Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner



http://www.buxvertise.com/icon.php?i=50389

Windows-н шинэхэн хувилбар Windows 10Technical Preview (TP)-г суулган ашиглаж үзээд ялгаа, ажиллагаа, харагдах байдал, бүтцийн өөрчлөлтийн талаар уншигчидтайгаа хуваалцаж буй уг нийтлэлийг минь тухлан сууж, таалан болгооно уу...

  • Яагаад Windows 9 гэж гарсангүй вэ?
  • Windows 10 TP /technical preview/-г суулгахаар шийдсэн бол ...
  • Програмууд сууж байгаа, эсэх (цухас дурдаад өнгөрсөн, энэ дугаарт илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно)
  • Ерөнхийд нь ажиглахад харагдах өөрчлөлтүүд, шинээр нэмэгдсэн болон сайжирсан хэрэгслүүд, боломжууд



  • Windows 10-н системээс шаардах үзүүлэлт
  • Суулгах гэж байгаа бол юуг анхаарах, бэлдэх, мэддэг байх шаардлагатай вэ?
  • Өмнөх Preview build-уудаас ямар алдааг засч, ямар шинэ зүйлсийг нэмж оруулсан байна?
  • Хэрэглэгчдийн хамгийн их хүсээд буй 10 сайжруулалтын санаа болон зарим нэмэлт мэдээллүүд
  • Windows 10-т шинээр нэмүүлэхээр хүссэн хэрэглэгчдийн сэдсэн гайхалтай, хамгийн олон хүнд таалагдсан санаанууд
  • Зарим асуултууд & Хариултууд


  • build 9879-д өмнөх build-с ямар ялгаа гарсан, ямар сайжруулалтууд хийгдсэн болон ямар өөрчлөлтүүд ажиглагдсан талаар товчхон
  • Уг тэмдэглэлийн 2-р хэсэгт дурдсан build 9860 түүнтэй болон build 9879-тэй хамаатай зарим нэмэлт мэдээлүүд
  • Cortana ирж байна...!
  • Зарим асуултууд & Хариултууд

http://adf.ly/wjW87
  • Шинэ build 9926, үүнд хийгдсэн нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, шинэчлэлтүүд, build 9926-н image file (*.iso)-г татах
  • Microsoft-н шинээр хөгжүүлэн гаргасан техник технологи, програм хангамжууд, тэдгээрийн талаар
  • Windows 10 үнэгүй байх уу?
  • УБ-н цагаар 22-ны өдрийн 01 цагт эхэлсэн хэвлэл мэдээллийн хурал, тэнд танилцуулагдсан бүтээлүүд, түүнтэй холбоотой бичлэг, зураг, материалууд
  • Гар /keyboard/-с өгч болох командууд буюу товчны хослолууд
  • Office-н Metro app-н туршилтын хувилбар (preview)-н талаар, татах холбоос
  • Зарим асуултууд & Хариултууд

http://adf.ly/1C4o2O
  • Шинэ гарсан build 10041-д хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтууд - build 10041-г татах
  • Windows 10 хэзээ албан ёсоор гарч, хэрэглэгчиддээ хүрэх вэ? Windows 10 нь Windows 7 болон Windows 8 (8.1) хэрэглэгчдэд үнэгүй шинэчлэлт хэлбэрээр хүрэх хэвээрээ юу?
  • Windows 10-т нэмэгдэхээр болсон шинэ боломжууд
  • Бусад шинэ бүтээлүүд
  • Windows 10-н техникийн үзүүлэлт, шаардлага
  • Асуулт & Хариултууд

  • Шинэ гарсан build 10074-д хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтууд
  • Windows 10-тай холбоотой Асуулт & Хариулт
  • Зарим шинэчлэгдсэн app-ууд (жишээ байдлаар зургаар)
  • Windows 10-н хувилбарууд
  • Windows 10 хэзээ гарах вэ?
  • Windows 10-г суулгахад танд юу шаардлагатай вэ?
  • Windows 10-н шинэчлэлтийн зам
  • WIndows 10-т юуны дэмжлэг хасагдсан бэ?
  • Windows 10 build 10130-н талаар, үүнийг ISO-р татах

Энэ дугаарт:
  • Windows 10 TP-н шинэ TP buildууд болох build 10158, build 10159, build 10162, болон build 10166 эдгээрт хийгдсэн өөрчлөлт, сайжруулалтууд
  • Windows 10-н wallpaper-үүд & Lock screen-ы зургуудыг татах
  • Office 2016 туршилтын /preview/ хувилбарыг татаж суулгах
  • Windows 10 7-р сарын 29-нд бүх нийтэд хүрэхэд бэлэн үү?
  • Windows 10-н шинэ/шилдэг боломжуудыг товчоор /infographic/
  • Windows 10 TP build 10162 Offline ISO татах
  • RLT-н Windows Insider үзүүлэлт




build 10158
Cortana, Edge болон бусад өөрчлөлтүүдийг агуулсан build-г 2015 оны 07 сарын эхний 7 хоногт гаргасан. 



build 10159
Энэ build-д мөн л 2015 оны 07 сарын эхний 7 хоногт гарсан ч өмнөх build-с даруй 300 гаруй алдаа засагдсан хувилбар юм байна. Доор харуулж буй wallpaper-г энэ шинэ build-с эхлэн хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн.


Уг цуврал нийтлэлийн өмнөх дугаарт танилцуулсан Windows 10-н wallpaper "Hero"-г олон өөр хэмжээний сонголттойгоор татахаар хүргэж байна.

Босоо
768x1024          768x1366          1200x1920          1600x2560          2160x3840

Хөндлөн
1024x768          1366x768          2560x1600          3840x2160 (4K)



build 10162
Шинэ build нь өмнөх build-үүдтэй адил мэт боловч өмнөх бүх build-с тогтвортой ажиллагаа, хүчин чадал, цэнэг зөв зарцуулалт, нийцтэй байдлаар илүү болсон гэж Microsoft-нхан мэдэгдэж байгаа. Мөн тэд алдаа засах ажилд илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд туршилтын хувилбарыг дуусгаж, хэрэглэгчдийн гарт хүрэх албан ёсны хувилбарыг бүтээх ажилдаа орцгоосон гэсэн байна. Энэхүү шинэ build-г Windows Insider-н Fast Ringболон Slow Ring-н аль алинд хүргэсэн байгаа. Мөн ISO-р гарсан.

Хийгдсэн өөрчлөлт, сайжруулалтуудаас:
"Microsoft Edge" (Project Spartan) web browser-т хийгдсэн өөрчлөлтүүд:
- "Project Spartan" web browser "Microsoft Edge" нэрээ авсан
- Хар өнгийн загвар (theme)
- "Home" товч ("Settings - Advanced Settings" цэсээр ороод "Show the home button" сонголтыг хийж үүнийг гаргаж ирэх боломжтой)
- Import хийх чадвар (бусад интернэт хөтөч/харуулагч програмуудаас favorites/bookmarks-г импортлох боломжтой болсон гэсэн үг)
- Эхлэл хуудас дээрх зонтентуудыг зохицуулах/өөрчлөх
- "Шинэ tab" хуудсыг зохицуулах/өөрчлөх
- Нууц үг зохицуулагч болон нэвтрэх/бүртгэлийн талбарт мэдээлэл оруулах боломж
- Browser-н цонхыг хураасан ч тоглогдож байсан хөгжим/дуу үргэлжлэн тоглогдох
- Tab-уудыг чирж тусад нь цонхонд гаргах

Бусад чухал өөрчлөлт, сайжруулалтууд:
- UI (User Interface) буюу харагдах байдалд маш олон шинэчлэлт хийгдсэн, хийгдэж байгаа
- Continuum (Tablet mode) сайжирсан
- Эхлэл цэс сайжирсан
- Modern (metro) app-ууд сайжирсан
- "Photos" app хөдөлгөөнт зураг (*.GIF) дэмжинэ
- Cortana сайжирсан, мөн Хар өнгийн theme нэмэгдсэн
- Snipping Tool сайжирсан
- Зарим app-ууд шинэчлэгдсэн

Засагдсан алдаанууд:
- Continuum (Tablet mode)-н алдаанууд
- Surface 3-н хэрэглэгчид шинэ build-д шилжих үед гарч байсан алдаа
- Surface Pro 3 дээр цэнэг зарцуулалтыг тохируулах үед гарч байсан алдаанууд, цэнэг хэмнэх, зөв зарцуулахтай холбоотой алдаанууд
- Хэрэглэгчдийн мэдээллэсэн зарим алдаанууд

Энэ build-с эхлээд Windows 10 өөр дээрээ сууж ирсэн тоглоомтой байхаар болсон. Энэ нь Microsoft Solitaire буюу хөзрийн тоглоомуудын багц.



build 10166
2015.07.10 : Шинэ build гарсан, энэ build-д мэдэгдэж байсан ихэнх алдааг зассан бөгөөд XBOX Music (Music) app-н нэрийг Groove Music болгож өөрчилсөн, зарим app-уудыг шинэчилсэн, ер нь бол Windows 10-г албан ёсоор зах зээлд нэвтрүүлэхэд бараг бэлэн болгоод байна. Мөн Microsoft энэ build-д WiFi Sense (Microsoft WiFi) болон Phone Companion-г оруулж ирсэн, Edge-г улам боловсронгуй болгосон байна.

Microsoft WiFi: Худалдаж авч ашиглана, худалдаад авчихсан бол олон нийтийн газрууд, томоохон үйлчилгээний төвүүд г.м. WiFi-тай чамгүй олон тооны газруудаар зорчих үедээ шууд WiFi-д нь хандах эрхтэй болох юм. Туршилтыг нь яг одоо (2015.07) Seattle-д явуулж байгаа бөгөөд удахгүй бүх дэлхий даяар, бүх хэрэглэгчид хүрэх боломжтой болно.

Groove Music: Зөвхөн нэрийг нь л өөрчилсөн болохоос app нь бол хөгжүүлэгдэж буй хэвээрээ байгаа, нэрийг нь солих болсон шалтгаанаа тэд хүмүүс XBOX гэсэн нэрийг хармагцаа Console гэж ойлгоод, "надад XBOX байхгүй, тэгэхээр энэ хэрэггүй юм байна" гэж хүлээж аваад байгаагаас үүдэлтэй гэж тайлбарласан байна.

Phone Companion: Энэ app нь хэрэглэгчид өөрийнх нь Windows Phone, Android, iOS зэрэг ямар ч системтэй утаснуудыг нь Windows 10 системтэй компьютертэй холболт үүсгэх боломжыг олгоно. Office-н бичиг баримтууд, Skype-н contact-ууд, OneDrive-н file-ууд, Дуунууд, зургууд г.м. мэдээллүүдээ хадгалагдаж байгаа төхөөрөмжөөс нь өөр төхөөрөмжийг ашиглан хүссэн үедээ харах, засах, устгах зэрэг боломжтой болно гэсэн үг.








Windows 10 7-р сарын 29-нд бүх нийтэд хүрэхэд бэлэн үү?
За энэ бол бас их чухал асуулт/асуудал л даа, энд би хариулт өгч чадахгүй., яагаад гэвэл бид (Insider-үүд) хөгжүүлэгчид, зохион бүтээгчид, мэргэжлийн инженер, ажилчдийн тойргуудын гаднах Ring-д ажиллаж, тестлэж байгаа., бидний шалгаж, ашиглаж байгаа хувилбараас хэдэн зуун мянга, саяар тоологдох өөрчлөлт хийгдсэн хувилбарыг үүнтэй зэрэгцээд хөгжүүлсээр л байгаа шүү дээ. Хэдийгээр бидний одоо тестлэж байгаа build 10162 (build 10166 хамаагүй дээр болсон) жаахан түүхий байгаа ч, бид энэнээс ихээхэн ялгаатай хувилбарыг 07-р сарын 29-нд хүлээн авах болно. Тэгвэл бид яах гэж үүнийг ашиглаж, тестлэх хэрэгтэй вэ? гэж та гайхаж байж магадгүй, бид Microsoft-н илрүүлж, мэдэж, олж чадаагүй алдааг олж, илрүүлж мэдэгдэж, тэднээр засуулах ёстой юм. Тэд хичнээн сайн ч гэсэн жижиг хэсэг 1 бүрийг шалгах цаг тэдэнд байхгүй, харин бид өөр өөрсдийн сэтгэхүй, цаг боломж, чадвар, мэдлэг, туршлага, сонирхол, хэрэглээгээрээ ялгарсан асар олон хүмүүс учир туршилт, шалгалтыг маш том талбайд, өндөр үр дүнтэйгээр гүйцэтгэнэ. Үүнд л Insider хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм.

Insider цаашид үргэлжлэх үү?
Microsoft Windows Insider хөтөлбөрийг Windows 10-г гаргасныхаа дараа ч тасралтгүй үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Windows 10 гарч байгаа сүүлийн Windows үйдлийн систем байж магадгүй гэх яриа гарсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Insider-ууд тасралтгүй тестлэсээр, үйлдлийн ситем зогсолтгүй хөгжсөөр, улам боловсронгуй болсоор байвал өөр үйлддлийн систем гаргах шаардлага угаасаа гарахгүй. Цаг хугацаагаа дагаад хуучрахгү хөгжөөд байвал түүнд хоцрогдох гэсэн ойлголт гарч ирэхгүйтэй адил шүү дээ.



Microsoft 07 сарын 06-с 12-ны 7 хоногт Windows 10-н RTM /release-to-manufacturer & release-to-market/ хувилбарыг хөгжүүлж гаргана гэж мэдээллэсэн байна.

Түүнчлэн Windows 10-г гарсан даруйд авах хүсэлтээ тэрбум гаруй хэрэглэгчид баталгаажуулаад байгаа гэсэн тоо баримт ч дэлгэгджээ.




Windows 10 зөвхөн эхний 1 жилд ҮНЭГҮЙ байх болно, тэрний дараагаар яах вэ? Мэдээж худалдаж авах гэсэн сонголтыг Microsoft хэрэглэгчиддээ санал болгоно. Мэдээж худалдаж авах боломжгүй, эсвэл мөнгөө үрэхийг хүсэхгүй байгаа хүмүүс Crack/Patch/Activator г.м. Reverse Engineering хийнэ. Тэгээд л үүнийг өмнөх Windows-үүдийн адилаар хууль бусаар хуулбарлан ашиглана, ихэнхи хүмүүс, ялангуяа Монголчууд үнэгүй олдож байгаа зүйлд мөнгө үрэхгүй шүү дээ.

Гэтэл бас Windows 7 болон Windows 8.1-г хууль бус хуулбараар ашиглаж байсан хүмүүс эхний 1 жилд шинэчлэлт хэлбэрээр ҮНЭГҮЙ авна гээд байгаа, тэд нарт бол бүүр зарим эрх нь хязгаарлагдсан, цомхотгосон хувилбар суулгаж өгнө, эсвэл маш богино хугацааны Trial байдлаар суулгах байх гэсэн таамаглал дэвшүүлэгдээд байна.

Гэхдээ эдгээрийг үл ажиран оригинал хуулбарыг санаа зоволтгүй ашиглах 1 арга бий, тэр нь Windows Insider хөтөлбөр, энэ хөтөлбөрийн гишүүд Windows 10 гарсан ч цаашид хөтөлбөртөө үлдвэл дараагийн build гарах хүртэл албан ёсны лицензтэй хувилбарыг ашиглах ба, уг лицензийн хугацаа нь дуусахаас өмнө дараагийн build нь license-н хамтаар ирнэ. License-н хугацаагаа дуусахаас өмнө суулгасан байгаа Preview build-аа update хийгээд л байхад хэзээ ч хугацаа нь дуусахгүй гэсэн үг.



Windows 10-н зургууд (Lock screen & wallpaper)-г татах: (татахыг хүссэн зураг дээрээ хулганаар 1 товшиход л хангалттай)

Screen
build 10130 хүртэлх












Wallpaper - Windows
4K


Technical Preview






Panorama

Wallpaper - Windows
build 10162








Panorama


Screen
build 10162











Windows 10 TP build 10162
Offline ISO татах

Англи (en_US) хэл дээрх хувилбарууд:    x86-32 (2.87 GB)   |   x64 (3.83 GB)

Бусад хэл дээрх хувилбаруудыг татах бол ЭНД дарна уу. Боломжтой хэлнүүд:
English (United Kingdom), Chinese (Simplified), Portuguese (Brazilian), German, French, French (Canada), Russian, Japanese, Italian, Dutch, Spanish, Spanish (Latin America), Polish, Turkish, Swedish, Czech, Arabic, Korean, Chinese (Traditional), Finnish болон Thai.

Суулгах үед license key асуувал:
8N67H-M3CY9-QT7C4-2TR7M-TXYCV
6P99N-YF42M-TPGBG-9VMJP-YKHCF
NKJFK-GPHP7-G8C3J-P6JXR-HQRJR

Суулгах заавар болон бусад холбоотой мэдээллүүдийг өмнөх цувралуудаас уншаарай.



Office 2016 Preview

Суулгахаас өмнө анхаарах зүйлс:
- Энэ хувилбар өмнөх хувилбаруудтай давхардаж суувал ажиллагаанд нь асуудал үүсч байгаа тул суулгахаас өмнө 2003, 2007, 2010, 2013 зэрэг өмнөх хувилбаруудыг устгана уу.
- Энэ хувилбар албан ёсоор гарсан Final release биш, Preview буюу туршилт/үзүүлэн тул алдаатай, ашиглах явцад асуудал үүсч болзошгүй тул Оффисын програм өргөн хэрэглэдэг хүмүүс суулгахгүй байх хэрэгтэй.
- Энэ хувилбар зөвхөн Windows 7, Windows 8, Windows 8.1 болон Windows 10 TP дээр л суух боломжтой.

Суулгах үед key асуувал:
NKGG6-WBPCC-HXWMY-6DQGJ-CPQVG
Энэ хувилбар нь Preview учир Trial хэлбэрээр ажиллана. Өөрөөр хэлбэл 180 хоногийн лицензтэй байгаа, энэ хугацааг дуусахаас өмнө дараагийн Preview build нь гарна.

Дараах хэлүүд дээр суулгаж ашиглах боломжтой:
English, Arabic, Brazilian (Portuguese), Bulgarian, Chinese Simplified, Chinese Traditional, Croatian, Czech, Danish, Dutch, Estonian, Finnish, French, German, Greek, Hebrew, Hindi, Hungarian, Indonesian, Italian, Japanese, Kazakh, Korean, Latvian, Lithuanian, Malay, Norwegian, Polish, Portuguese, Romanian, Russian, Serbian (Latin), Slovenian, Slovak, Spanish, Swedish, Thai, Turkish, Ukrainian, and Vietnamese.

Шинээр нэмэгдсэн зүйлс: Маш олон шинэ боломжууд, гоёмсог chart, effect-үүд г.м. Жишээ болгон онцлох хэдэн боломжыг дурдвал:
- "Өнгөлөг" буюу "Colorful" гэх шинэ theme
- Desktop-оосоо Cloud-д байгаа баримтуудыг нээх, засах, хадгалах
- 1 баримттай олон хүн зэрэг ажиллах
- "Tell Me" гэх шинэ хайлт Word, PowerPoint болон Excel-д нэмэгдсэн
- "Clutter" гэх шинэ Exchange-н боломж Outlook-д нэмэгдсэн
- "Insights" гэх Bing-н хайлтын системд суурилсан интернэтээс мэдээлэл хайх нэмэлт боломжыг суулгаж өгсөн


Албан ёсны хувилбар хэрэглэгчдийнхээ гарт хүрх хугацаа: 2015 оны намар

Татах: ЭНД дарна уу.
эсвэл
ЭНД дараад x86-32 bit хувилбарыг, ЭНД дараад x64 bit хувилбарыг татаарай.

Утас, таблетад зориулсан хувилбарыг уг цуврал нийтлэлийн өмнөх дугаараас татаж аваарай.

Office 2016-д маш олон сайжруулалт, өөрчлөлтүүд хийгдэж байгаагаас хамгийн чухал онцлох боломж нь 1 бичиг баримтыг олон хүн зэрэг засварлах боломж юм. Өөрөөр хэлбэл 1 document-г засварлахдаа хүмүүс бүгд тус document-г хуудсаар нь ч юм уу хувиарлаж аваад тал талаас нь өөр өөрийн хариуцсан ажлыг гүйцэтгээд хадгалаад явах боломжтой юм, ямар 1 flash эсвэл online-р дамжуулах, татаж авах шаардлагагүй. 1 нь бусадтайгаа хуваалцаад л болчихно гэсэн үг. Тэгээд бас одоогийнх шиг тус тусдаа зассан зүйлсээ 1 нь нэгтгэх зэрэг хэрэгцээгүй ажиллагааг энэ шинэ боломж халж байгаа юм, дор бүрнээ хадгалахад л нийтдээ уг бичиг баримт нь шинэчлэгдэн хадгалагдах болно. Цагыг ч хэмнэнэ, ажиллагааг ч багасгана гэсэн үг шүү дээ.

Харин Office Mobile app нь хадгалах ямар ч шаардлагагүй гэдгээрээ давуу талтай, таны хийсэн өөрчлөлт бүрийг автомтаар халгалаад явах ба шууд OneDrive-д үүсгэж, хадгалдаг тул уг баримтруугаа та хүссэн үедээ, хаанаас ч хандах эрхтэй байх юм. Хамгийн гол нь энэ app нь бүх төрлийн төхөөрөмж (гар утас (Android, iOS болон Windows Phone), tablet/handheld, Notebook/Laptop, Desktop)-д суух боломжтой.



RLT
Windows Insider хөтөлбөр

Windows Insider хөтөлбөрт хамрагдсан гишүүд Windows-н Preview build-үүдийг суулгаж, турших ба ингэх явцдаа илрүүлсэн алдаа, бодож олсон шинэ санаагаа Microsoft-д илгээх замаар Windows-г хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

Би идэвхитэй, шилдэг нь биш ч гэсэн зохих хэмжээнд гар бие оролцож байгаадаа баяртай байдаг :D



Өмнөх дугаарт дурдсанчлан Insider-уудад зориулсан дараах app-ууд Windows Preview build-д агуулагддаг:
- Insider Hub
- Windows Feedback
Эдгээр app-удын талаар илүү нарийн судлах бол уг цуврал нийтлэлийн өмнөх дугааруудыг уншаарай.


build 10162-с эхлээд та дараах app-г ҮНЭГҮЙ-р татаж суулган ашиглах боломжтой болсон, энэ нь: XBOX Avatars
XBOX  тоглогчын avatar зургаа хүссэнээрээ өөрчилж, янзлах боломжыг энэ програм хэрэглэгчид олгоно.



build 10240
Windows 10 TP /Technical Preview/-г хааж, RTM /Release-to-Manufacturer эсвэл Release-to-Market/-г энэ build-р нээсэн гэхэд хэлсдэхгүй. Dell, HP зэрэг томоохон brand-үүд 2015 оны 07-р сарын 29-с эхлэн Windows 10 үйлдлйн систем бүхий компьютерүүдийг үйлдвэрлэн, худалдаанд гаргаж эхэлнэ. Мөн энэ өдрөөс эхлэн Windows 10-г ҮНЭГҮЙ шинэчлэлт хэлбэрээр авах хүсэлтээ баталгаажуулсан тэрбус гаруй хэрэглэгчид шинэчлэлтээ авч эхэлнэ. Бүгд ҮНЭГҮЙ-р авахгүй байх, эсвэл pirated (хууль бус хуулбар) ашиглаж байсан хэрэглэгчид Trial (хязгаарлагдмал хугацаанд ашиглах эрхтэй) Windows 10 авах байх зэрэг таамгууд эргэлзээ үүсгэсэн хэвээр л байгаа.

PC үйлдвэрлэгч томоохон компаниуд эдгээр үйлдвэрлэгчдийн PC хэзээнээс Windows 10 үйлдвэрээс шууд сууж ирж эхлэх талаар дараах мэдээллийг өгсөн байна.
Acer
"Бид Windows 10 бүхий нилээд хэдэн загварыг худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Эдгээрийг 07 сарын 29-нд худалдаанд гаргахаар товлосон байгаа бөгөөд энэ өдрөөс эхлэн захиалагдсан бараа бүрийг 7 хоногт багтаан хүргэнэ."
Asus
"Windows 8.1-тэй SKU-үүд Windows 8.1-тэй хэвээр үлдэнэ... Учир нь Windows 10 өөр SKU-тэй байх болно."
Dell
"Windows 10-тай бүтээгдэхүүнүүдээ бид 7 сарын 29-с зах зээлд нийлүүлэх болно оо."
HP
"Хэрэглэгчид худалдаж авахыг хүссэн Windows 10 системтэй PC-гээ манай HP.com site-с шууд сонгон захиалах боломжтой. Бид 7-р сарын 28-с уг захиалгын бараануудыг хүргэж эхэлнэ. Харин  8-р сарын 2-с Windows 10 үйлдлийн системтэй төхөөрөмжүүдийг манай дэлгүүрүүдийн лангуун дээрээс харах боломжтой болно."
Lenovo
"Манай дэлгүүрүүд дээрх бараанууд 7 сарын 29-с Windows 10-т шилжихгүй. Интернэтээр захиалж болох ч тэр өдөртөө хүлээн авах ч боломжгүй. Манайх Windows 10-тай PC-г ирэх 8-р сарын дундуур л худалдаанд гаргана."
Samsung
"Samsung 7 сарын 29-с шууд Windows 10-тай системүүдийг зах зээлд нэвтрүүлэхгүй, гэхдээ бүх Windows 8.1 системтэй бүтээгдэхүүнүүд ҮНЭГҮЙ шинэчлэлтийг авах боломжтой байх болно. Бид Windows 10-тай PCs худалдаанд гаргаж эхэлмэгцээ олон нийтэд энэ талаар мэдэгдэл хийж, танилцуулах болно оо."
Toshiba
"7 сарын 29-с эхлэн ихэнх бүтээгдэхүүнүүд Windows 10-тайгаар худалдаанд гарна, гэвч зарим бүтээгдэхүүнүүд, зарим борлуулагчдад ийм биш байдлаар хүрч болно."



Энэ шинэ build-д мэдэгдэж байгаа бүхий л алдааг засах ажил хийгдсэн., зарим цөөн тооны шинэчлэлтүүд хийгдсэн байна.Үүнд:

Google Chrome хамгийн хурдан Web browser гэж тооцогддог байсан бол Microsoft-н шинээр хөгжүүлэн гаргаж буй Edge нь дараах үзүүлэлтээр Google Chrome-г ардаа орхижээ.
WebKit Sunspider-н шалгалтын үзүүлэлт: Edge нь Google Chrome-с 112% хурдан байна.
Google Octane-н шалгалтын үзүүлэлт: Edge нь Google Chrome-с 11% хурдан байна.
Apple JetStream-н шалгалтын үзүүлэлт: Edge нь Google Chrome-с 37% хурдан байна.

Edge нь PDF (*.pdf) - EBook-г унших чадвартай, үзэж байгаа web site-аасаа шууд тэмдэглэл хийх, Cortana дэмжлэгтэй гээд л  бусад browser-уудаас ялгарах олон гайхалтай давуу талуудтай бөгөөд Microsoft-н хөгжүүлдэг байсан хуучин програм болон Internet Explorer-с Addon/Extension-тай, хурд болон аюулгүй байдал өндөртэй зэрэг олон үзүүлэлтээр харьцангуй илүү хүчирхэг болж байгаа билээ.



Энэ build-н дараагаар Windows 10 албан ёсоор бүх нийтэд хүрч эхлэхээс өмнө Insider-уудад 1 л build хүрч магадгүй, эсвэл хүрэхгүй ч байж магадгүй., Windows 10 хэрэглэгчдийнхээ гар дээр хүрэхэд ердөө хэдхэн хоног л үлдлээ шүү дээ...

Энэ build-н дугаар их сонирхолтой:
10240

1024 bytes = 1 kilobytes (KB) ба
10240 kilobytes (KB) = 10 megabytes (MB) байдаг
2^10 x 10 = 10240 юм.
1024 нь ойролцоогоор 1000 болно
1024-г 2-тын тооллоор бичвэл 10000000000 болно
10240-г 2-тын тооллоор дүрсэлвэл 10100000000000 болно
10240 bits = 10 Kibibits (KBit)
10240 bytes = 10 Kibibytes (KiB)

"Бүгд 1 дор", "1-т бичигдэх/жагсах/эрэмбэлэгдэх үйлдлийн систем", "1 дэлгүүр - 1 бүртгэл - 1 үйлдлийн систем (бүх төхөөрөмжид)" г.м. 1-н тоог чухалчилсан энэ шинэ үйлдлийн системийн дугаарт build-н дугаарыг уялдуулсан нь дажгүй шийдэл болсон байна.

Үүнээс улбаалан уг build-г Final release буюу бүх нийтэд хүрэх албан ёсны хувилбар байж болзошгүй гэсэн таамаг яриа гараад байна. Учир нь Microsoft Windows 8-н Final release-г build 8888 байлгахаар төлөвлөсөн ч, Windows Vista-г гаргах үед танилцуулсан дүрмийн шаардлага нь Final build-н дугаар заавал 16-н зэрэгт буюу 16-д хуваагддаг тоо байх ёстой гэж заасан байснаас үүдэн энэ дугаарлалтаа Windows 8 дээр ашиглаж чадаагүй байна. (Би буруу санаагүй бол build 9200 нь Final release нь байх шүү) Гэсэн хэдий ч тэд Windows 10 дээр маш дажгүй дугаар бүхий build гаргачихлаа шүү дээ, үгүй гэж үү? Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Windows 10 бараг 99% бэлэн болчихсон байна гэсэн үг. Үлдсэн 1% нь хүргэлт, хэвлэлт, борлуулалт, сурталчилгаа шив дээ.



Windows 10-г ҮНЭГҮЙ шинэчлэлт хэлбэрээр авах хүсэлтээ баталгаажуулсан Windows 7 SP1 болон Windows 8.1 хэрэглэгчид 07-р сарын шинэчлэлтийг суулгансы дараагаар Control Panel-дах Windows Update цэсний өөрчлөгдсөн байгаа байдал.

Windows 10-г ҮНЭГҮЙ шинэчлэлт хэлбэрээр авах хүсэлтээ баталгаажуулахын тулд таны ашиглаж байгаа үйлдлйин систем Windows 7 SP1 (Windows 7 бол авахгүй), Windows 8.1 (Windows 8 бол авахгүй) байх шаардлагатай талаар өмнө дурдсан. Өөрөөр хэлбэл сар бүр гардаг шинэчлэлтүүдээ тогтмол хийгээд яваад байсан бол уг Windows 10-г авах хүсэлтээ баталгаажуулах боломж нь нээгдэнэ гэсэн үг. Windows 10-г авах эсэхийг асуух icon нь Taskbar-н Tray-д гарч ирсэн байх болно.

Уг icon дээр дармагц/товшмогц зурагт харуулсан дараах цонх гарч ирэх ба, уг зурагт харуулсан цэсрүү хандаж Reserve Now сонголтыг хийгээд, EMail хаягаа бүртгүүлж, мэдээлэл авах (бүртгүүлэхгүй байж болно, тэгсэн тохиолдолд EMail-р мэдээлэл авахгүй ч, Windows 10 шинэчлэлтийг суулгах боломжтой болсон даруйд PC-ээсээ мэдэгдлээ авна) эсэхийг тохируулаад баталгаажуулалт хийгдэнэ. 

Уг цонхноос харах хамгийн чухал зүйл нь Check your PC сонголтоор орж компьютер тань Windows 10 суулгаж ашиглахад бэлэн эсэхийг шалгах юм. Доорх зурагт үзүүлэлтэнд нийцэж байгаа эсэхийг харуулсан байна.
Системийн шаардах үзүүлэлтэнд бүрэн хүрч байна.

Touch screen - саарлаар тэмдэглэсэн байна, өөрөөр хэлбэл энэ PC мэдрэгчтэй дэлгэцгүй байна гэсэн үг. Гэхдээ мэдрэгчтэй дэлгэцтэй байх шаардлагагүй., Touchscreen-тэй ч бай, үгүй ч бай Windows 10 асуудалгүй ажиллах боломжтой.

Өмнө дурдсанаар Windows 10 ямар ч хэмжээтэй, ямар ч төхөөрөмж дээр суух боломжтой байхаар бүтээгдэж байгаа. Тэгэхээр touchscreen-тэй эсэхийг үл хамааран сууж, ажиллах боломжтой байна гэсэн үг. Дээрх зурагт харуулсан зүүн талын 2 үзүүлэлт л тодоор харагдаж байвал Windows 10 таны гар дээр ирэхэд бэлхэн байна аа гэсэн үг.



Windows 10 хэр удаан найдвартай,тасралтгүй, хөгжүүлэлт, дэмжлэгийг авах вэ?
2020 оны 10 сарын 13 хүртэл

Windows 10 хэдийг хүртэл шинэчлэлт авах вэ? Өөрөөр хэлбэл амьдрах хугацаа нь:
2020 оны 10 сарын 14 хүртэл

Windows 10-н хөгжүүлэлт, дэмжлэгийн хугацаа нь өмнөх хувилбарууд болох Windows VistaWindows 7Windows 8 (8.1)-тай харьцуулахад дэндүү богино байгаа ч Windows 10 шаардлагад нь нийцэж байгаа л бол үйлдвэрлэгч/хөгжүүлэгч нь дэмжихээ больсон ямар ч төхөөрөмжийг голохгүйгээр сууж, Store-с app татаж суулган ашиглах боломжтой. Мөн ҮНЭГҮЙ хүрч байгаа гэдгээрээ онцлог юм.



Windows 10-тай холбоотой Асуултууд & Хариултууд-г ЭНД дараад уншина уу.



Windows 10техникийн шаардлага болон Шинэчлэлт авмагц ямар хувилбар суух, Ямар ямар хэл дээр суулгаж, ашиглах боломжтой байх зэргийг ЭНД дараад уншина уу.



Windows 10-т хийгдсэн бүх өөрчлөлтүүдийн жагсаалтыг ЭНД дараад уншаарай.



Update: Windows 10-т нэмэлт боломжуудыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонгоод татаж суулгах
Cortana-г Англи-с гадна өөрийн мэддэг бусад хэл дээр ашиглахыг хүсвэл түүний хэлний нэмэлт file-уудыг татах, мөн Windows 10-т .NET Framework 2.0 3.0 3.5 зэрэг хуучин хувилбарыг суулгах (4.0 болон 4.5 сууж ирдэг), Windows Insider Hub app-г суулгах зэрэг үйлдлүүдийг хэрхэн хийхийг танилцуулах гэж байна.

Зам: Settings (app) - System - Apps & Features - Manage optional Features - + Add Feature
Эндээс өөрийн суулгахыг хүсч буй нэмэлт боломжыг сонгоод түүнд харгалзах install товчыг дарж суулгана. Системийн чадал, ачаалал, интернэт холболтын хурдаас хамаарч сууж дуусах хугацаа нь харилцан адилгүй байх болно гэдгийг анхаарна уу.

Харин хэрэгцээгүй гэж үзсэн нэмэлт боломжоо яг дээрх замаар ороод Uninstall хийхэд л хангалттай.



Windows 10 хаяанд ирлээ!
Та бэлэн үү? Гарахыг нь хүлээж байна уу? Гармагц нь суулгахаар зэхэн хүлээж байна уу?

Тийм бол Windows 10-т бэлэн гэдгээ бусдад харуулаарай, хүссэн зургаа "Do Windows 10" тамгатайгаар Facebook, Twitter болон хүссэн Social media profile дээрээ тавиарай.

Зургаа тамгалуулах бол ЭНД дарна уу...




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Windows 10 туршсан тэмдэглэл /7-р хэсэг/"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad