Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner




http://www.buxvertise.com/icon.php?i=50389

Windows-н шинэхэн хувилбар Windows 10-н Technical Preview-г суулган ашиглаж үзээд ялгаа, ажиллагаа, харагдах байдал, бүтцийн өөрчлөлтийн талаар уншигчидтайгаа хуваалцаж буй уг нийтлэлийг минь тухлан суугаад, таалан болгооно уу...

  • Яагаад Windows 9 гэж гарсангүй вэ?
  • Windows 10 TP /technical preview/-г суулгахаар шийдсэн бол ...
  • Програмууд сууж байгаа, эсэх (цухас дурдаад өнгөрсөн, энэ дугаарт илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно)
  • Ерөнхийд нь ажиглахад харагдах өөрчлөлтүүд, шинээр нэмэгдсэн болон сайжирсан хэрэгслүүд, боломжууд


  • Windows 10-н системээс шаардах үзүүлэлт
  • Суулгах гэж байгаа бол юуг анхаарах, бэлдэх, мэддэг байх шаардлагатай вэ?
  • Өмнөх Preview build-уудаас ямар алдааг засч, ямар шинэ зүйлсийг нэмж оруулсан байна?
  • Хэрэглэгчдийн хамгийн их хүсээд буй 10 сайжруулалтын санаа болон зарим нэмэлт мэдээллүүд
  • Windows 10-т шинээр нэмүүлэхээр хүссэн хэрэглэгчдийн сэдсэн гайхалтай, хамгийн олон хүнд таалагдсан санаанууд
  • Зарим асуултууд & Хариултууд


  • build 9879-д өмнөх build-с ямар ялгаа гарсан, ямар сайжруулалтууд хийгдсэн болон ямар өөрчлөлтүүд ажиглагдсан талаар товчхон
  • Уг тэмдэглэлийн 2-р хэсэгт дурдсан build 9860 түүнтэй болон build 9879-тэй хамаатай зарим нэмэлт мэдээлүүд
  • Cortana ирж байна...!
  • Зарим асуултууд & Хариултууд

http://adf.ly/wjW87
  • Шинэ build 9926, үүнд хийгдсэн нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, шинэчлэлтүүд, build 9926-н image file (*.iso)-г татах
  • Microsoft-н шинээр хөгжүүлэн гаргасан техник технологи, програм хангамжууд, тэдгээрийн талаар
  • Windows 10 үнэгүй байх уу?
  • УБ-н цагаар 22-ны өдрийн 01 цагт эхэлсэн хэвлэл мэдээллийн хурал, тэнд танилцуулагдсан бүтээлүүд, түүнтэй холбоотой бичлэг, зураг, материалууд
  • Гар/keyboard-с өгч болох командууд бувюу товчны хослолууд
  • Office-н Metro app-н туршилтын хувилбар (preview)-н талаар, татах холбоос
  • Зарим асуултууд & Хариултууд

http://adf.ly/1C4o2O
  • Шинэ гарсан build 10041-д хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтууд - build 10041-г татах
  • Windows 10 хэзээ албан ёсоор гарч, хэрэглэгчиддээ хүрэх вэ? Windows 10 нь Windows 7 болон Windows 8 (8.1) хэрэглэгчдэд үнэгүй шинэчлэлт хэлбэрээр хүрэх хэвээрээ юу?
  • Windows 10-т нэмэгдэхээр болсон шинэ боломжууд
  • Бусад шинэ бүтээлүүд
  • Windows 10-н техникийн үзүүлэлт, шаардлага
  • Асуулт & Хариултууд

Энэ дугаарт:
  • Шинэ гарсан build 10074-д хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтууд
  • Windows 10-тай холбоотой Асуулт & Хариулт
  • Зарим шинэчлэгдсэн app-ууд (жишээ байдлаар зургаар)
  • Windows 10-н хувилбарууд
  • Windows 10 хэзээ гарах вэ?
  • Windows 10-г суулгахад танд юу шаардлагатай вэ?
  • Windows 10-н шинэчлэлтийн зам
  • WIndows 10-т юуны дэмжлэг хасагдсан бэ?
  • Windows 10 build 10130-н талаар, үүнийг ISO-р татах



Build 10074
Шинэ build гарах бүрт улам бүр сайжирч, өөрчлөгдсөөр байгаа чухал 1 боломж/програм бол мэдээж Cortana!
Загвараас эхлээд гүйцэтгэл, ажиллагаа нь сайжирсаар, алдаа нь засагдсаар, тун удахгүй Windows 10-г хэрэглэгчдийнхээ гар дээр ирэх үед таны хамгийн шилдэг туслах ч ажилдаа бэлэн инээмсэглэн угтах болно оо.
Cortana ухаалаг болсоор байгааг тэр таны бичиж байгаа зүйлсийг гүйцээн нөхдөг, мөн нэгж шилжүүлэх зэрэг үйлдлийг хялбархан гүйцэтгэдэг болсон зэргээс харж болно.

build 10074-т загварын шинэчлэлт үргэлжилсээр л ...

Taskbar-н Tray-д байрлах системийн icon-ууд дээр товшмогц гарч ирэх жижиг цонхнууд ч өөр өөрийн гэсэн шинэлэг загварыг бүрдүүлээд авсан байна.
1. Ethernet          2. Ethernet + Wireless

1. AC Adapter залгагдсан байх үед         2. Battery-р ажиллаж байх үед

Notifications bar нь хамаагүй тогтвортой ажиллагаатай болсноос гадна, өмнөх build-уудад байснаас илүү олон нэмэлт боломжуудыг өөртөө шингээсэн нь TP build-уудыг шалгаж, туршиж байгаа Insider-уудын хүчээр Windows хэр гайхалтай хөгжиж байгааг харуулж буй билээ.

Windows 7 болон Windows 8, Windows 8.1-н огноо, цаг харуулах цонхыг өөрчлөх гэж байгаа талаар өмнөх дугаарт мэдээлж байсныг та санаж байгаа байх, энэ өөрчлөлт албан ёсоор build 10074-т хийгдсэн байгааг та дээрх зургаас харж болно.

За мөн icon-уудын шинэчлэлт хийгдсээр л байна, хэдийгээр доорх icon-ууд өөрчлөгдсөн талаар өмнөх дугаарт мэдээлж байсан ч, зарим нь арай л онцгүй, "царай муутай" байсан бол Хогын сав-с эхлээд загварт тохиромжтой өөрчлөлт хийгдсэн байна. Харагдах байдал чухал шүү дээ, үгүй гэж үү?

Энэ мэтчилэн танилцуулаад байвал олон зүйлс өөрчлөгдөж, сайжирсан байгаа тул нийтлэл хэт сунжирахаас сэргийлж бусад өөрчлөлтүүдийг танд өөрийн нүдээр харах боломж болгон үлдээе, тэгээд түгээмэл асуугдаад байгаа хэдэн чухал асуултанд хариулт авцгаая!


1. Windows 7 болон Windows 8, Windows 8.1-н хууль бус хуулбарыг ашиглаж байгаа хэрэглэгчид Windows 10-г ҮНЭГҮЙ-р авах боломжтой юу?
ХАРИУЛТ: Тийм, өмнө дурдсанчлан Windows 10-н update эхний 1 жилийн хугацаанд бүх хүнд ҮНЭГҮЙ хүрнэ. Гэхдээ хууль бус хуулбар ашиглаж байгаа хэрэглэгчид Trial буюу тодорхой хугацаанд л ашиглах боломжтой, бүх боломжууд, давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглах боломжгүй хувилбарыг авах болно.

(дээрх асуултанд өмнөх дугаар дээр хариулт өгсөн байгаа)


2. Windows 10 хэзээ гарах вэ?
ХАРИУЛТ: Энэ зун гарна, яг тодорхой хугацааг зарлаагүй байгаа.

(дээрх асуултанд өмнөх дугаар дээр хариулт өгсөн байгаа)

3. Windows 10-г одоо суулгаж үзвэл зүгээр үү? Яаж татах вэ?
ХАРИУЛТ: Хэрэв таны зав, компьютерийн хэрэглээ боломжтой байгаа бол суулгаад үзэхэд асуудалгүй. Өмнөх нийтлэлүүдэд татах холбоосыг хавсаргасан байгаа.

Хэрэв өмнөх build-уудыг суулгасан байгаа бол шууд шинэчлэлт хийх замаар build 10074-г суулгаж болно. Энэ build нь slow ring-д ч гарсан байгаа.


build version нэмэх буюу Windows 10 шинэчлэгдэх явцад та дараах screen-г харах боломжтой. Уг ажиллгаа нь таны системийн хүчин чадлаас хамаарч тодорхой хугацаа шаардана. Тиймээс дуустал нь тэвчээртэй хүлээнэ үү, таслалдуулахгүй байхыг зөвлөмөөр байна, учир нь уг ажиллагааг таслалдуулах нь системд гэмтэл учруулна.

4. Суулгаж үзсэн юм, тэгээд одоо яаж буцаад өмнөх үйлдлийн системээ суулгах/сэргээх вэ?
ХАРИУЛТ: Settings (metro app)-г ажиллуулаад Update, Restore & Recovery цэснээс Restore previous version of Windows сонголтыг хийнэ, эсвэл Windows 8 (эсвэл Windows 7 - таны сонголтоос хамаарна) суулгах DVD эсвэл image file (flash-с) уншуулж уг үйлдлийн системээ шинээр суулгана (форматлах гэж хэлдэг дээ)

5. Үнэ нь хэд орчим байх бол?
ХАРИУЛТ: Ёстой мэдэхгүй юм даа, зарлагдаагүй байгаа шүү дээ хө

6. Энэ сард TP (technical build)-н туршилт дуусч, RTM (release to manufacturer/market) гарна гээд байсан, юу болсон бэ?
ХАРИУЛТ: Хэдийгээр тэгж товлогдсон/зарлагдсан байсан ч өөрчлөлт хийгдсэн бололтой, Windows 8-н алдааг давтсанаас хугацаандаа багахан өөрчлөлт хийсэн нь илүү оновчтой шийдвэр юм даа.



Бусад
Settings (app) улам төгөлдөржсөөр байгааг бид уг нийтлэлийн дугаар бүрт харуулдаг. Энэ удаад хийгдсэн хамгийн том/чухал шинэчлэлт бол Customization. Хэрэглэгч өөрийн хүссэн өнгийг, зургыг сонгох боломжтой байсан бол энэ удаад Windows 7-д байсан шиг Aero Glass (шил мэт тунгалаг, уусан харагдах загвар)-г тохируулах боломжтой болжээ. Мөн бараан, хар өнгийг ашиглах боломж ч нэмэгдсэн байна.

За мөн mobility буюу хөдөлгөөнт (суурин бус) төхөөрөмжид зориулсан нэмэлт боломжууд ч 1, 1-р нэмэгдсээр ...

Энэ удаад Message болон Radio шинээр нэмэгдсэн байна. Хэрэглээг улам энгийн, цогц, амар болгож байгаа Windows 10-т баярлалаа, эдр.


Settings (app)-н сайжирч, шинэчлэгдсэн бусад тохиргооны цэснүүдээс дурдвал:


Бас 1 чухал боломж бол Multi-Desktop, энэ боломж нь Desktop-уудыг дугаарладаг болсноор хэрэглэхэд илүү хялбар болж өгч байгаа юм.
Aero уусалттай болсон байгааг та анзаарсан уу?

Тунгалаг загвараас гадна Windows 10-т animation effect-үүд нь тогтмол өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаагийн дээр build 10074-н системийн дуунууд ч өөрчлөгдсөн байна.



Windows 10 хувилбарууд
Нийт 6 өөр хувилбар гаргахаар төлөвлөж, бэлдээд байгаа юм байна. Үүнд:
- Windows 10 Home
- Windows 10 Pro
- Windows 10 Mobile
- Windows 10 Enterprise
- Windows 10 Mobile Enterprise
- Windows 10 Education

Эдгээр хувилбаруудын ялгаа гэвэл:
Мэдээж Mobile нь гар утас-нд зориулагдсан.

Home: Энгийн хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд шинээр үйлдвэрээс гарч буй Desktop, Laptop (notebook), tablet-уудад суугдана. Windows 7, Windows 8 болон Windows 8.1-н Home буюу энгийн хувилбарыг албан ёсоор ашиглаж байгаа хэрэглэгчид update байдлаар энэ хувилбарыг шууд суулгах боломжтой.

Pro: Нэрнээсээ л тодорхой буй за, Мэргэжлийн (professional) түвшний хэрэглэгчдэд (жижиг, дунд бизнес эрхлэгчид) зориулагдсан бөгөөд Home-той харьцуулахад илүү олон боломж, нэмэлтүүдтэй. Windows 7, Windows 8 болон Windows 8.1-н Pro хувилбарыг албан ёсоор ашиглаж байгаа хэрэглэгчид update байдлаар энэ хувилбарыг шууд суулгах боломжтой.

Mobile: Windows Phone 8.1 системтэй гар утас хэрэглэгчдэд ҮНЭГҮЙ шинэчлэлт байдлаар хүрнэ. 8-н инчээс бага хэмжээтэй дэлгэцтэй төхөөрөмжүүдэд зориулагдсан.

Enterprise: Томоохон байгууллага, албан газруудад ашиглах зориулалттай. Pro хувилбарыг бүтнээр нь агуулах ба нэмэлт боломжуудтай байдаг

Education: Enterprise-тай төстэй боловсролын салбарт зориулагдсан хувилбар нь томоохон сургуулиудад зориулагдсан тусгай license бүхий хувилбар юм.



За ингээд өөрчөлт хийгдсэн app-уудын заримтай танилцацгаая, тэгэх үү?


Windows Insider!
Windows 10 TP build 10080 Mobile гарсан байгааг та анзаарсан байх, хэрэгтэй бүх мэдээллээ Insider-ууд эндээс авч, даалгавараа гүйцэтгэж байна. Windows 10-г шилдэг нь болгохын төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээж байна гэж мэгээд л, хаха


XBOX ч бас янзын болж байгаа даа, Windows 10-г гарахаар нь ямар болсныг нь өөрийн нүдээр хараарай, таалагдана даа,

Шинэ Calendar, Mail зэрэг app-ууд ч бас улам л өнгө ороод, хүч нэмээд байгаа шүү



Аа бас 1 чухал зүйл бол Store-оосоо кино, клип, ТВ ОАК цуврал, дуу хөгжим татаж, сонсож, худалдаж авах боломжтой болсон байна лээ, шинэ Music болон Video app-ууд ч бас татах боломж нэмэгдэж, илүү хэрэглэхэд хялбар болсон, эдгээр app-ууд Windows 10-тай зэрэгцээд албан ёсны хувилбараа гаргана байх аа.



Тийм ээ, тооны машин, 2 өөр хувилбар байгаад байсныг нэгтгэж гаргаж авсан байгаа нь энэ:
 Хэмжээ, төрлийг нь өөрчилж, тохируулахад хялбар

За тэгээд бас Get started буюу анхлан эхэлж байгаа шинэ хэрэглэгчдэд зориулсан гарын авлага, Windows 8.1-н энэ програмыг Монгол хэлнээ орчуулсан байсан, 10-нхыг бол орчуулчих байх аа.





Загварт ихээхэн өөрчлөлт хийгдсэн байгааг та харж байгаа байх, гэхдээ бүхэл бүтэн сарын дараа гарч байгаа build гэхэд ямар цөөхөн сайжруулалт хийгээ вэ? гэж харагдаж байж болох юм. Хэрэв танд тэгж харагдаж байвал, би үүнийг л танд хэлье, үзэмжээр нь дүгнэж бас болохгүй л дээ, би зургаар оруулж байгаа учир харагдаж байгааг нь л энэ нийтлэлд оруулсан, алдаа, ажиллагаа зэрэг гол үзүүлэлтүүдийг зөвхөн хэрэглэж үзэж байж л мэдрэх боломжтой. Энд үзэмжээс гадна маш олон зүйлс өөрчлөгдөж байгаа учраас хөгжүүлэлт их цаг хугацаа зарцуулан бидний гар дээр ирдэг. Тэгэхдээ энэ бүхнийг Insider-уудтай хамтарч хийж байгаа учир хэрэглэгчид илүү таалагдахаар, илүү тухтай, илүү сайн болох нь тодорхой.

Нэмж хэлэхэд анхны Windows 1.03 хувилбар ердөө 4 (Times Roman. Helvetica, Courier болон System) өөр үсгийн хэв (font)-той байсан бол шинээр гарах гэж буй Windows 10 нь нийт 349 өөр font-той байх юм.



Windows 10 TP build 10125-д ихэнх icon-уудыг шинэчилсэн байна. Хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зургуудаас харна уу:





Windows 10 нь энэ цуврал үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар байх болно гэсэн яриа гарсан байна:
Маш сайн, гайхалтай үйлдлийн систес гаргасн бол үүнээс цааш шинэ, өөр хувилбар гаргахгүйгээр уг үйлдлийн системээ хөгжүүлээд, илүү боловсронгуй болгоод явах боломжтой тул ингэж таамаглах боломжтой, тэгээд ч хэрэв үүнээс илүүг ирээдүйд бүтээхдээ, цоо шинээр эхнээс нь хийхээр болвол Windows гэсэн нэршлийг ашиглахгүйгээр тэс ондоо үйлдлийн систем гаргах боломжтой
Гэвч энэ мэдээлэл баттай бус юм.



UPDATE: Windows 10 07 сарын 29-нд гарна!
Уг шинэ гарах гэж буй үйлдлийн системтэйгээ танилцацгаая!


06 сарын 01-н өдрөөс эхлэн хэрэглэгчдийн компьютерт "уг үйлдлийн системийг гармагц нь ҮНЭГҮЙ ШИНЭЧЛЭЛТ хэлбэрээр авах уу?" гэсэн асуулга, "шинэ үйлдлийн систем тун удахгүй гарах болно" гэсэн мэдэгдэл хүрч эхэлсэн билээ. Мэдэгдлийн цонхыг доорх зургуудад харуулав. Үүнд:




Эцэст нь Windows 10 үйлдлийн системийн талаар Microsoft-н Operating Systems Group-н CVP (Corporate Vice President) болох Joe Belfiore-н танилцуулгыг үзнэ үү.


Ердөө 2-хон сарын дараа бид энэхүү шинэ үйлдлийн системийг ҮНЭГҮЙ-р хүлээн авах болно.



Microsoft Office 2016 програмын Preview буюу Туршилтын үзүүлэнг гаргаад байна. Windows 10-н дараагаар хэрэглэгчдэд хүрэх болов уу хэмээн таамаглаж байгаа энэ програм, Touch screen бүхий төхөөрөмжийг дэмжихээс гадна, Metro app хэлбэрээр ч гарах юм. (энэ талаар өмнөх дугаарт дурдсан байгаа)
Дээрх зурагт програмын Preview сууж байх үеийг харуулсан болно.



Windows 10Windows 8 болон Windows 8.1-с ялгаатай 1 давуу тал бол маш олон тооны төхөөрөмжийн олон өөр сонголт бүхий driver-уудыг шууд Windows Update-с татаж суулгах боломжыг хэрэглэгчид олгодог.

Түүнчлэн XBOX-той шууд холбогдон ажиллах ба Microsoft-н бүх бүтээлүүдийг нэгтгэн ашиглах боломжыг ч гаргаж өгсөн юм. Бас 1 чухал шинэчлэлт бол мэдээж DirectX 12 (үүний талаар өмнөх дугааруудад дурдсан байгаа) нь тоглоомыг 40% хурдан бөгөөд дүрслэл сайтайгаар ажиллуулах юм.

Windows 10 TP-н дараагийн build-ууд Fast Ring-д гарсаар байгаа, бид Slow Ring-д шинэ build гарсан даруйд нь уг шинэ build-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэх болно оо.



Windows 10-г суулгахын өмнө анхаарах зүйлс:
Хэрэв дээр дурдсан "Windows 10-г гарсан даруйд нь татаж суулгах уу?" гэх цонх таны компьютер дээр гарч ирээгүй бол:
1. Таны компьютер сүүлийн үеийн шинэчлэлт (update)-уудыг аваагүй байна гэсэн үг.
Windows 10-г суулгахын тулд дараах шаардлага тавигддаг. Үүнд:
- Windows 7 нь заавал SP1 суусан хувилбар байх
- Windows 8 нь заавал Windows 8.1-д шинэчлэгдсэн байх
Сар бүр гардаг шинэчлэлтүүдээ тогтмол хийгээд явсан бол энэ асуудал танд тулгарахгүй гэсэн үг юм. Хэрэв та огт update-г нь суулгаж байгаагүй бол 2009 онд Windows 7 (2012 онд Windows 8) анх гарснаас хойш хэдэн зуун update гарсан байгаа тул одоо бүгдийг нь татаж суулгана гэвэл бүтэхгүй. Харин шинэчлэлтээ өөртөө агуулсан Windows шинээр суулгах эсвэл Windows 10-г шууд цоо шинээр (clean install) хийж суулгах боломжтой. Тийм ээ, Windows 10 мэдээж DVD/ISO хэлбэрээр гарна.
2. Таны компьютер Windows 10-н техникийн шаардлагад нийцэхгүй байна гэсэн үг.
Windows 8 суух боломжтой л бол ямар ч PC-д Windows 10 сууна, гэхдээ техникийн шаардлагад нь хүрч байх шаардлагатай, хүрэхгүй байсан ч оролдож байгаад үүнийг суулгачихаж болно, гэхдээ ажиллагаанд нь доголдол, саад гарах эрсдэлтэй тул ингэхгүй байсан нь дээр, уг техникийн шаардлагыг нь бид өмнөх дугаарт нийтлэсэн байгаа.


Windows 10-н хувилбаруудын талаар өмнөх дугаарт танилцуулсан байгаа, тэгвэл эдгээр хувилбарууд ямар зарчмаар хэрэглэгчдийн компьютерт хувиарлагдан суух талаар дараах мэдээллээс харна уу. Үүнд:

Windows 10-н Home хувилбарыг авах системүүд:
Windows 7 Starter
Windows 7 Home Basic
Windows 7 Home Premium
Windows 8.1 (without Pro)
Windows 8.1 country specific editions
Windows 8.1 Single Language
Windows 8.1 with Bing

Windows 10-н Pro хувилбарыг авах системүүд:
Windows 7 Professional
Windows 7 Ultimate
Windows 8.1 Pro
Windows 8.1 Pro for Students

Windows 7 Enterprise, Windows 8/8.1 Enterprise and Windows RT/RT 8.1 хувилбарууд Windows 10-г ҮНЭГҮЙ шинэчлэлт хэлбэрээр хүлээж авахгүй.

Windows Phone хувилбаруудын хувьд зөвхөн Windows Phone 8.1 л шинэчлэлтийг авна. Гэхдээ утасны загвар, марк, оператор компани зэргээс шалтгаалаад шинэчлэлтийг хүлээж авах хугацаа нь харилцан адилгүй байх болно.

Windows 10-руу шинэчлэлтийг хийх эрх нь зөвхөн 1 жилийн хүчинтэй хугацаатай. Энэ хугацаа нь 2015 оны 07 сарын 29-нд эхлэх бөгөөд, 2016 оны энэ өдөр дуусна. Энэ хооронд амжиж шинэчлэлтийг авсан хүмүүст л уг Windows 10-г уг компьютер дээрээ үүрд ҮНЭГҮЙ-р хэрэглэх боломжтой болно. Хэрэв та энэ хугацаанд амжиж чадаагүй бол худалдаж авах эсвэл pirated (хууль бус хуулбар) хувилбар олж ашиглахаас өөр сонголтгүй болно гэсэн үг. Гэхдээ Windows-н license-тэй үүнийг андуурч болохгүй. License нь уг програм/үйлдлийн-системийг албан ёсоор, бүрэн эрхтэйгээр эзэмшин ашиглаж байгааг нотлодог бол, уг 1 жилийн хугацаанд хийгдэх ҮНЭГҮЙ шинэчлэлт нь урамшуулал, бэлэг юм. "Microsoft 1 тэрбум төхөөрөмжид Windows 10-г суулгах зорилт, төлөвлөгөөтэй байгаа юм"

Windows 10 суулгац уншиж эхлэхээс өмнө таны ашиглаж буй antivirus програмыг шалгаад, түүнийг устгана. Тэгээд хэрэгцээт мэдээлэл, тохиргоо, file-уудыг нөөцөлж авсны дараагаар Windows 10 сууж эхэлнэ. Ингээд сууж дууссаны дараа тохиргоо болон file-уудыг сэргээхдээ таны antivirus албан ёсных байсан эсэхээс хамаарч уг програмын хамгийн сүүлийн үеийн хувилбарыг суулгах эсвэл Windows Defender-г суулгах сонголтыг хийнэ.

OEM brand-р системд үйлдвэрээс сууж ирсэн програмууд шинэчлэлтийн явцад устаж болзошгүй.

Windows 10-г суулгахаас өмнө Windows 10-тай зохицож ажиллах боломжгүй app одоо суусан байгаа эсэхийг шалгаж, хэрэв илэрвэл устгах эсэхийг нь лавлана, устгахыг нь зөвшөөрч байж л Windows 10-г суулгах боломжтой.



Windows 10-т дэмжигдэхгүй програм, боломжууд:
Windows Media Center
- DVD Playback функц
- Desktop Sidebar болон Gadgets (Windows 8-с хасагдсан байсан)
- Windows-н update татах тохиргоо нь Widows 10 Home хувилбар хэрэглэгчдэд хаалттай байх юм (үргэлж автоматаар татдаг байхаар тохируулагдсан байна), харин Pro болон Enterprise хэрэглэгчид үүнийг хүссэнээрээ тохируулах боломжтой.
- Windows 10-т шууд суулгагдсан тоглоом байхгүй байх болно. (Solitaire болон Minesweeper зэрэг тоглоомын шинэчлэгдсэн хувилбарыг нь Store-с татах боломжтой)
- Floppy дэмжилт: USB Floppy-н driver-г нь хөгжүүлэгчийнх нь site-с эсвэл Windows update-с татахгүй л бол үүнийг ашиглах боломжгүй байх болно.



Мөн Cortana (хамгийн шилдэг цахим туслах) тун удахгүй Android болон iOS-д зориулагдан гарах гэж байна.



Windows 10 build 10130-д icon, загвараас гадна, Start цэс, settings-д тодорхой хэмжээгээр өөрчлөлт орсон, мөн дуунууд, effect-үүд өөрчлөгдсөөр байна. Өмнөх build-үүдийг бодвол хамаагүй тогтвортой ч алдаа анзаарагдахуйц их байсаар байна. Энэ build нь Windows Insider-н fast ring дээр гарсан бөгөөд Монгол болоод зарим улсуудад app-ууд нь бүсийн хязгаартай хэвээр байсаар байна. Cortana хүртэл уг хязгаарлалтанд хамаарч байгаа ч энэ хувилбар анхны TP build-г бодвол хамаагүй өөр болсон байгаа.

build 10130-г ISO-р татах:

2.76 GB                                                  3.73 GB

Дээрх татах холбоосууд нь шууд Microsoft-с ямар 1 архивлалтгүйгээр байршуулсан ISO-г 1 part-р татах бөгөөд зөвхөн English [en_US] хэлтэй Windows суулгагч татах болно. Бусад хэл дээрх татах холбоосуудыг ЭНД дараад олж болно.



Суулгах явцад license асуувал дараах key-үүдийн аль 1-г ашиглаарай:
6P99N-YF42M-TPGBG-9VMJP-YKHCF
&
NKJFK-GPHP7-G8C3J-P6JXR-HQRJR

Суулгахтай холбоотой хэрэгтэй мэдээлэл, зааварчилгааг уг тэмдэглэлийн өмнөх дугааруудаас харах боломжтой.



Microsoft Office-н гар утас, таблетуудад зориулсан хувилбарыг ЭНД дараад татаарай. Android, iOS, Windows phone болон Windows PC-д тохирно. Худалдаж авах болон ҮНЭГҮЙ-р суулгаж ашиглах боломжтой.



Build 10130 дээр Project Spartan буюу Edge /browser/ орж ирснээр PDF г.м. ebook уншигч програмыг халсан байна. Edge нь бичиг баримтуудыг нээж, унших боломжтой бөгөөд өмнөх дугааруудад дурдсанчлан маш олон боломжуудыг хэрэглэгчид амлаж байгаа шинэ (хүчирхэг байх учиртай) интернэт-хөтөч програм юм.


Microsoft-ынхон Windows 10-н ажиллагаа, боломж, үзэмжид их анхаарч байгаа, тэд шинэ үйлдлийн системдээ wallpaper-г хэрхэн бүтээж, ямар үр дүнд хүрснийг дараах бичлэгээс үзээрэй.



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Windows 10 туршсан тэмдэглэл /6-р хэсэг/"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad