Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

... ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГYЙ СОЛИOТOЙ БОЛДОГ БОЛЖЭЭ... Та энэ хэсгийг уншаад юу гэж бодсон бэ? Энэ өгүүлбэрийн утга санааг мэдмээр байна уу...? Өгүүллэгийг бүтнээр нь уншиж үзмээр байна уу...? Тэгвэл ҮРГЭЛЖЛЭЛ -ийг уншина уу...
Бүрэн хэмжээгээрх зургийг харах бол зурган дээр дарна уу...

Өшөө олон зураг үзэх бол WALLPAPER хуудасруу хандана уу...

Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байлаа... Нэгэн өдөр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Тэгээд СОЛИOТ модонд нүүрээ наан тоолж, Хамгийн түрүүнд САНДРАЛ яаран хамгийн түрүүнд таарсан газраа нуугдав. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хүрээлэн дундуур гүйж, УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу хөтүүг бодон нулимс асгаруулав. АТААРХАЛ болохоор СЭТГЭЛИЙН ХӨӨРӨЛӨӨС зуурсаар өндөр хаданд гарчихав. ГЭНЭН заг модны ард, ЗОРИГ хамгийн өндөр одонд, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугдахад, ХУДАЛ ХУУРМАГ чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ… СOЛИOТ 86-87-88-89… гээд тоолсоор байв. Гэтэл ДУРЛАЛ ганцаархнаа нуугдаагvй үлджээ. 91-92-93… ДУРЛАЛ сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ. 


…98-99-100 СОЛИOТ тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд ХЭРЭГТ ДУРЛАМТГАЙ -г олов. Тэрбээр хамгийн түрүүнд хэнийг олох болоо гэж толгойгоо шовоолгосоор байгаад баригдав. ЗАЛХУУ занг олов... Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь ШУДАРГА -ыг кактусын талбайгаас, модны араас ГЭНЭН занг, харин ЭРГЭЛЗЭЭ -г хашаан дээрээс олов. Тэр хашааны аль талд нь нуугдах вэ, гэж бодсоор зогсож байв... 


ДУРЛАЛ -аас бусад бүгдийг нь олов. Дурлалыг олоогүvйдээ галзууртлаа уурлаж, бvх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгvй... АТААЧ зан ДУРЛАЛ -д атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж СОЛИОТ -ын чихэнд сэмхэн шивэгнэжээ. СОЛИОТ гартаа жад бариад тийш гүйж ДУРЛАЛ -ыг хармагц уурлан түүнрүү шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр харамсаж:
- "Би юу хийх нь энэ вэ?, Одоо яах вэ?" гэж асуухад нь ДУРЛАЛ:
- "Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгvйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол..." гэжээ… 

ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГYЙ СОЛИOТOЙ БОЛДОГ БОЛЖЭЭ.

!!! Анхаар !!!
Блогийн нийтлэлийг ашиглах бол блогийн нэрийг заавал дурьдана гэдгийг хатуу анхаарна уу..
!!! Анхаар !!!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Сохор дурлалын түүх"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad