Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner






Windows-н шинэхэн хувилбар Windows 10-н Technical Preview-г суулган ашиглаж үзээд ялгаа, ажиллагаа, харагдах байдал, бүтцийн өөрчлөлтийн талаар уншигчидтайгаа хуваалцаж буй уг нийтлэлийг минь тухлан суугаад, таалан болгооно уу...

  • Яагаад Windows 9 гэж гарсангүй вэ?
  • Windows 10 TP /technical preview/-г суулгахаар шийдсэн бол ...
  • Програмууд сууж байгаа, эсэх (цухас дурдаад өнгөрсөн, энэ дугаарт илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно)
  • Ерөнхийд нь ажиглахад харагдах өөрчлөлтүүд, шинээр нэмэгдсэн болон сайжирсан хэрэгслүүд, боломжууд


  • Windows 10-н системээс шаардах үзүүлэлт
  • Суулгах гэж байгаа бол юуг анхаарах, бэлдэх, мэддэг байх шаардлагатай вэ?
  • Өмнөх Preview build-уудаас ямар алдааг засч, ямар шинэ зүйлсийг нэмж оруулсан байна?
  • Хэрэглэгчдийн хамгийн их хүсээд буй 10 сайжруулалтын санаа болон зарим нэмэлт мэдээллүүд
  • Windows 10-т шинээр нэмүүлэхээр хүссэн хэрэглэгчдийн сэдсэн гайхалтай, хамгийн олон хүнд таалагдсан санаанууд
  • Зарим асуултууд & Хариултууд


  • build 9879-д өмнөх build-с ямар ялгаа гарсан, ямар сайжруулалтууд хийгдсэн болон ямар өөрчлөлтүүд ажиглагдсан талаар товчхон
  • Уг тэмдэглэлийн 2-р хэсэгт дурдсан build 9860 түүнтэй болон build 9879-тэй хамаатай зарим нэмэлт мэдээлүүд
  • Cortana ирж байна...!
  • Зарим асуултууд & Хариултууд

http://adf.ly/wjW87


  • Шинэ build 9926, үүнд хийгдсэн нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, шинэчлэлтүүд, build 9926-н image file (*.iso)-г татах
  • Microsoft-н шинээр хөгжүүлэн гаргасан техник технологи, програм хангамжууд, тэдгээрийн талаар
  • Windows 10 үнэгүй байх уу?
  • УБ-н цагаар 22-ны өдрийн 01 цагт эхэлсэн хэвлэл мэдээллийн хурал, тэнд танилцуулагдсан бүтээлүүд, түүнтэй холбоотой бичлэг, зураг, материалууд
  • Гар/keyboard-с өгч болох командууд бувюу товчны хослолууд
  • Office-н Metro app-н туршилтын хувилбар (preview)-н талаар, татах холбоос
  • Зарим асуултууд & Хариултууд


Энэ дугаарт:
  • Шинэ гарсан build 10041-д хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтууд - build 10041-г татах
  • Windows 10 хэзээ албан ёсоор гарч, хэрэглэгчиддээ хүрэх вэ? Windows 10 нь Windows 7 болон Windows 8 (8.1) хэрэглэгчдэд үнэгүй шинэчлэлт хэлбэрээр хүрэх хэвээрээ юу?
  • Windows 10-т нэмэгдэхээр болсон шинэ боломжууд
  • Бусад шинэ бүтээлүүд
  • Windows 10-н техникийн үзүүлэлтийн шаардлага
  • Асуулт & Хариултууд



build 10041, түүнд хийгдсэн өөрчлөлтүүд
 
Харагдах байдлын хувьд Lock Screen, Login Screen, Start Menu, icon-ууд гээд л маш их өөрчлөлт орсон. Доорх зургуудаас загварт орсон өөрчлөлтүүдийн талаар мэдээллийг товч тайлбартайгаар авна уу. Үүнд:
Эхлэл цэсний арын дэвсгэр уусалттай болсон.

Бүх icon-ууд хараахан бүрэн шинэчлэгдээгүй байгаа ч бага багаар өөрчлөгдсөөр нилээдгүй их өөрчлөлт хийгдээд байна. Зарим хэрэглэгчдэд (надад ч бас) эдгээр icon-уудын зарим нь огтхон ч таалагдахгүй байгаа, жишээлбэл хогын сав мөн drive-ууд ...

Lock Screen болон Login Screen-үүд өн өөр бусад зүйлс хэрхэн өөрчлөгдсөнийг build 10041-г суулгаад хараарай :D



Project Spartan хараахан энэ build-д нэмэгдээгүй ч Internet Explorer шахагдаж эхэлсэн байна. Системийн загвараас бусад зүйлсэд хийгдэж байгаа өөрчлөлтүүдтэй танилцъя:

Windows Insider дахин шинэчлэгдсэн, ер нь бол шинэ build гарах бүрт сайжирсаар байгаа энэ програм нь Windows Insider програмын гишүүдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэх, тэдний туршилтын үйл ажиллагаанд туслах, хэрэг болох бүхнийг багтаасан байдаг. Энэ удаад хэрэглэгчийн хийсэн үйлдлүүдийн бүртгэл, амжилтын мэдээлэл, прогрессыг харуулах шинэ боломж болоод загварт өөрчлөлт хийгджээ.

Virtual Desktop нь зөвхөн тухайн Desktop дээр нээгдсэн байгаа цонхнуудыг харуулдаг боломжыг шинээр гаргаж өгсөн нь энэхүү функцыг илүү эмх цэгцтэй болгож өгсөн. Үүнээс гадна 1 Desktop дээрх цонхыг нөгөөрүү чирж оруулах боломж ч нэмэгдсэн. Улам л амархан бөгөөд хүчирхэг болсоор л ...

Илүү олон улс дэмждэг болсон тул одоо Монголоос ашиглахад ямар ч саадгүй, тиймээс Cortana-г ашиглахын тулд location-г өөрчлөх шаардлагагүй болж байгаа юм. Мөн төрөлх хэл нь Англи биш улсын иргэдэд зориулсан аялага, дуудлагыг таних чадвартай болсноороо Cortana илүү ухаалаг түвшинд ажиллана.

WiFi хэмээх шинэ цэсийг оруулж өгсөн нь ажиллагааг илүү хялбарчилж өгсөн зөв шийдвэр болсон.


Touch төхөөрөмжөөс текстэн мэдээллийг гараар бичиж оруулахад таних механизмыг сайжруулсан байна.

За тэгээд хэрэглэгчдийн хамгийн ихээр хүсээд байсан боломжуудын 1 болох Control Panel болон Settings app-г холбох үйлдэл хийгдээд эхэлсэн байгааг та харах боломжтой юм. Settings app-н цэснүүдийг тохируулж байх явцад бусад тохиргоонууд буюу Control panel-д агуулагдах сонголтуудыг хийхийн тулд тэдгээрлүү хандах холбоосуудыг Settings app-н харгалзах цэснүүдэд оруулж өгсөн байна.

Хэрэглэгчдийн санал хүсэлтүүд дээр үндэслэн хийгдэж байгаа тул Windows 10 гайхалтай болох нь дамжиггүй.

Өөр бас 1 хийгдэх ёстой байсан, шинээр нэмэгдээд буй боломж бол P2P Update - Энэ нь Windows болон бусад Microsoft-н шинэчлэлтүүд зөвхөн Microsoft-н server-с татдаг байсныг энэ server-с гадна өөрийн бүртгэлтэй бусад PC-үүдээс, мөн 1 сүлжээнд буй бусад компьютеруудаасаа татах боломжыг олгоно. Ингэснээр update татах ажиллагааг хурдасгаж өгч байгаа юм.

Microsoft Windows 10-н TP build-уудыг Windows Insider-н гадна тойргуудад хүргэхээс өмнө ямар 1 байлдаар гадагш гаргаад байгаад огтхон ч дургүйцэхгүй байгаа юм. Тэдний тайлбарлаж байгаагаар хэрэглэгчдийг Windows 10-н хөгжүүлэлтэд гар бие оролцох хүсэл нь ямар ч замаар байсан бид үүнд таатай хандах болно гэсэн байна. Тиймээс ч pirate network буюу torrent-р build 10032, 10036 г.м. хувилбарууд Microsoft-с албан ёсоор гаргаагүй байхад цацагдаад байгаа ч ямар ч асуудал дагуулахгүй байгаа юм.

MKV (*.mkv) өргөтгөл уншдаг болсныг бид эхний дугааруудад дурдсан, тэгвэл одоо FLAC, HEVC дэмждэг болж байна. Эдгээрээс Windows 10 4K бичлэг дэмжих боломжыг гаргаж байгаа болов уу гэсэн таамаглал үүсээд буй.

build 10041-г татах:
Англи (en-US):     x86     x64
Бусад (English (United Kingdom), Chinese (Simplified), Portuguese (Brazilian), German, French, French (Canada), Russian, Japanese, Italian, Dutch, Spanish, Spanish (Latin America), Polish, Turkish, Swedish, Czech, Arabic, Korean, Finnish and Thai.): ЭНД дарна уу...

Суулгах явцад license асуувал: NKJFK-GPHP7-G8C3J-P6JXR-HQRJR

build 10049 нь Fast Ring-н Insider-уудад хүрсэн хэдий ч ISO хэлбэрээр гараагүй. Тиймээс хэрэв уг шинэ build-г суулгахыг хүсвэл build 10041 эсвэл build 9926-г суулгаад Fast горимд шинэчлэгдэх тохиргоог тааруулаарай. Уг шинэ build нь build 10041-д илэрсэн хэд хэдэн ноцтой алдааг засч байгаа ч өөрөө мөн адил TP учир бас ч үгүй ихээхэн алдаатай байгааг анхаарна уу.



Windows 10 зах зээлд ...
Windows 10TP буюу Technical Preview-н хөгжүүлэлт ирэх 4-р сарын 15-нд дуусгавар болно. Тэгээд RTM буюу Release to Manufacturers, Release to Markets хөгжүүлэлтэндээ орж, худалдаанд гарахад бэлдэнэ.

Харин Windows 10-н албан ёсны хувилбар энэ зун хэрэглэгчдийнхээ гарт хүрнэ. Ингэхдээ зөвхөн хамгийн сүүлийн үеийн Windows 7 болон Windows 8.1 хэрэглэгчдэд хүрнэ гэдгийг өмнө бид дурдсан. Тэгвэл "pirated буюу хууль бус хуулбар хэрэглэж байгаа хэрэглэгчид ч Windows 10-н оригинал хуулбарыг авах юм байна" гэсэн таамаг төрж байгаа байх. Тэгвэл хариулт нь ҮГҮЙ! Хууль бус хуулбар хэрэглэж байгаа бол та энэ шинэчлэлтийг авахгүй. Өөрөөр хэлбэл дийлэнх (бараг бүх) Монголчууд энэ шинэчлэлтийг нь авах боломжгүй гэсэн үг. Зөвхөн албан ёсны борлуулагчаас албан ёсны үйлдлийн системтэй компьютер авсан хэрэглэгчид л үүнийг авах боломжтой.

Windows 10 ҮНЭГҮЙ гарч байж яагаад ингэж ялгаад байна вэ? гэж та магад гайхаж байгаа байх, Windows 10 гарсан эхний жилдээ л ҮНЭГҮЙ тараагдана.

Гэхдээ сүүлийн үед Windows 10 pirated хуулбар хэрэглэж байгаа хүмүүст ч ҮНЭГҮЙ хүрч магадгүй гэсэн яриа гараад байгаа., энэ талаар:
"Microsoft ийм замаар хэрэглэгчдийнхээ тоог өсгөх, үүний хажуугаар албан ёсны эрхтэй оригинал хуулбар нь хууль бус хуулбараас ямар ялгаатайг мэдрүүлэхийг зорьж байгаа юм байх. Энэ боломжыг гэхдээ зөвхөн олон сая хэрэглэгчтэй гэдэг утгаар нь Хятадын иргэдэд л олгох байх" гэж ажиглагчид үзэж байна.
Өөр 1 хувилбар:
"Windows 10 зах зээлд нэвтэрсэн эхний 1 жилийн хугацаандаа албан ёсны эрхтэй эсэхээс үл хамааран үнэгүй ашиглах боломжтой байна, өөрөөр хэлбэл pirated Windows 7 болон Windows 8 хэрэглэгчид Windows 10-г үнэгүй суулгах боломжтой хэдий ч тэдэнд зарим боломжуудыг хаалттай байлгах бололтой, жишээлбэл:
- Зарим update-уудыг авах боломжгүй
- License олгохгүй
- Техникийн тусламж зөвлөгөө авах боломжгүй г.м."
 Эдгээрээс өөр ямар боломжуудаар хязгаарлах, ямар зохицуулалт хийх нь хараахан тодорхой болоогүй байна, бид энэ талаар эргэн мэдээлэх болно оо.

Windows 10 нийтдээ 190 улсын зах зээлд 111 өөр хэл дээр худалдаанд гарах юм. Өнөөгийн байдлаар дэлхий дээр нийт 1.5 тэрбумаас илүү хүн Windows-г хэрэглэж байна.



Windows 10-т шинээр ...
Fido (Fast Identity Online) болон 2FA (two-factor authentication) хамгаалалтыг өөрийн бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлж байгаа юм байна. Ингэснээр хамгаалалт талдаа ч хурд талдаа ч давуу тал гарч ирэх юм.

Fido нь password-гүйгээр нэвтрэх боломж, харин 2FA нь тусгай түлхүүр, мессэжээр ирэх нэмэлт хамгаалалтын нууц код байх юм.

Windows 10-т тэгэхээр Windows Hello хэмээх нэмэлт боломж сууж байгаа юм байна. Энэ нь хурууны хээ, нүүр царай, дуу хоолойгоор хэрэглэгчийг таньж түгжээг тайлах програм юм. Програмын хувьд гадны этгээд хэрэглэгчийн зургыг урдаа барьж ашиглах, орчны гэрэлтүүлэг ашиглах зэрэг аргуудаас найдвартай хамгаалагдсан байх талаар Microsoft амлаад байгаа. Уг шинэ хамгаалалтын програмын талаар доорх танилцуулгаас дэлгэрэнгүй үзэж судлана уу...


Windows 10-т шинэ Store (universal) орж ирснийг бид өмнөх дугаарт танилуулсан, энэ Store-р дамжаад ямар ч төхөөрөмжид суулгаж ашиглаж болох app-ууд ч эхнээсээ хөгжүүлэгдээд, зах зээлд гарахад бэлдэж байгаа.



Асуулт & Хариулт
Одоо Windows 10-н TP-г үндсэн үйлдлийн системээр суулгаад энгийн буюу өдөр тутмын хэрэглээнд ашиглаж болох уу?
Үгүй, Windows 10 хараахан бэлэн болоогүй л байна, алдаа их байгаа нь хэрэглэгчийг ажиллах явцад саад учруулах болно. Би сая энэ 3-р сард гарсан шинэ build 10041-г ердөө 1 хоног л туршаад, эргээд Windows 8.1-рүүгээ шилжсэн. Шалтгаан нь тун энгийн: дэндүү их алдаатай, асуудлууд ар араасаа цуварч байгаа нь ажлаа хийхэд саад учруулж байна.

Windows 10 дээр ямар ямар antivirus асуудалгүй сууж ажиллаж байна вэ?
Миний мэдэхээр Bitdefender 2015 асуудалгүй, бусад програмуудыг суулгаж, шалгаж үзээгүй байгаа тул хэлж мэдэхгүй байна.

Windows 8 ёстой онцгүй, олиггүй, жинхэнэ хог байсан. 10 бас л тийм юм шиг байна аа даа...
Өөрийн бодол өөртөө зөв, хэрэв танд Metro загвар таалагдахгүй байгаа бол Windows 7-доо үнэнчээрээ үлдсэн нь дээр, Windows 10-т Aero загвар эргэж ирэхгүй. Metro загвар өөрчлөгдсөн байдалтайгаар хийгдэж байгаа. Хэрэв танд touch-тай төхөөрөмж ашиглах нь таалагдахгүй байгаа бол Windows 8 ч, Windows 10 ч таны хэрэглээнд тохирохгүй гэж бодож байгаа чинь эндүүрэл. Учир нь эдгээр үйлдлийн системүүд яг л өмнөх үйлдлийн системүүд болох Windows XP, Windows Vista болон Windows 7 шиг mouse, keyboard, controller-той ажиллаж чадна, шинэ боломж нь ямар ялгаа авчирсан бэ? гэвэл touch-тай төхөөрөмжтэй ч бас асуудалгүй ажиллаж боломжтой болсон. Энэ нь mouse, keyboard ашиглах боломжгүй гэсэн үг биш.

Cortana - Монголд болохгүй байсан, энэ асуудал шийдэгдсэн үү?
Шийдэгдсэн, улам бүр ухаалаг, хүчирхэгжин сайжирч байгаа Cortana одоо маш олон оронд ашиглагдах боломжтой болсон, цаашид ч энэ тоо нь тасралтгүй өсөн нэмэгдэнэ. Зөвхөн хэрэглэх боломжтой улс орны тоо нь нэмэгдээд зогсохгүй төрөлх хэл нь Англи биш улсуудын дуудлага, аялагыг ялгах боломжтой тохиргоо нэмэгдсэн, Cortana-г ашиглах эсэхийг тохируулах сонголтыг асуудаг болсон, хэрэглэгчийн ямар мэдээлэлд хандах вэ зэргийг танилцуулна гээд л улам л боловсронгуй болж буй цахим туслах нь таны жинхэнэ хамтрагч байж чадна.

Энэ 5дах дугаар яагаад ийм товчхон, бага мэдээлэлтэй байна вэ?
Яагаад гэвэл дээр дурдсанчлан би Windows 10 TP build 10041-г ердөө 1 хоног л туршсан, алдаанууд их байгаагийн дээр надад хийх ажил их байсан тул үүнд их цаг зарцуулаад байх боломж байсангүй. Тиймээс энэ 1 хоногт олж мэдсэн багахан мэдээлэл дээрээ гадаадын site-ууд дээр нийтлэгдсэн мэдээллийг орчуулан оруулсан болно.



Бусад
Windows 8 гарахад танилцуулагдан гарч байсан Arc Touch Mouse болон Windows 10TP build-г танилцуулах үеэр гарсан HoloLens дээр Universal Foldable Keyboard шинээр нэмэгдлээ!


Энэ бол хаана ч аваад явж болох утасгүй, бат бөх, авсаархан, цэвэрхэн, гоёмсог, ус чийгний хамгаалалттай зөөврийн гар.





Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

2 Responses to "Windows 10 туршсан тэмдэглэл /5-р хэсэг/"

  1. Anonymous9/5/15 08:49

    windows 10 -аар парматлахаар error:0xc0000428 гэсэн алдаа заагаад байхын гүүглээс хайгаад,хайгаад шийдэх арга олсонгүй туслаач

    ReplyDelete
  2. Сайн уу?

    Алдааны талаар англи хэл дээр хангалттайгаас ч их мэдээлэл бий хө, тэдгээрийг судлавал шийдэл нь гарцаагүй олдоно, амжилт!

    ReplyDelete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad