Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Google-г мэдэхгүй хүн ховор байх, бид өмнө нь уг хайлтын сайтыг ашиглах ухаалаг аргуудыг танилцуулж байсан бол энэ удаад мэргэжлийн аргуудыг танилцуулах гэж байна аа... Тухлан сууж, сонирхоно уу...


ӨМНӨ хүргэж байсан нийтлэлийг унших бол ЭНД дарна уу...

1. Google-г тоолуур болгон ашиглах
Танд хэдэн минут, секунд, цагын дараа ямар 1 чухал ажил болох гэж байгааг чинь сануулах сэрүүлэг, тоолуур хэрэгтэй юу? Тийм бол дараах заавартай танилцаарай., хэр хугацааны дараа дохио дугарч ажлыг тань сануулахыг тохируулаад л болоо, ингэхдээ Google-г ашиглана...

2. Хүү тооцоолуур
Дараах жишээнд, 2 хүнээс 5, 5 буюу нийт 10 $-г зээлсэн бөгөөд тэгэхдээ 10%-н хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр тохирсон байна, ингээд тэдэнд хэдэн $ нэмж буюу, нийт хичнээн долларыг тус бүрд өгөхийг тооцсон байгааг харуулжээ.

3. Баяр, тэмдэглэлт өдрүүдийн талаар мэдээлэл
Олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг тэмдэглэлт өдрүүдийг хэзээ болох, ямар түүхтэй зэргийг харах боломжтой аж.

4. Дэлгэрэнгүй мэдээлэл
Киноны талаар танилцуулга, холбогдолтой мэдэллүүдийг харах боломжтой. Тэр ч бүү хэл хэзээ нээлтээ хийх, тематруудаар гарах, онлайнаар цацагдах зэргийг мэдэж болохоос гадна, гол дүрийн жүжигчин эсвэл найруулагч зэрэг хүмүүсийн бусад бүтээлүүдийг ч сонирхох боломжыг ч танд олгоно.


5. Дэлгэрэнгүй мэдээлэл
Алдартан, компаний талаар маш өргөн мэдээллийг авах боломжтой. Хувьцааны үнэ, CEO нь хэн болох, хэзээ үүсгэн байгуулагдсан гээд л...

6. ТВ хөтөлбөр
Үзэх дуртай цуврал, ТВ шоуныхаа үзэгчдийн хүртээл болон, цацагдах хуваарийг бүрэн эхээр нь харах боломжтой.

Дуртай хамтлаг дуучдынхаа цомог, дуунуудын жагсаалтын талаар ч дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Зохиолыг нь унших дуртай зохиолчынхоо номнуудын талаар ч унших бүрэн боломжтой, гайхалтай биш гэж үү?

7. Замдаа гарахад бэлэн үү?
Нислэгүүдийн талаар мэдээллийг ч цаг алдалгүй авах боломжтой

8. Цаг бол алт
Нар хэзээ мандах болон жаргахыг ч Google танд төвөггүй хэлээд л өгнө...

9. Googling is fun!
"do a barrel roll"
"tilt"
"recursion"
"anagram"
"define anagram"
"festivus"
"binary" эсвэл/болон "hexadecimal"
zerg rush
зэрэг түлхүүр үгс ашиглаад хайлт хийгээд, үр дүнг нь хараарай, таалагдана гэдэгт итгэлтэй байна шүү...! (зарим нь бага зэрэг анхаарал эсвэл Англи хэлний мэдлэг шаардах байх)

10. Үгийн үүсэл
Үгийн утга, үүсэл, гарал, хувьсал, хэрэглэгдэхүүнийг ч Google танд тайлбарлаж өгч чадна. Эвэртэй морь буюу Unicorn гэсэн үгний тайлбарыг бид жишээгээр харууллаа...

11. Хоолны сонголт
Юу зооглохоо шийдэж чадахгүй, эргэлзэж байна уу? Google танд тэжээллэг чанар, орц, найрлага зэргийг нь тодорхой танилцуулж өгч чадна, түүнээс л асуу...

12. +1
Google+ бүртгэлээрээ та хайлтаас илэрсэн компани, хувь хүн, бусад хуудсыг дагах боломжтой.

13. Тооны машин
Хэрэгтэй үедээ ч хэрэгтэй л эд шүү, сайн байна Google

14. Тийм ээ, энэ чинь л яг хэрэгтэй байсан юм!
Цаг агаарын мэдээг урьдчилсан байдлаар болон яг одоо гэсэн хэлбэрээр нэг дор танд харуулна, янзтай биз?

15. Мэдлэгт дусал дуслаар
Энэ нийтлэлийнхээ төгсгөлд бид зай хэмжих талаар бяцхан мэдээлэл өгөхийг зорьлоо, Google бидний мэдлэгийг өргжүүлэх, хэрэгтэй мэдээллээр хангах тал дээр сайн ажиллаж байгаа бөгөөд та өөрт хэрэгтэй мэдээллийг эндээс олж чадахгүй байна гэж байхгүй гэдэгт итгээрэй, 1 л болж өгөхгүй бол хайлтын түлхүүр үгээ өөрчлөөд үз, "оновчтой, цөөн үгээр хай" гэсэн дүрэм байдаг юм шүү... Нэмж хэлэхэд улс, хотын зайг хэмжихээс гадна ДЭЛХИЙ, САР, НАР, МАРС гээд л гарагуудын хоорондох зайг ч хэмжих боломжтой... Заавал зай гэхгүй, жин, радиус, зэрэг бүхий л мэдээллийг олох боломжтой юм., танд амжилт хүсье!




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Google-г мэргэжлийн түвшинд ашигла...!"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad