Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Decentraland гэдэг нь, Блокчэйн технологи дээр хөгжүүлэгдсэн VR ертөнц болон нийгэм юм. Хэрэглэгчид нь өөрсдийн эзэмшлийн цахим газар (LAND), урлагын бүтээл, NFT-г өмчилж, хөгжүүлэхээс гадна түүний DAO-д оролцох боломжтой.

DAO учир, Decentraland нь, хүн нэгдэлдээ төслийнхөө удирдлагыг олгох бөгөөд, Эфириум дээр бүтээгдсэн, Decentraland-ийн крипто валют болох MANA нь, тоглоом доторх төлбөрийн гол хэрэгсэл нь болдог.

2016 онд анх нээлтээ хийхдээ 2D буюу 2 хэмжээст зураглалтай байсан энэ тоглоом өдгөө 3D зураглалтай, асар том орон зайг эзлэх, уудам ертөнцтэй болон өргөжин тэлжээ.

Энэ цахим ертөнцөд, өөрчилж, өмчилж, зарж/авч болох үл хөдлөх хөрөнгүүд болон үнэт зүйлс тун олон бий. Тоглоомын мөнгө нь, ERC-20 төрлийн MANA гэх токен байх бөгөөд, түүгээрээ бүхий л худалдаа наймааг хийж болно. MANA-г томоохон биржүүдээс худалдаж авах боломжтойгоос гадна, тоглоом доторх бүхий л зүйлс ERC-721 буюу NFT байх тул, бүгдийг нь харгалзах үнээр нь зарж, худалдаж ав болдог.

Энэ тоглоом яг яаж ажилладаг вэ?

Блокчэйн технологийг, VR-тай хослуулан бүтээсэн энэ ертөнц нь, онлайн буюу интернэтийн орчинд ажиллана. Гэхдээ, тоглогчид нь энэ ертөнцийхээ хуулийг шийддэгээрээ бусад онлайн тоглоомуудаас ялгаатай.

Газраас (LAND) эхсүүлээд, хувцас хунар, эдлэл хэрэглэл, үл хөдлөх хөрөнгүүд, цуглуулж болох бүхий л зүйлс нь NFT байна. Тэдгээрийгээ хэтэвчин дээрээ хадгалах эсвэл зах дээр борлуулах боломж тоглогч бүрт нээлттэй байдаг.

Эд зүйлс, газраа (LAND) авч зарахаас гадна, тэдгээрийгээ тоглоом, арга хэмжээ, урлагын бүтээл зэргээр баяжуулан, бусад тоглогчидтой хамт цагыг хөгжилтэй өнгөрүүлэх ч боломжтой. Тэр ч бүү хэл, газраа түрээслээд орлого олж хүртэл болно. Хэрхэх нь тухайн тоглогчийн уран сэтгэмж, сонирхлоос шууд хамаарах, маш нээлттэй, чөлөөтэй ертөнц гагцхүү энд бий.

Цахим зүйлс цуглуулах, сурталчлах хамгийн өргөн боломж энд хэдийн бүрдсэн гэж хэлж болно. Гэвч, анхлан сонирхож, шинээр орох гэж буй тоглогчдод, төлбөр нь бага зэрэг чанга сонсогдож болох. Эфириумийн хийн хураамжаас шалтгаалаад юмс бодит байдалтай харьцуулахааргүй үнэд хүрээд байгаа.

LAND, MANA гэж юу вэ?

  1. MANA - Тоглоомын мөнгө, гэхдээ бас крипто валют. Үүнийг эзэмшигч бүр Decentraland-ийн DAO-д санал өгөх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, MANA-аа DAO-д битүүмжилж (wMANA) түгжээд, wMANA бүрийн тоогоор санал өгч, зохицуулалт болон удирдлагын шийдвэрт оролцох боломжтой юм. DAO нь, өөрийн хөрөнгийн сантай бөгөөд түүгээрээ шийдвэрийн хэрэгжилтийг хангаж байдаг. MANA-г бирж дээрээс худалдаж авах эсвэл тоглоомын эд зүйлсийг зарах зэргээр цуглуулах боломжтой.
  2. LAND - Тоглогчдын эзэмшиж буй бүс нутаг, газрын NFT. MANA-ны адилаар, газар ээзмшигчид нь мөн, сүлжээний хэмжээний шийдвэрт санал өгөх эрхтэй байна. Гэхдээ, газар эзэмшигчид санал өгөх эрхийг DAO-д ямарваа барьцаа хөрөнгө байршуулахгүйгээр олж авдаг бөгөөд нэгж LAND токен нь 2'000 эрхтэй тэнцэнэ. Олон LAND-г нэгтгэж, мужын токен болгож болох ба түүний санал өгөх эрх нь нийт LAND-ын тооноос шууд хамаардаг.

Decentraland DAO гэдэг нь юу вэ?

Decentraland-ийн гол онцлогуудын 1 нь, төвлөрсөн бус байдал юм. Энгийнээр бол, уг тоглоомын хөгжүүлэлт, цахим хөрөнгүүд, газруудыг тоглогчдын нийгэм удирдаж байдаг. Ийм DAO бүтэцтэйн учир, тоглоомын төсөл нь бүхэлдээ нээлттэй эхийн код дээр бичигдсэн байх ба MANA-аа барьцаалсан хэн ч, түүний хөгжүүлэлтэнд гар бие оролцох эсвэл цаашдын хөгжлийг тодорхойлох саналаа тусгах, бусдын боловсруулан шийдлүүдийг дэмжих/няцаах эрхтэй байна.

Decentraland DAO нь, Aragon гэх DAO-ын програм хангамж дээр ажилладаг ба энэ нь, Эфириумийн ухаалаг гэрээнүүдийг хэрэгжүүлэх чадвартай, шийдэл юм.

Decentraland-ийг яаж хэрэглэж болох вэ?

Хөгжүүлэгчид нь, шинэ хэрэглээг тогтмол нэвтрүүлэх зорилтоо, төслийнхөө танилцуулганд тусгасан байдаг ч, доорх 5 үндсэн хэрэглээг онцлон тодорхойлсон байна. Үүнд:

  1. Хэрэглүүрүүд - Decentraland-ийн бичвэрийн хэлийн тусламжтайгаар хэрэглэгчид апп болон 3 хэмжээст үзэгдлүүдийг бүтээх бүрэн боломжтой байх буюу харилцах өргөн боломжыг бүрдүүлнэ;
  2. Контент хөгжүүлэлт - Саахалт айлууд үүсч, адил сонирхолтой хүмүүсээр хүрээгээ тэлснээр, ертөнц нь улам тэлж, амьд нийгэм бүрэлдэж байна;
  3. Сурталчилгаа - самбар зоож, хөрөнгүүдээ сурталчлан борлуулах зэргээр идэвхи санаачлага нэмэгдэж байна;
  4. Цахим цуглуулгууд - NFT үүсгэж, цуглуулж, арилжаалж байгаа нь, өмчлөлийн эрхийг төгөлдөржүүлж, зах зээлийг тэлж байна;
  5. Нийгмийн харилцаа - Нийгийн сүлжээгээр болон интернэт холбоогүй газраас ч бүлгүүд харилцан холбогдож, хамтдаа хөгжиж байна.

Блокчэйнд суурилсан ихэнх тоглоомуудын адилаар цагийг зугаатай өнгөрүүлэнгээ мөнгө олох боломж энд байна. Эрэлт хэрэгцээнээс хамаарч заримм зүйлс ямар ч үнэд хүрэх боломжтойг батласан бодит жишээ ч зөндөө бий.

MANA болон LAND-г хаана хадгалах боломжтой вэ?

Одоогоор MetaMask-г хамгийн зохимжтой гэж, Decentraland-ийг хөгжүүлэгчид нь санал болгож байгаа. 

Decentraland (MANA)-ын талаар хаанаас илүү дэлгэрүүлж судалж болох вэ?

ЭНД дараад CMC дээрх хуудсаар нь зочлоод, бүхий л мэдээ мэдээллийг олох боломжтой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Decentraland гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad