Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Хэрэлэглэгч л зөвхөн өөрийн Activity log буюу өөрийн хэзээ, ямар үйлдэл хийснээ харах боломжтой. Энэ үйлдлийг хэрхэн хийх талаар товч бөгөөд тодорхой тайлбарлъя!

1. Activity log-руугаа хандах
Хандах 2 арга бий, эхнийх нь Facebook-н options цэснээс Activity log цэсийг сонгох


2 дах нь өөрийн Timeline-руу ороод Cover зураг дээрх View Activity Log товчыг дарах




2. Activity Log
Activity log хуудасны баруун дээд буланд хайлт бий, хэрэглэгч оновчтой түлхүүр үгийг ашиглан өөрийн like дарсан, share хийсэн, comment бичсэн болоод нийтлэсэн зураг, бичлэг, нийтлэлүүд, tag-ууд, app-уудаа ч хайж олох боломжтой.


Мөн хайлтын доор харагдах Include Only Me activity сонголтыг ашиглан бусдад харагдахааргүйгээр нийтлэсэн нийтлэлүүдээ ч харж болно. (нийтлэлийг хэнд харагдах, хэнд харагдахгүйг хэрхэн тохируулах талаар энэхүү цуврал хичээлийн дараагийн дугаар дээр нийтлэх болно оо...)



Зөвхөн app түүний мэдээллийг аваад зогсохгүй, энэ app хэрэглэгчийн timeline дээр ямар нийтлэл нийтлэж байсныг огноо, гарчиг, зурагтай нь харж болохоос гадна, тухайн нийтэлийг бүрэн хэлбэрээр харах ч боломж бий.

Хэрэгтэй зүйлсээ Timeline дээрээ share хийж авдаг (авдаггүй ч байсан), тэр нийтлэлээ эргүүлэн олоход хүндрэлтэй тулгарвал тухайн үед бичиж байсан сэтгэгдэл, дарсан like-нхаа тусламжтайгаар эргүүлэн эндээс олж болно.

САНАМЖ: Хэрэв share хийсэн like дарсан болон сэтгэгдэл/comment бичсэн нийтлэлийг оруулагч үүнийгээ устгасан бол хайлтанд ч олдохгүй, мөн энэ Activity log-с ч илрэхгүй шүү.




ЭНД дараад "FB-г мэргэжлийн түвшинд хэрэглэх" цуврал хичээлтэй танилцах эсвэл FB app-уудыг татаж авах боломжтой...

Хичээлийг бэлдэж хүргэсэн+RLT




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad