Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner




+IObit Driver Booster програмын шинэхэн v2 хувилбар гарлаа...!

Програмыг v1 хувилбараас нь эхлэн Монгол хэлнээ орчуулан хүргэсэн бидний ээлжит орчуулга шинэ хувилбарын загварт тохирсон байдлаар дахин шинээр хийгдсэн байгаа...

1. Програмын тухайд:
Энэ програм бол Windows системийн драйверын асуудлыг шийдэх цогц шийдэл гэж хэлж болох юм. Програм нь драйверийг шинэчлэх, нөөцлөх, суулгах, суулгах үед алдаа гарвал буцаах, нөөцийг сэргээх, онлайн архиваас драйверуудаа хурдан бөгөөд хэрэглэгчид саад болохгүйгээр татах, хулганы ганцхан товшилтоор эдгээр үйлдлүүдээ хийх зэрэг боломжыг хэрэглэгчид олгодгоороо бусад ижил төрлийн програмуудаас ялгаатай. Програмтай илүү сайн танилцахын өмнө багахан судалгаа хийцгээе...


  • Драйвер: Техник хангамж, програм хангамжын уялдааг зохицуулагч
  • Шинэчлэх: Драйверийн шинэ хувилбарыг суулгах, шинэ хувилбарт өмнөх хувилбарт байсан алдаа засагдсан байх ба, шинэ боломжууд нэмэгдсэн байдаг.
  • Нөөцлөх: Яг тохирох алдагүй драйверыг дараа интернэтээс татахгүйгэр шууд сэргээн таниулах зорилгоор хадгалан авах
  • Сэргээх: Драйверыг шинэчлэх явцад алдаа гарсан эсвэл компьютероо форматласны дараа дахин таниулах шаардлагатай тулгарсан зэрэг тохиолдолд нөөцийг ашиглан интернэтгүй үед ч, яг тохиор драйверыг суулгах
  • Яг тохирсон драйвер: Тохирохгүй драйвер сууж болно, ингэсэн тохиолдолд системд алдаа гарах, эсвэл компьютерийн ажиллагаанд доголдол үүсдэг. Заримдаа хэрэглэгчид мэдэгдэхээр онц зүйл ажиглагддаггүй ч, өөрийн төхөөрөмжийг бүрэн хүчээр ашиглах боломжгүй болсон байдаг.
  • 1-товшилт: Хулганы товчыг ганцхан удаа дарахад л хуучирсан драйвер байгаа эсэхийг шалгаад, нөөц үүсгээд, драйверыг татаад, суулгах боломж
  • Онлайн архив: томоохон сервер дээр байрлуулсан драйверийн сангаас тухайн компьютер, төхөөрөмжид тохирох хамгийн сүүлийн үеийн хувилбарыг татаж суулгадаг.
  • Системийг сэргээх: Системд гэмтэл учирсан тохиолдолд сэргээх нөөцийг систем хэрэглэгчийн тохируулсан тохиргоогоор өөрөө хийж байдаг, түүнийг сэргээх боломжыг ч энэ програм олгоно.
  • Чимээгүй суулгах: Үүнийг зарим зочид маань мэддэг л байлгүй, хэрэглэгчид ямар 1 анхааруулга харуулах, эсвэл тодруулга авахгүйгээр, өөрөөр хэлбэл ямар ч саад хийхгүйгээр драйверыг суулгахыг хэлж байгаа юм
  • Зэрэглэл: Програм нь драйверуудын хувилбар хэр хоцрогдсон байгааг энгийн ойлгомжтой байдлаар харуулдаг.
  • Тоглоомын бүрэлдэхүүн: Тоглоом тоглоход саадгүй ажиллуулах, эсвэл тоглоомын эффектүүдийг өсгөдөг програм хангамжуудын шинэчлэлтийг ч шалгаж, гүйцэтгэж өгнө
  • Драйверын баталгаа: Драйверуудыг хөгжүүлэгч болон уг драйверын гарсан огноо, увилбар зэргийг харах боломжтой.Түүнчлэн системд драйверын асуудлыг үүсгэхгүйн тулд WHQL тестээр шалгагдсан драйверуудыг л суулгах боломжтой
  • WHQL тест: Энэ нь Microsoft уг драйверийг өөрийн бүтээгдэхүүнүүд дээр асуудалгүй ажиллаж чадаж байгаа эсэхийг шалгадаг томоохон шалгалт юм.
  • Буцаах: Шинэчлэгдсэн драйвер үйлдвэрээс алдаатай гарсан зэрэг тохиолдолд өмнөх хувилбарлуу буцааж болно.
  • Загвар: Энгийн, цомхон, ойлгомжтой загвар нь энэ хувилбарын бас 1 давуу тал юм. icon нь хүртэл драйверуудын төлвөөс хамаарч өөрслөгдөнө, UAC-г шууд алгасах ба, Administrator эрхээр ажиллах тул програмын ажиллагаанд саад үүсэхгүй.

Өөр бусад өөрчлөлт, сайжруулалт болон боломж, функцүүдтэй програмыг ашиглах явцдаа танилцаарай...



2. Орчуулгын тухайд:
Аль болох энгийн ойлгомжтой байлгахаар хичээн ажилласан байгаа., өмнөх орчуулгуудыг засч сайжруулсан бөгөөд алдаагүй гэж үзгэн үг, өгүүлбэрүүлийг хэвээр нь үлдээсэн. Мөн Монгол үгийн санд байхгүй үгсийг хэвээр нь үлдээсэн. Жишээлбэл: "Прокси", "Порт" болон оноосон нэр гэдэг утгаар нь "Driver Booster" зэргийг орчуулаагүй болно.

Орчуулгын болон найруулгын, үг үсгийн алдаа, програмын загварт авцалдаагүй болсон зэргийг илрүүлсэн бол та ЭНД дараад манай ФОРУМ-н хуудсанд мэдээлж болно шүү...



IObit Driver Booster FREE          IObit Driver Booster PRO
          
IObit /Official site/                    IObit /Official site/



Програмыг эх хэлнээ орчуулсан+NY-ShaDoW

Монгол хэлээр ашиглах боломжтой +IObit-н бусад програмууд: Uninstaller



Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч ашиглаарай, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "IObit Driver Booster програмын цоо шинэхэн v2.0 гарлаа... (Монгол хэлээр ашиглах боломжтой)"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad