Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner



http://www.buxvertise.com/icon.php?i=50389

Windows 10-н нийтэд зориулсан хувилбарын анхны build 10240-с хойш гарсананхны том шинэчлэлт болох build 10586-д хийгдсэн өөрчлөлтүүд болон сайжруулалтуудын талаар энэхүү нийтлэлээс уншаарай.

Шинэчлэлт 10-р сард гарахаар зарлагдсан байсан ч илүү үр дүнтэй байлгах үүднээс 11-р сар хүртэл хойшлуулж, илүү олон бодит өөрчлөлтийг хийсэн нь үр дүнгээ өгсөн гэлтэй.



Хийгдсэн өөрчөлтүүд
1. Эхлэл цэс илүү ойлгомжтой, цэгцтэй болсон
Live tile-н хэмжээ нь тайлбар icon-тай болсон

Shortcut цэс нь илүү цэгцтэй болсон

2. Shortcut цэсний хэмжээг нь багасгасан.
Зарим цэсний дэвсгэр өнгийг өөрчилсөн.

3. icon-уудыг үргэлжлүүлэн өөрчилсөөр л ...
Холбогдсон байгаа USB-ны tray дэх icon-г өөрчлөгдсөн байгааг харж болно.

4. Modern/Metro app-ууд шинэчлэгдсэн. Эдгээр нь:
- XBOX
- Mail & Calendar
- Groove
- Store
- Photos
- Solitaire
- OneNote
...

5. Шинэ Modern metro app-ууд сууж ирдэг болсон. Эдгээр нь:
- Messaging & Skype
- Phone
- Skype video

6. Илүү хурдан асдаг болсон.
Windows 7-той харьцуулахад 30% илүү хурдан асна.

7. Илүү аюулгүй, найдвартай ажиллагааг Microsoft амлаж байгаа

8. Сайжруулсан Edge
Одоо илүү аюулгүй бөгөөд алдаа багатай болсон. Хурд нэмэгдэж, ачаалал буурсан. Түүнээс гадна нээсэн байгаа tab-г хаалгүйгээр, эсвэл шилжилгүйгээр бусад tab дээр юу болж байгааг харах боломжтой болсон. Favorites болон Reading list-г sync хийж, бусад төхөөрөмжүүдрүүгээ хуулж авах боломжтой болсон. Худалдаа хийх дуртай газруудын чинь coupon-ы талаар мэдээллийг ч өгнө.

9. Cortana одоо Pen дэмжиж ажиллана.
Тэгэхдээ таны бичсэн зүйлсээс утасны дугаар, хаяг, email хаяг зэргийг ялган таних чадвартай болсон. Арга хэмжээ болон үзэхээр захиалсан киноны цагын хуваарийг ч санауулах боломж шинээр нэмэгджээ.

10. Enerprise боломжууд илүү хөгжсөн.
Маш олон өөрчлөлт болон шинэ нэмэлт, сайжруулалтууд хийгдсэн.

11. Загвар үзэмж бага багаар сайжирсаар л ...
Modern app-н цонхны хүрээний өнгө app-н splash screen-ы дэвсгэрийг дагадаг болсон.

12. Settings цэс улам боловсронгуй, universal бөгөөд хүчирхэг болсоор
Microsoft account-р холбогдсон өөрийн төхөөрөмжүүдийн байршлыг илрүүлэх, алдсан болон гээсэн төхөөрөмжөө хайж олох боломж нэмэгджээ.

USB төхөөрөмж холбогдмогц тухайн төхөөрөмжид гэмтэл, асуудал байгаа эсэхийг мэдээлэх боломж нэмэгджээ.

Програмыг хаасан байсан ч ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгох эсэхийг хэрэглэгч шийдэх боломжтой болжээ.

Microsoft Windows-н Control panel-г Settings app-р бүрэн орлуулна гэж мэдэгдсэн байгаа.

Start цэс улам боловсронгуй болсоор л ...

Дээрх болон доорх зурагт Эхлэл цэсний баганануудын хэмжээг өөрчлөх тохиргоог харуулсан байна

Мөн Start цэсэнд харагдах хавтаснуудыг тохируулах сонголт ч шинээр нэмэгдсэн байгааг та эндээс харж болно.

Доорх зурагт хавтсуудыг харуулах эсэхийг тохируулах сонголтуудыг харуулсан байна.

Мөн Personalize цэснээс ажлын мөр, Action center, Start цэсний өнгийг тохируулдаг байсан бол одоо гарчигийн мөрийг ч тохируулах боломжтой болсон байна.



13. Олон тооны алдаанууд засагдсан г.м.



Windows 10 суулгасан хэрэглэгчдэд Update харагдахгүй буюу суулгах боломжгүй байгаа бол дараах шалтгаантай байж болно. Үүнд:

Шалтгаан 1 : 31 хоногоос ихгүй хугацааны өмнө Windows 10 суулгасан
Шийдэл : Хүлээ, 32 дах хоногоос Update суулгах боломжтой болно.

Шалтгаан 2 : Хэрэв хэрэглэгч Settings - Update цэс дэх Defer upgrades сонголтыг идэвхижүүлсэн байгаа бол шинэчлэлтийг авах боломжгүй
Шийдэл : Уг сонголтыгн чагтыг арилга

Нэгдсэн Шийдэл : Windows 10 build 10586-г ISO-р татаж суулгах. ЭНД дараад Microsoft-н албан ёсны веб хуудасруу зочилж, татаж авна уу.

Windows 10 build 10586-н 1 дор 5-р багцалсан ISO-г торрентоор татах бол ЭНД дарна уу.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

2 Responses to "Windows 10 v1511 build 10586 [Threshold 2]"

  1. bayrlalaa mash ih heregtei medeelel bna tsaashdiin ajilld chine amjilt husii!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа! Амжилт!

      Delete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad