүүлэгдэж буй олон зуун төслүүдийг танилцуулж байжээ.
Axie Infinity
Axie Infinity нь, P2E тоглоом юм. Энд тоглогчид, Axie гэх мангасуудыг цуглуулж, тэдгээрийгээ үржүүлэн, токен гаргаж эсвэл худалдан авч, зарах замаар хөгжих, орлогожих боломжтой. Зураглал, ертөнц, дүрүүд нь 3D биш хэдий ч, Metaverse ажилтай төстэй орлогын эх үүсвэрийг санал болгодгоороо онцлог. Бүүр бүтэн цагийн ажлаа болгоод, амжилт олсон Филиппин залуусын түүх интернэтээр шуугиан тарьсныг ч Та магад сонссон л байлгүй. Тоглоомын талаар дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншиж танилцах боломжтой.
Decentraland
Decentraland бол нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүдийг, NFT болон виртуал үл хөдлөхтэй хослуулсан онлайн, цахим ертөнц юм. Түүнчлэн, тоглоомын засаглалыг идэвхтэй тоглогчид нь гүйцэтгэж байдгаараа давуу талтайд тооцогддог. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншиж болно.
#CoinMarketCap
Metaverse-ийн ирээдүйн чиг хандлага ямар байна вэ?
Одоогоор, нэгдсэн Metaverse бүтээж буй хамгийн алдартай төсөл нь, Meta (хуучнаар Facebook) байгаа бөгөөд тэрхүү ондоо ертөнцийн тулгуур нь, Diem хэмээх тогтвортой зоос байх юм. Марк Цукерберг (Mark Zuckerberg) хөгжиж буй орнуудад зориулан, зайнаас ажиллах, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжыг бүрдүүлж өгөх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан бөгөөд, нийгмийн сүлжээ, харилцаа холбоо болон крипто валютийг хослуулсан түүний энэ санаа, Metaverse-ийн анхны загварыг бүтээхэд тун тохиромжтойд тооцогдож байна. Meta-аас гадна, Microsoft, Apple, Google зэрэг технологийн салбарын томчууд ч мөн адил Metaverse-ийг бүтээхээр судалж, туршиж эхэлснээ зарласан. Криптогоор цэнэглэгдсэн Metaverse-ийн хувьд, NFT болон 3 хэмжээсийг хослуулах нь дараагийн том ажил болох боломжтой. OpenSea, BakerySwap зэрэг томоохон захууд дээр хэрэглэгчид NFT-ийг өргөнөөр арилжаалж байгаа хэдий ч, 3 хэмжээст орон зайг бүрдүүлж өгсөн талбар одоохондоо байхгүй хэвээр байна. Гэхдээ, эдгээр аварга байгууллагуудаас өрсөн, илүү эрүүл, зөв Metaverse-ийг санаа сэтгэл нийлсэн хөгжүүлэгчид нийлж бүтээх боломж ч бас байсаар байгаа юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation