Блокчэйний төрлүүд
Биткойн анх гарч ирэхдээ, протоколуудын үндсийг бэхжүүлэгч технологийн хувьслыг хийж чадах, Блокчэйний суурийг тавьсан. Түүнийг нь одоо олон олон хөгжүүлэгчид, боломжтой бүх үйлдвэрлэлд, янз бүрийн зорилгоор нийлүүлэн ашиглаж байна. Биткойн нь, 1 ерөнхий удирдлагаар зохицуулагддаггүй, цахим мөнгөний төрөл бөгөөд, тархмал өгөгдлийн сангийн технологи, санхүүгийн хэрэгслүүдээс гадна, зохицуулагчийн оролцоогүйгээр, экосистемээ өргөжүүлэн, зохион байгуулж, авч явж чадах криптограф аргуудыг хослуулан хэрэглэдэг, өвөрмөц шийдэлтэй төсөл юм.
Биткойныг мэндэлснээс хойш өнгөрөөд буй 10 гаруй жилийн хугацаанд, түүний энэ өгөгдлийн сангийн системийг маш өргөнөөр хэрэглэдэг болоод байгаа ба, өдгөө Блокчэйнийг санхүү, хангамж, хуулийн салбаруудаас эхсүүлээд засгийн газарт ч хэрэглэх болсон. Блокчэйнд өгөгдлийг устгаж, засаж болохгүй, зөвхөн өргөтгөн нэмж л болдог гэдгийг Та манай "Блокчэйн гэж юу вэ?" нийтлэлээс уншсан байх. Түүнийг Excel програмын spreadsheet дээрх хүснэгтийн нүдүүдтэй зүйрлэж болох бөгөөд дараагийн нүд нь эхнийхтэйгээ холбогдож, чиглүүлэгдсэн байх тул, урьдах нүднүүдийн аль нэгэнд засвар орвол, тэр даруйдаа мэдэгдэнэ. Блокчэйн үүнтэй яг адил зарчмаар ажилладаг тул дан ганц санхүүгийн салбарт бус, олон өөр төрлийн өгөгдөлд ашиглах боломжтой.
Дээрх жишээн дээрээ үргэлжлүүлэн тайлбарлана гэвэл, фаялыг маань олон хүн, зэрэг эзэмшиж, ашиглах боломжтой буюу үүлэнд байршуулж, share буюу түгээсэн байгаатай адил. Хэрэглэгч бүр өөрсдийн төхөөрөмжүүд дээр тусгай хэрэглүүрийг суулгасан байх ба уг програмынхаа тусламжтайгаар, хоорондоо холбогдсоноор, өгөгдлийн сангаа тогтмол шинэчлэж байх юм. Тэдний үүсгэсэн энэ сүлжээг захирч, зохион байгуулах төвлөрсөн цэг байхгүй учир, нэгдсэн зохицуулалт бүхий уламжлалт системтэй харьцуулахад, өгөгдөл дамжуулалтын хурд удаан боловч, аюулгүй байдлыг сайтар хангаж өгдөг давуу талтай. Одоогоор Блокчэйнийг, private буюу хувийн/далд, public буюу нийтийн/ил, consortium буюу нэгдмэл гэсэн 3 үндсэн төрөлд ангилж байгаа бөгөөд тэдгээрт бүгдэнд нь хамаарах адил шинжүүдийг доор жагсаав.
- Зөвхөн нэмж л болдог бүртгэл - Блокчэйнд хамаарахын тулд, блокын хэлхээний зохион байгуулалтыг дагаж мөрдөх ёстой буюу дараагийн блок, өмнөх блоктойгоо заавал холбогдоно. Өмнөх жишээний дагуу авч үзвэл, блок нь хүснэгтийн 1 нүд, блокын цуваа нь хүснэгтийн дараалласан, хязгааргүй тооны нүднүүд байна.
- Холбогдогчдоос бүтэх сүлжээ - Сүлжээнд холбогдсон хэрэглэгч бүр, Блокчэйнийхээ хуулбарыг хадгалж байх ёстой. Тэдгээр хэрэглэгчдийг зангилаа гэж нэрлэх бөгөөд, P2P буюу хэрэглэгч хоорондын харилцаагаар холбогдоно.
- Зөвшилцлийн арга - Зангилаануудын хоорондын харилцан ойлголцлыг бий болгож, хэлхээнд зөвшөөрөгдөөгүй өгөгдөл бичигдэхээс сэргийлэх зохицуулалтын шийдлийг заавал тусгасан байх шаардлагатай.
Харин, эдгээр төрлүүдийн хоорондын томоохон ялгааг доорх хүснэгтээс харж болно.
Нийтийн
Зөвшөөрөл шаардахгүй
Унших эрх бүгдэд нээлттэй
Бичих эрх бүгдэд нээлттэй
Хэн ч хувьдаа өмчилж, эзэмших боломжгүй
Хэрэглэгчдийг нууцалдаг
Гүйлгээний хурд харьцангуй багаХувийн
Зөвшөөрөл шаардана
Уригдсан хэрэглэгчид л унших боломжтой
Зөвшөөрөгдсөн хэрэглэгчид л бичих эрхтэй
1 хүний өмч байна
Хэрэглэгчдийг нууцлахгүй
Гүйлгээний хурд өндөртэйНэгдмэл
Зөвшөөрөл шаардана
Тохируулгаас хамаарч унших эрх өөр өөр байна
Зөвшөөрөгдсөн хэрэглэгчид л бичих боломжтой
Олон хүний өмч байна
Хэрэглэгчдийг нууцлахгүй
Гүйлгээний хурд өндөртэйИл Блокчэйн
Ихэнх крипто валютийг арилжих эсвэл хэрэглэх явцдаа бид, нийтийн Блокчэйнтэй харьцаж байдаг. Ихэнх дэлгэмэл бүртгэл энэ төрөл дээр хөгжүүлэгдэн, ашиглагдаж байгаа ба, түүн дээрх бүхий л мэдээллийг хүн бүр харах боломжтойн дээр, харгалзах хэрэглүүрийг нь татаж ажиллуулаад л сүлжээнд нь нэгдэж болох учраас нийтийн буюу ил гэж нэрлэсэн. Түүнчлэн, ийм нээлттэй Блокчэйнд олборлолт болон гадаслалт, хөрөнгө оруулах зэрэг ямарваа байдлаар хандах үед элдэв хориг, саад тулгардаггүй учир зөвшөөрөл шаардагдахгүй гэж тодорхойлдог. Хэн ч нэгдэж, зөвшилцлийг шударгаар бүтээлцсэнийхээ төлөө урамшуулал хүртэж болдог учир энэ хэлбэрийн зохион байгуулалттай тогтолцоонд, төвлөрсөн бус чанар хүчтэй бүрэлдэж чаддаг. Мөн Блокчэйний бусад төрлүүдтэй харьцуулахад, энэ төрлийн сүлжээнд мэдээллийг нууж хаах боломж маш бага байдаг. Хэдийгээр олон сайхан давуу талыг бүрдүүлж өгдөг ч, түүнийхээ төлөөсөнд гүйцэтгэлийн хурдыг зольсон нь, энэ хэлбэрийн Блокчэйний гол дутагдал юм. Ялангуяа сүлжээ тэлэхийн хэрээр, хурдаа алдаж байгаа нь, бүх нийтийн хэрэглээнд нийцэхгүй байдлыг бий болгоод байгаа. Мөн, сүлжээнд өөрчлөлт оруулахын тулд, бүх зангилаагаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай тулгардаг нь, хөгжүүлэлтэнд том саад учруулж байдаг.
#CoinMarketCap
Далд Блокчэйн
Хэлхээг хэн харж чадах, хэн мэдээлэл бичиж болохыг зааж тохируулсан байдгаараа, нийтийн Блокчэйнээс ялгаатай энэ төрлийг, төвлөрсөн хэлбэртэйд тооцох хэдий ч, Блокчэйний хуулбар нь олон зангилаан дээр хадгалагддагаараа төстэй. Сүлжээрүү нь гаднаас хандах боломжгүй учир энэ хэлхээ, албан байгууллагуудад хамгийн тохиромжтойд тооцогдоно. PoW хэдийгээр зардал ихтэй ч, нээлттэй сүлжээнд хамгийн тохиромжтой болох нь батлагдсан. Гэхдээ, хаалттай, хэрэглэгчид нь 1 нөгөөгөө таньж тодорхойлох боломжтой, засаглалын хүчтэй нөлөө тогтсон сүлжээнд огтоос нийцэхгүй. Энэ төрөлд хамгийн тохиромжтой алгоритмаар, PoA-г нэрлэж болох ба, энэ тогтолцооны үед тодорхой хэдэн хэрэглэгч сонгогдож, харгалзах гүйлгээнүүдийг, зохих аргаар баталгаажуулж байдаг. Хэрэв тэдгээр сонгогдогсод нь ямар 1 байдлаар зөрчил гаргавал, тэднийг сүлжээнээс хөөж, үлдсэн гишүүдээс баталгаажуулагчдыг шинээр томилно. Гэхдээ, энэ бүтцийнхээ ачаар, гүйлгээг буцаах зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломжтой болсон.
Нэгдмэл Блокчэйн
Нийтийн болон хувийн Блокчэйний завсар орших энэ төрлийг, хосолмол гэж нэрлэх нь ч бий. Зөвшилцлийн хэлбэрээрээ, дээрх 2 төрлөөс онцлон ялгарах ба блок үүсгэх эрхийг, 1 давуу эрхтэй хэрэглэгч эсвэл бүх хэрэглэгчдэд бус, адил тэгш эрхтэй олон хэрэглэгчдэд олгодгоороо онцлог. Тийм ч учраас хэлхээг харах эрхийг баталгаажуулагч нарт болон зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд эсвэл бүгдэд олгох боломжтой байдаг. Баталгаажуулагчдаас хамаарч, сүлжээнд оруулах өөрчлөлтийг хавьгүй хялбар, хурдан гүйцэтгэж болохоос гадна, зангилаануудын гаргаж болох зүй бус үйлдлээс үүдэх Византын асуудалд тэсвэртэйгээр ажиллаж чаддаг. Энэ төрлийн Блокчэйн нь, 1 салбар чиглэлийн олон байгууллагын нэгдсэн тогтолцоонд хамгийн тохиромжтой байх ба, тэдгээрийн хооронд ил тод байдал, өгөгдлийн бүрэн бүтэн, саадгүй шилжүүлгийг гүйцэтгэх хамгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ.
Аль нь илүү вэ?
Ерөнхийд нь авч үзвэл, эдгээр Блокчэйнүүд нь өөр өөр технологиуд учир, харьцуулж хэлэх аргагүй юм.
- Сайтар тохируулагдсан, ил Блокчэйн нь нэвтрүүлэх чадвар, хурдны асуудлыг эс тооцвол, хаацайлж хориглох боломжгүй, ил тод сүлжээг үүсгэхийн хажуугаар, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах тул, ухаалаг гэрээ нэвтрүүлэх, гүйлгээ шийдвэрлэлтийн найдвартай байдлыг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг.
- Далд Блокчэйн нь, төвлөрсөн цэг дээр учирч болох саатлаас бүрэн дархлагдсаны дээр, гүйлгээний хурд өндөртэй энэ сүлжээ нь, байгууллага болон хоршоодод, өгөгдөл мэдээллээ найдвартай хадгалж, хамгаалах боломжыг олгоно.
- Нийлмэл Блокчэйнд, хувийн Блокчэйний системд тулгардаг талцлын асуудал харьцангуй бага байх бөгөөд, нийтийн Блокчэйнтэй харьцуулахад жижиг зангилаануудын гүйцэтгэл илүү үр дүнтэй байдаг. Энэ төрлийн сүлжээ нь, байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулах шалгарсан шийдэл болж чадах ирээдүйтэйд тооцогддог.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation