Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner




Улаан номны 3-р хэвлэл гараад багагүй хугацааг үдсэн. Тэгвэл БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ уг шинэ хэвлэлийг мөн цахим хэлбэрээр уншигчдын хүртээл болгож байгаа юм байна. Та номыг шууд унших болон EPUB, PDF, Kindle (MOBi) хэлбэрээр татан авч болно. Албан ёсны хуудас: REDBOOK.MN

Дэлхийн уур амьсгалын дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр амьтан, ургамал, байгалийн нөөц устах аюулд ороод байгаа билээ. Тухайлбал, Монгол орны агаарын температур 2.1 градусаар дулаарч, газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 70 орчим хувь нь талхлагдаж, цөл, тал хээрт дэгддэг шороон шуурганы давтамж 1960 оныхтой харьцуулахад 2010 онд 3-4 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Үүний уршгаар 5000 гаруй гол горхи, нуур, цөөрөм, булаг, шанд ширгэж, ургамал, амьтны аймгийн нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюул тулгараад байгаа юм. Тиймээс “Улаан ном”-ыг шинэчлэн хэвлүүлж, эдгээр амьтан, ургамлыг бүртгэх, хамгаалах шаардлага тулгарчээ. Шинэчлэн хэвлэсэн “Улаан ном”- нд 110 зүйл амьтан, 192 зүйл ургамал багтсан байна. Эдгээрээс шилүүс, ойн булга, хүрэн баавгай, цагаан тогоруу зэрэг 25 зүйл амьтан, 95 зүйл ургамлыг шинээр бүртгэсэн аж. Түүнчлэн тусгай хамгаалалт сайжирч, нөөц нь нэмэгдсэн тул өмнөх “Улаан ном”-нд нэр нь бичигдсэн 81 зүйлийн амьтан, ургамлыг хассан байна.



ТАТАХ болон УНШИХ: REDBOOK.MN




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Улаан ном шинэчлэгдэж, цахим хувилбараа гаргалаа...!"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad