Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Facebook дээр өөрийн нэрийг солих, өмнөх нэрнүүдээсээ сонгох зэрэг үйлдлийг гүйцэтгэх зааврыг хүргэж байна аа.


Юуны өмнө FB хэрэглэгчдэд дараах шаардлагыг тавьдагыг мэдээд авахад илүүдэхгүй:
1. Хэрэглэгч нь өөрийн жинхэнэ овог, нэрийг ашиглана
2. Хэрэглэгч нь өөрт 1-с илүүгүй account (бүртгэл)-тэй байна
3. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийг үнэн зөв оруулсан байна

Дээрх дүрмүүдээс шалтгаалан хэрэглэгч нэрээ ойр ойрхон, олон дахин солих боломжгүй байдаг. Зөвхөн нэр ч биш төрсөн огноо, төрсөн өдөр зэрэг мэдээллийг ч солиход тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийгддэг. Түүнчлэн утасны дугаар, email хаягыг хүртэл эдгээр дүрэмд хамааруулдаг. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дараад уншаарай.



Нэр солих:
1. Хэрэв та нэрээ олон сольж байгаагүй, эсвэл сүүлийн 2-3 сарын хугацаанд солих үйлдэл хийгээгүй бол шууд солих боломжтой. Ингэхийн тулд:
Зам (browser): Settings - General - Name (Edit)
Зам (app): Settings- Account settings - General - Name (Edit)
Холбоосhttps://www.facebook.com/settings?tab=account&section=name

2. Хэрэв та олон сольж байсан, ялангуяа сүүлийн 2-3 сард нэрээ өөрчилсөн бол нэр солих гэж оролдоход дараах саад тулгарна.


Энэ тохиолдолд нэрээ солих гэж яараагүй л бол 2-3 сар хүлээчихэд л дахин 1 удаа солих боломжтой болох ба тухайн үед нэрээ сольчихвол дахиад 2-3 сарын дараа дахин солих эрхтэй болно. Энэ мэтчилэн 2-3 сарын зайтай хэдэн ч удаа нэрээ солиод байх боломжтой.

Хэрэв үнэхээр алдаатай, утгагүй, таалагдахгүй нэр биччихсэн, яаралтай солих хэрэгтэй байгаа бол: 




Нэрээ зүгээр солих боломжтой, гэвч яагаад ч юм солих гэхээр болохгүй байвал та нэр биш үг бичсэн байна гэсэн үг. Facebook ямар ч хэл дээр нэр байх боломжгүй үгсийг тэмдэглэчихсэн байгаа бөгөөд тэдгээр үгс орсон нэрийг авах, алдартны нэрийг дууриалган бичсэн зэрэг тохиолдолд энэ үнэхээр таны нэр мөн эсэхийг батлах бичиг баримтын хуулбарыг тэдэнд илгээхийг хүсдэг, хэрэв тэрхүү хуулбарыг нь илгээж чадахгүй бол та өөр нэр сонгох, эсвэл хуучин нэртэйгээ үлдэх болж дээ.



Хэрэв Овог болон Нэр гэсэн 2 үг бүхий нэр биш, ганцхан үг бүхий нэр авахыг хүсч байгаа бол та дараах зааврыг дагаж хийгээрэй.



Indonesia-н IP аваад, FB-н хэлээ Bahasa Indonesia болгож тохируулаад л зөвхөн First name талбарт нэрээ бичээд л хадгалчихад болно гэсэн үг.



Facebook дээр мөн First name, Last name-н байрыг сольж харуулах тхоиргоо бий, Англиар бол Нэр, Овог гэсэн дараалалтай байдаг бол, Монголоор Овог, Нэр гэсэн дараалалтай байдаг шүү дээ, Үүнийг хэрхэн харагдахыг тохируулах нь их чухал. Жишээлбэл овгоо нэрнийхээ урд харуулах гэж байна аа гээд нэр бичих талбарт овгоо биччихвэл FB таныг таны овгоор дуудна, харин харагдахдаа Овог урдаа харагдах боловч, нэр болон овог нь харгалзах талбартаа зөв бичигдсэн байвал ийм эндүүрэл гарахгүй. Үүнийг жишээгээр тайлбарлавал:

First name (нэр): Бэрх
Last name(овог): Эрдэнэс
гээд овог нэрээ зөв дараалалтай оруулсан, мөн харагдах дарааллыг нь зөвөөр буюу Last name & First name гэж тохируулсан бол таныг Эрдэнэс Бэрх гэж таних ба "FB-д тавтай морилно уу, Бэрх", "Бэрх-д энэ нийтлэл таалагдсан" г.м. харагдах нь байна. Эсрэгээр тохируулагдсан үед эсвэл овог нэрийн байрыг нь дараах байдлаар солиод биччихсэн бол:
First name (нэр): Эрдэнэс
Last name(овог): Бэрх
таныг Бэрх овогтэй Эрдэнэс гэдэг хүн байна гэж ойлгох ба, "FB-д тавтай морилно уу, Эрдэнэс", "Эрдэнэс-д энэ нийтлэл таалагдсан" г.м. харагдана.

Дээрх тохиргоог нэрээ солих үед хийдэг.



ЭНД дараад "FB-г мэргэжлийн түвшинд хэрэглэх" цуврал хичээлтэй танилцах эсвэл FB app-уудыг татаж авах боломжтой...

Хичээлийг бэлдэж хүргэсэн+RLT

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

2 Responses to "Facebook - Name"

  1. Anonymous26/8/16 20:12

    http://image.prntscr.com/image/777711050f7c4a3599b83dded9be925c.png neree solih ghr ene zurg shg aldaa zaagd bn yaj ynzlhuu tuslaach ^^

    ReplyDelete
    Replies
    1. "Хэрэглэгч нь өөрийн жинхэнэ нэрийг ашиглана" гэсэн Fb-н дүрэм байдаг талаар дээрх нийтлэлд дурдсан байгаа, тэр ч утгаараа нэр солих тоог хугацаагаар ч, нийт сольсон тоогоор ч хязгаарладаг. Угаасаа бодит байдал дээр хүний нэр тогтмол өөрчлөгдөөд байдаггүй шүү дээ, тэгэхээр хэт олон сольсон болохоор өөрт чинь нэрээ солих боломж байхгүй гээд ойлгочихож болно. Монгол хэл дээр ойлгомжтой тайлбартай байгаа зүйлийг заавал дахин асуух хэрэггүй баймаар... Гэхдээ дахиад 1 удаа нэрээ солиулах боломжтой, тэр нь Fb support-руу хүсэлт илгээх, тэр тохиолдолд гэхдээ бичиг баримтын хуулбарыг хавсаргах ба түүн дээрх овог нэрийг л авч болдог. Өөрөөр хэлбэл жинхэнэ овог нэрээрээ солиулж болно гэсэн, тэрнээс цааш дахиж солих/солиулах ер нь боломжгүй болно. Үгүй яахав дахиад хүсэлт илгээж болох ч, Монголд эмэгтэй хүн нөхөрт гарахаараа овгоо нөхрийнхөөрөө солиод байдаггүй тул нэр өөрчлөгдөөд байх боломж, үндэслэлгүй болж байгаа юм даа. Бид уг нь Anonymous хэрэглэгчдийн сэтгэгдэлд хариулт өгдөггүй дүрэмтэй, гэхдээ өөрийн чинь асуултад хариулт өгөхгүй бол болохгүй юм шиг санагдлаа. Амжилт!

      Delete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad