Hyperinflation гэж юу вэ?
Инфляцигүй эдийн засаг гэж байдаггүй. Бараа, үйлчилгээний үнэ ханш өсч, мөнгөний худалдан авах чадвар буурхыг ийн нэрлэдэг бөгөөд үүнийг улс орнуудын Засгийн газрууд, санхүүгийн байгууллагуудтай хамтран аль болох тогтвортой хэмжээнд барихаар ажиллаж байдаг. Гэвч, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг үгүй болтол, эдийн засгийг нь сүйдлэж орхисон, асар хүчтэй үнийн хөөрөгдлүүд цөөнгүй тохиолдож байсан нь, түүхэнд бүртгэгдсэн байдаг. Энэ үзэгдлийг хэт хөөрөгдөл гэнэ.
30 хоногийн дотор, үнэ ханшууд 50 буюу түүнээс дээш хувиар өсөх үзэгдлийг гиперинфляци нэрлэнэ гэж тодорхойлсон байдаг.
Жишээлбэл, өнөөдөр Та 1 ширхэг, хэрчсэн талхыг 1'500 төгрөгөөр авч байсан боловч, сарын дараа 2'250 төгрөг, түүний дараагийн сард, 3'375 төгрөгт хүрсэн байвал энэ нь хэт хөөрөгдөл болж байгааг илтгэнэ. Хэрэв, энэ эрчээрээ үргэлжилвэл, хагас жилийн дараа гэхэд 1 талхны үнэ, 11'390.63 төгрөг, жилийн дараа ойролцоогоор 129'747 төгрөгт хүрэх аюултай.
Дээрх тоо хэзээ ч хүрэхгүй гэж бодож байгаа бол Та андуурч байна. Үүнтэй нүүр тулж байсан улсууд зөндөө байдаг бөгөөд, хэт хөөрөгдөлд, 1 л хүрчих юм бол, 50% дээрээ бариад байна гэж бараг байдаггүй, харин ч улам л нэмэгдээд байдаг тул, энэ үзэгдэл маш аюултайд тооцогддог. Дээрээс нь, 1 жил л үргэлжлэх зүйл биш, ихэнх тохиолдод маш урт хугацаанд үргэлжилэх нь бий. Өдөр, бүр цагаар огцом өсөх ч боломжтой байдаг ба үүнээс нь үүдэлтэйгээр, иргэдийн худалдаж авах сонирхол, чадамж буурч, тэр хэмжээгээр мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ алдагдаж байдаг.
Хэт хөөрөгдлийн үр дүнд, олон ААН-үүд үүд хаалгаа барьж, ажилгүйдэл хэрээс хэтэрч, татварын орлого туйлдатлаа доройтно. Түүхэн том эдийн засгийн хямрал, үнийн хэт хөөрөгдлийн жишээг Герман, Венесуэл, Зимбабве зэрэг улсуудын түүхээс хараарай. Түүнчлэн, Унгар, Грек, Югослав улсуудыг ч мөн нэрлэж болно.
Германы гиперинфляци
Дэлхийн 1-р дайны дараахан, эхлэсэн энэ хямрал, Германы дайнд зориулан зээлсэн их өрөөс үүдэлтэй. Дайнд ялалт байгуулаад, эзэлсэн улсуудаасаа хураасан хөрөнгөөрөө өрөө дарна гэж тооцож, асар өндөр дүнгээр зээлдсэн нь, Герман улсыг олон тэрбум долларын өрөнд унагасан байдаг.
Гэхдээ, Германы энэ хямралыг цаасан дэвсгэртийн замбараагүй хэвлэлттэй холбож тайлбарлах хүмүүс бас бий. Тухайн үед, инфляци хамгийн эрчтэйдээ, өдөрт 20 гаруй хувиар өсөж байсан хийгээд, мөнгөн дэвсгэртүүд нь, цааснаас ялгаагүй ханштай болсон байсан тул, гал түлж дулаацахад хэрэглэж байсан түүхтэй.
Венесуэлийн гиперинфляци
Газрын тосны баялаг нөөцийнхөө ачаар энэ улс, 20-р зууны үед ихэд хөгжсөн байдаг. Гэвч, 1980 оноос нөөцийн хомсдолтой тулгарсан, эдийн засгийн буруу бодлого хэрэгжүүлсэн зэрэг нь, 21-р зууны эхэн үе, тодруулбал 2010 он гэхэд дэлхийн эдийн засгийн хамгийн том хямралуудын 1-г үүсгэжээ.
Маш хурдацтай өсөлт нь, 2014 он гэхэд, жилийн дотор 69%, 2015 он гэхэд 181% хүрч, 2016 онд хэт хөөрөгдлийн шатруугаа орсноор, тухайн ондоо 800%, улмаар 2017 онд 4'000%, 2019 он гэхэд 2'600'000% хүрсэн байна.
2018 онд, тухайн үеийн ерөнхийлөгч нь, үнийн хэт хөөрөгдөлтэй тэмцэх зорилгоор, шинэ мөнгөн тэмдэгтийг, 1:100'000 харьцаатайгаар гаргаж байсан ч, дорвитой өөрчлөлт авч ирээгүй юм. Эдийн засгийн буруу бодлоготой байгаа үед, иймэрхүү өөрчлөлтүүд ямар ч үр дүнд хүргэхгүй болохыг энэ түүх гэрчилдэг.
Зимбабвейн гиперинфляци
1980 онд, тусгаар тогтнолоо олсны дараа эдийн засаг нь хэсэгтээ тогтвортой байсан хэдий ч, 1991 онд, Засгийн газраас хэрэгжүүлсэн, Economic Structural Adjustment Programme (ESAP) буюу Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн уршгаар хямралд хүрсэн гэдэг.
Зимбабве доллар (ZWN), 1990 оноос мөнгөний ханшийн уналтын дохиог илэрхий өгсөөр, 2000 оноос үнийн хэт хөөрөгдөл үүсч, 2004 оны байдлаар 624%, 2006 оны байдлаар 1'630% өсөлтийг үзүүлсэн байна. Тус улсын төв банк, мэдэгдэл хийхээ больсны улмаас, дээрх дүнгүүдээс хойших өөрчлөлтийг тооцооллын аргаар гаргаж авах шаардлагатай болсон ба, 2008 оны эхний хагасын сүүлчээр 231'150'888% хүрсэн гэсэн таамгыг дэвшүүлсэн байна.
2008 оны 11-р сард, Зимбабвейн гиперинфляци багцаагаар жилийн 89'700'000'000'000'000'000'000% буюу сарын 79'600'000'000%, өдөрт ойролцоогоор 98% өсөлтэй байсан гэсэн тооцоо байдаг. 21-р зууны үнийн хэт хөөрөгдөлд автсан анхны улс нь, энэ улс байсан бөгөөд 2008 оноос үндэсний мөнгөн тэмдэгтээ бүр мөсөн халж, дан гадаад валютийг албан ёсоор хэрэглэдэг болжээ.
Дээрх хямрал нь, хүн төрөлхтөний түүхэн дэх, инфляцийн 2 дахь хамгийн том хямралд тооцогддог. Түүний дээр, Унгарын эдийн засгийн хямрал, дэлхийд тэргүүлдэг бөгөөд, сонирхож байвал энэ талаар дэлгэрэнгүйг өөрсдөө бие даагаад судлацгаагаарай.
Крипто валютийн хэрэглээ
Төвлөрсөн бус чанарынхаа ачаар, крипто валют нь, ямар 1 хүчний нөлөөнд автдаггүй давуу талтай. Блокчэйн технологийнхоо ачаар, маш найдвартай хамгаалагдаж байдгыг өдийд Та мэддэг болсон байгаа байх. Тийм ч учраас, крипто өнөөдөр хүмүүсийн анхаарлыг ихээр татах болсон. Ялангуяа гиперинфляцид өртсөн улсууд, крипто болон P2P шилжүүлгийн системийг илүү ихээр сонирхон, хэрэглээндээ нэвтрүүлцгээгээд байгаа.
Зарим улсуудын ЗГ-ууд, фиат валютийнхаа цахим хувилбар болох крипто валютийг хөгжүүлэн гаргаж байгаагын жишээ болгон, Шведээс эхсүүлээд, Сингапур, Канад, Хятад, АНУ зэрэг улсуудыг нэрлэж болно. Мөн, эдгээрээс гадна олон олон улсууд Блокчэйн технологийг судалж, янз бүрийн зорилгод хэрэглэхээр хөгжүүлцгээж байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation