Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Theme, Wallpaper, Skin Pack, Transformer гээд л олон төрлийн аргаар та өөрийн компьютерийг үзэмжийн хувьд тэс ондоо, цор ганц, дахин давтагдашгүй, үзэсгэлэнтэй болгож болно., гэвч эдгээр нь их ачаалалдаг, алдаатай байх, эргүүлийн анхны төлөвт оруулахад төвөгтэй гэх мэт олон сөрөг талыг дагуулдаг.

Бид танд хамгийн энгийн мөртлөө гайхалтай, ҮНЭГҮЙ програмуудыг танилцуулан, санал болгох гэж байна...



RLT: "Чимэглэхээс гадна танд хэрэгцээтэй, ажлыг тань хөнгөвчлөх, эрүүл мэндэд тань тустай байх нь энэхүү нийтлэлийн гол зорилго юм."



Таны desktop буюу ажлын талбарыг чимэглэх програмууд:
  1. Dock
  2. Animated Wallpaper
  3. Gadget | Widget
  4. Multi-Desktop
  5. HTCHome | HTC Metro

Таны Windows-г чимэх програмууд:
  1. Tabs for Windows Explorer
  2. OEM Changer
  3. F.lux
  4. Cursor
Эдгээрээс гадна icon-ууд маш чухал үүрэгтэй.



За дээр дурдсан програмуудтай танилцья:

Dock

Macintosh болон Linux үйлдлийн системд байдаг Dock нь Windows-д бас суулгаж ашиглах боломжтойгоор байдаг бөгөөд янз бүрийн файл, програм, тоглоом, дуу хөгжим, зураг, бичлэг болон хавтсуудыг хэрэглэгчийн сонголтоор харуулах бөгөөд нэмэлт taskbar гэж ойлгосон ч болно.

Иймэрхүү маш олон төрлийн Dock-ууд байдаг бөгөөд хамгийн сайн, ҮНЭГҮЙ Dock-уудын 1 болох Rocket Dock-г хэрэглэж үзэхийг санал болгож байна.

Rocket Dock татах:



Animated Wallpaper

Таны desktop дээр цас, бороо орж бас навчис хийсэн унаж, загас дураар сэлж байвал бас их сонирхолтой байх болов уу... Бид 26 ширхэг гэрэл болон тоглоомоор чимэглэсэн гацуур мөн 9 ширхэг Animated wallpaper урьд нь хүргэж байсан ч одоо татах холбоос нь устжээ. Тун удахгүй дахин оруулах болно оо...



Гацуур моднууд


Гацуур моднууд болон Animated Wallpaper-үүд татах:
GoGo                         Zone



Gadget | Widget
Windows Vista болон 7-д өөрөөс нь ирдэг Widget | Gadget-ууд дээр хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцсэн, загварлаг Widget | Gadget-уудыг суулган өөрийн Desktop-оо чимэглэх боломжтой. Windows 8 болон 8.1 дээр ч ашиглах боломжтой ч, миний хувьд 8-д энэ хэрэггүй зүйл...



Multi-Desktop
Macintosh болон Linux-д байдаг бас 1н давуу тал, хэрэгцээтэй зүйл нь олон Desktop, та өөрийн Desktop дээр хэт олон програм ажиллууах шаардлагагүй, тус бүрийг нь өөр өөр Desktop дээр хийсэн ч болно.

Дээрх зурагт өөрийн бүх 4 Desktop-г харж, алийг нь сонгон ажлаа хийх вэ гэдгийг шийдэх гэж байгааг харуулсан байна. Эндээс хэрэглэгч 1-ийг нь сонгон дэлгэц дүүрэн харах буюу ажлаа хийх боломжтой юм.

2-20 Desktop-той байж болох бөгөөд энэ нь хэт ачаалал үзүүлэхгүй бөгөөд таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна, мөн дарга эсвэл эцэг эхээсээ нууцаар тоглох боломжыг ч олгох юм.

Олон Desktop-той болгох програмыг татах:



HTCHome | HTCMetro


HTCHome болон HTCMetro татах:



Tabs for Windows Explorer

Windows Explorer яг л Google Chrome browser шиг олон tab дээр нээгддэг бол гоё уу? Мэдээж ажлыг маш хөнгөвчлөхөөс гадна, загварлаг, авсаархан болгож өгнө.

Windowsw Explorer-г олон tab-тай болгогч програмыг татах:



OEM Changer


Эдгээр мэдээллийг өөрийнхөөрөө солих, өөрчлөх боломж олгоно, Dell inc.-н оронд нэрээ бичиж, Dell-н логоны оронд зургаа ч оруулсан болно...




F.lux

Байршил, цагын бүсээс хамаарч нарны гэрлийн тусгал, харанхуйг тооцоолон таны нүдийг хэт ачааллуулах, ядраахаас таны компьютерийг сэргийлдэг болгох энэхүү програм харуй бүрий болмогц таны компьютерийн дэлгэцийг шар туяатай болгон таны нүдэнд ирэх ачааллыг бууруулна. Ингэснээр нүд аргах, ядрах нь багасдаг байна.

F.lux програмыг татах:



Cursor | icon
Дэлгэц дээрх хулганы заагч сумыг та өөрийнхөөрөө өөрчлөх боломжтой байдаг бөгөөд бидний хийсэн cursor-уудтай танилцана уу...

#1     #2     #3     #4     #5     #6     #7     #8



Cursor, icon, Screensaver (дэлгэц амраагч) хийдэг програмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэх, татаж авах бол ЭНД дарна уу...

Windows 7 theme-үүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэх, татаж авах бол ЭНД дарна уу...

Windows 7 Gadget-уудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэх, татаж авах бол ЭНД дарна уу...

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Компьютерийг чинь чимэглэх програмууд..."

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad