Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Mimblewimble (MW) буюу Мимблэвимбле гэдэг нь Блокчэйнийн гүйлгээний мэдээллүүдийг хадгалах, зохион байгуулах шинэ загвар юм. Уг загвар нь PoW алгоритмын өөр нэгэн хэлбэр бөгөөд түүнтэй харьцуулахад өргөжих чадамж, хувийн мэдээллийн нууцлал өндөртэйгээрээ давуу талтай.

Уг загвар нь 2016 оны дундуур анх танилцуулагдаж байсан бөгөөд эл оныхоо 10-р сард боловсруулагдан гарч ирсэн. Түүнээс хойш олон олон хөгжүүлэгчид энэ загварчлалыг гүнзгийрүүлэн судлаж, хөгжүүлэн хэрэглэх болсон ба уг загварыг бүтээгч нь үүнийг алсдаа Биткойнын сүлжээнд зэргэлдээ хэлхээ болон хөгжүүлэгдэх ч боломжтой хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байдаг.

Хэрхэн ажилладаг вэ?

MW нь Блокчэйнийн гүйлгээний уламжлалт хэв маягийг нь эвдсэн шинэ загвар бөгөөд уг загвар дээрх Блокчэйн нь харьцангуй авсаархан мэдээллийг агуулах боломжтой учир татах, харьцуулж шалгах, баталгаажуулахад цаг хугацаа хэмнэх, сүлжээний боловсруулалтын хурдыг нэмэх давуу талтай.

MW Блокчэйнд дахин хэрэглэх боломжтой, танигдахуйц хаягууд гэж байдаггүй учир, гүйлгээний мэдээллүүд нь гадны хүнд ойлгомжгүй баахан өгөгдлийг багцалсан мэт харагдана. Гэвч, гүйлгээний мэдээлүүд нь илгээгч болон хүлээн авагчдаа ойлгомжтойгоор харагдаж байдаг.

Түүнчлэн гаднаас нь харахад MW блок нь олон гүйлгээний мэдээллийг багцалсан мэт биш, харин 1 аварга том гүйлгээний мэдээлэл мэт харагдах ч боломжтой. Өөрөөр хэлбэл гүйлгээний мэдээллийг хянаж, баталгаажуулахад ямар ч асуудалгүй мөртлөө, тэдгээр гүйлгээнүүдийнхээ мэдээллийг огтоос илчилдэггүй гэсэн үг болж таарч байгаа юм. Учир нь, эцсийн үр дүнгээс нь хөөж, гүйлгээний дүн, илгээгч, хүлээн авагч нарын хаяг зэргийг олох боломж байхгүй.

Дээрхийг илүү хялбаршуулж, доорх жишээгээр тайлбарлав.

А хэрэглэгч Б болон Г хэрэглэгчдээс тус бүр 5, нийтдээ 10 ширхэг MW зоос хүлээн авлаа. Тэднийгээ тэр бүгдийг нь Д хэрэглэгчрүү илгээсэн бөгөөд гүйлгээ нь баталгаажиж, Д-ын хэтэвчинд 10 зоос нь орсон байна. Гэхдээ гүйлгээний мэдээллийг нь харсан хэн ч, түүний цаана 10 зоос байгааг, мөн хэнээс хэнд шилжсэнийг нь мэдэж, хэлж чадахгүй.

MW сүлжээгээр шилжүүлэг хийхийн тулд 2 тал харилцан баталгаажуулах мэдээллээ солилцох хэрэгтэй болно. Тэгэхээр А, Д 2 ямар урьдчилж ямар 1 замаар холбоо тогтоох хэрэгтэй болж таарч байгаа биз? Гэхдээ, гүйлгээгээ баталгаажуулахын тулд тэд 2-уулаа нэгэн зэрэг онлайн байж байх шаардлагагүй.

Мөн, MW нь cut-through буюу хөндлөн огтлол гэх боломжыг агуулсан байдаг учир, гүйлгээний мэдээллээс илүүдэл хэсэг нь хасагддаг ба тэр чинээгээрээ блокын хэмжээ нь жижиг байдаг. Энэ боломжыг дээрх жишээн дээрээ тайлбарлавал, уламжлалт аргын адилаар Б, Г 2-оос А-руу дамжуулаад, тэндээсээ Д-д хүрсэн гэж бүртгэхгүй, харин шууд Б, Г-ээс Д-д шилжсэн гэж бүртгэдэг гэсэн үг. MW нь Confidential Transactions (CT) буюу далд гүйлгээний хэлбэрт зориулагдан бүтээгдэж байсан загвар юм.

MW ба Биткойн

Биткойнийн Блокчэйн нь Анхдагч блокоос эхсүүлээд бүх блокт, хийгдсэн бүхий л гүйлгээний мэдээллүүдийг хадгалж байдаг учир хэн ч тэдгээрийн мэдээллийг нь олж харах боломжтой байдаг талаар урьд нь хэдэнтээ танилцуулж байсан.

Харин MW нь зөвхөн чухал мэдээллийг л хадгалдаг ба тэр хэмжээгээрээ гүйлгээний мэдээллийг нууцалж байдаг. Энэ системд баталгаажуулагчид нь янз бүрийн но-той үйлдэл гүйцэтгэгдээгүйг болоод, эргэлтэнд буй хөрөнгийн хэмжээ зөв байгаа эсэхийг хянаж байдаг.

Давуу талууд

Мөн MW нь Биткойнын гүйлгээнүүдийг хэрхэн зохион байгуулах ёстойг зааварчилсан протоколуудыг "аних" чадвартай. Ингэснээрээ MW нь өргөжин тэлэх чадвар ихтэйн хажуугаар нууцлал өндөртэй болж чадсан. Тодорхойлбол, өргөжих чадвар нь Блокчэйн хэмжээг багасгаснаар, харин нууцлал нь хаягуудаас нь хөөн олох боломжгүй байдлаас нь үүдэлтэй юм.

Дээрх боломжууд нь MW-ын блок, Блокчэйнийн хэмжээ, тэдгээрийг боловсруулахад зарцуулах зардал, хугацааг багасгасан зэрэг олон давуу талуудыг олгосон. Мөн зардал багатай учир олборлолт дээрх төвлөрөл буурах боломжыг бас бүрдүүлж өгнө. Бас MW систем дээрх зооснууд нь хөрвөх чадвар өндөртэй байдгыг энд бас дурьдах хэрэгтэй болов уу.

Дутагдалтай талууд

Нууцлал нэмэгдэх тусам хэмжээ ихэсч, секундэд хийгдэх гүйлгээний тоо багасдаг. Хэдийгээр MW нь гүйлгээний мэдээллийн хэмжээг багасгасан боловч, гүйлгээний мэдээллийн нууцлал нэмэгдсэн гэдэг утгаараа хэмжээг мөн тодорхой хэмжээгээр ихэсгэдэг. Үүнээс гадна, блокын хэмжээ давтамж нь гүйлгээг нэвтрүүлэх чадамжинд нөлөөлдгийг мартаж болохгүй.

Түүнчлэн MW нь хэт энгийн дижитал гарын үсэг дээр тулгуурласан байдаг тул quantum computer буюу квантын компьютерийн чадлын өмнө хүчин мөхөсдөнө. Гэвч квантын компьютер нь бүрэн гүйцэт боловсруулагдтал дахиад нилээд олон арван жил шаардагдаж болох бөгөөд тэр хүртэл MW суурьтай системүүд нь квантын хамгаалалттай болчих бүрэн боломжтой. Учир нь аль хэдийн хамгаалалтын шийдлийн талаар судалгаа шинжилгээ, туршилт хөгжүүлэлт хийгдээд эхэлчихсэн байгаа сурагтай байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Mimblewimble гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad