Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Бид Windows 10-н анхны хувилбараас эхлээд л бүхий л томоохон, чухал болгоныг туршиж, нийтэлж ирсэн бол өнөөдөр RS (RedStone) 2 буюу Creator's Update-н талаар таны мэдэх шаардлагатай бүхнийг хүргэх гэж байна.

Windows 10-тай холбоотой томоохон цуврал нийтлэлийг үзэх бол ЭНД дарна уу.

Windows 10-н тандалтын талаар унших бол ЭНД дараарай.

Windows 10 RS1 буюу Anniversary Update (1 жилийн ойн шинэчлэлт)-ийн талаар сонирхолтой нийтлэлийг харин ЭНД болон ЭНД дараад уншаарай.



- 2017 оны 4-р сарын 11-с эхлэн бүх нийтэд (Windows 10 хэрэглэгчдэд) үнэ төлбөргүйгээр хүрч эхэлсэн. /Бүс нутаг, хэрэглэж байгаа төхөөрөмжөөс хамаарч таны PC дээр сууж эхлэх хугацаа өөр байж болно/

Үйлдлийн системийн нийт хэрэглэгчдийн тоог харьцуулсан үзүүлэлт:



За ингээд Windows 10 RS2 буюу CU (build 15063)-тай танилцацгаая!

Уг шинэчлэлтийн талаар танилцуулга бичлэгээ эхлээд 1 үзээрэй



Microsoft Edge
4K Netflix дэмжлэг, Cortana-гаар удирдах илүү олон боломжууд, ebook (цахим ном) худалдаж авах, унших боломж, хурд болоод аюулгүй байдал сайжирсан. Extension-ы тоо тогтмол өсч байгаа бөгөөд хөгжүүлэгчдэд зориулсан developer mode нэмэгдсэн.

Онцлох шинэ боломж нь tab-уудыг багцаар нь хураах, хүссэнээ сонгон гаргаж үзэх боломж юм. Хэт олон tab овоорохгүй амар болж байгаагаас гадна, тус tab бүрийн thumbnail-г шууд харах боломжтой байдал нь таалагдсан. Хамгийн гол нь бусад browser-уудад байхгүй бас нэгэн шинэ боломжыг нэмж өгснөөрөө хэрэглэгчдийг улам татаж чадаж байна.


Edge бусад browser-уудыг гүйцэх хэд хэдэн чухал үзүүлэлттэй, тэдний 1 нь хурд. Тэгэхдээ бас ачаалал бага учруулж, цэнэг хэмнэх боломж олгодог. Харьцуулалтыг доорх бичлэгээс үзээрэй.

3D
Microsoft 3D буюу 3-Хэмжээст зураглал, дүрслэлийг улам хөгжүүлсээр байгаа гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх, тэгвэл уг шинэ шинэчлэлт Microsoft Paint програмын шинэ хувилбар болох Paint 3D-г авчирсан. Уг програмын тусламжтайгаар та тун хялбархан 3D биет зурж, түүнийгээ 3D хэвлэгчээр хэвлэх боломжтой боллоо.

3D зурахаас гадна Remix3D.com дах сан, зохион бүтээгчидтэй холбогдох, тэдний бүтээлтэй танилцах, авч ашиглах, өөрийн бүтээлийг хуваалцах боломжтой.



Цэнхэр гэрэл бууруулагч
Бусад үйлдлийн системүүдэд байдаг ч Windows-д дутагдаад байсан харанхуй, шөнийн цагаар хэт ягаан туяанаас хүний нүдийг ядрахаас хамгаалах тохиргоо шинээр нэмэгдсэн. Цагыг болоод өнгийг хүссэнээрээ тохируулж болох бөгөөд нар жаргах, мандах цагыг интернэтээс татаад автоматаар хувьсах тохиргоон дээр тааруулж ч болох уг шинэ боломжын тусламжтайгаар та эрүүл мэндээ хамгаалж болох нь ээ. Ийм боломж олгодог 3-rd party app буюу хөндлөнгийн хөгжүүлэгчийн програмыг нэмэлтээр суулгаж ашиглах шаардлагагүй боллоо.

App хяналт
Програмуудаа background /далд/ горимд ажиллаж байхдаа системээс бага нөөц ашиглах боломжтой болгох тохиргоо, баттерей болоод системийн ачаалалд чухал үүрэгтэй эд шүү.

Тоглоомын тохиргоо
"Settings" буюу "Тохиргоо" app шинэ цэстэй болсон. Уг цэсэнд мөн шинэ боломжууд, тохиргоонууд нэмэгдсэн байгаа.

Game bar - гараас өгөх Hotkey тохируулах, Gamebar-г хааж/нээх зэрэг тохиргоо

Game DVR - дэлгэцийн бичлэг хийх, Ss (screenshot - дэлгэцийн агшин), тэдгээрийг хаана хадгалах зэрэг тохиргоо

Game Mode - тоглох үед ситемийг тоглоомд зориулан тохируулж, сайжруулах тохиргоо

Game Mode
Олон цөмт CPU ашигладаг бол background app-уудын боловсруулалтыг хязгаарлан, сул байгаа цөмүүд дээр гүйцэтгэл хийх ба тоглоомын ачааллыг багасгаж, гацалт болоод сааталгүй ажиллуулах хамгийн гол нь frame rate-г өсгөх зориулалттай нэмэлт боломж юм. Системийн тохиргоо нь уг боломжыг нээлттэйгээр тохируулсан байгаа тул, тоглоом тоглодоггүй хэрэглэгчид үүнийг хаачихаж болно.

Хуучин эсвэл үзүүлэлт багатай PC хэрэглэгчдэд ч уг боломж тусалж чадах бөгөөд энэхүү боломж нь системийн 1 хэсэг тул бусад хөгжүүлэгчийн game booster (системийг тоглоомд тохируулан сайжруулах) програмуудаас өрсөн ажилладаг байна.

Шууд дамжуулан үзүүлэх
Live stream/broadcast буюу тоглож байх явцдаа өөрийн дэлгэц дээрх тоглолтоо шууд бусад хүмүүстэй хуваалцан, үзүүлэх боломж шинээр нэмэгдсэн. Beam системийг ашиглах энэхүү шинэ боломж нь шууд Microsoft бүртгэлтэй холбогдсон байх ба console болон PC аль алин дээр ажиллана. 

Update-г түр зогсоох

Интернэт холбогдох боломж тэр бүр олдоод байдаггүй, эсвэл ажил ихтэй үедээ системийн шинэчлэлт татахыг нь түр хугацаагаар зогсоож болох шинэ боломж нэмэгджээ.

Хамгийн ихдээ 35 өдрөөр шинэчлэлт татахыг хойшлуулж болох боловч уг шинэ боломжыг ашиглахын тулд та Windows 10 Home-с бусад хувилбар (Professional, Enterprise г.м.) ашиглаж байх шаардлагатай.

Хамгаалалтын шийдэл
Windows 10 өөрөөсөө Antivirus програмтай байдгыг та мэднэ. Тэгвэл шинэчлэгдэн сайжирсан, улам боловсронгуй бөгөөд загварлаг болсон шинэ хувилбар нь танд таалагдах нь гарцаагүй.
Хамгаалалтын олон шийдлүүдийг 1 дор, хялбар хандах, удирдах боломжтой болгож өгснөөр давуу талтай болсон. Ачаалал бага, хурдан бөгөөд системийн 1 хэсэг мэт ажиллах тул нэмэлтээр өөр Antivirus програм суулгах шаардлагагүй.

Picture-in-Picture
MacOS-д байдаг энэхүү боломж нь чухал цонх дах мэдээллийг өөр бусад цонхыг нээсэн үед ч танд харуулж байх бөгөөд ингэснээр чухал зүйлсийг алдахгүй байх боломжтой болж байгаагийн хажуугаар multi-tasking буюу давхар гүйцэтгэл хийх боломжыг хэрэглэгчдэд олгоно.

Дээрх боломж нь Skype /дүрстэй дуудлага/ болон Video/Music app-д хэрэглэгдэнэ.

Дурын өнгөний сонголт
Бараг бүгдийг хэрэглэгчид нээлттэй болгож өгсөн.

Control Panel
Хэдийгээр 100% биш ч, тэд Control panel-г халж, түүнийг орлож чадах шинэ Settings app-г нэвтрүүлээд байна. Тун удахгүй бид төгс Settings app-г угтан авч, Control panel-г мартах болно.

Windows 10 Theme Store
Тийм ээ, өөрийн гэсэн өнгө, үзэмж, загварыг илтгэх theme-г та Store app-с олж татах боломжтой болсон.

Ухаалаг түгжээ
Систем таныг төхөөрөмжөөс холдон явсан, дэргэд байхгүй байгааг мэдэрмэгцээ түгжигддэг шинэ хамгаалалтын функцтай, түүнийг тохируулах боломжтой болсон. Уг шинэ боломж нь холбогдсон байгаа бусад төхөөрөмж ойр байгаа эсэхийг шалгаж, илрүүлж чадаагүй тохиолдолд системийг түгжих зарчмаар ажилладаг байна.

Settings app-д хийгдсэн бусад өөрчлөлт/сайжруулалтуудыг та өөрөө судлаарай. Хэт их spoiler бичихээс залхав :p

Олон app-ууд шинэчлэгдсэн байгаа, бүгдийг нь А, Б-гүй нийтлэх боломжгүй тул заримыг нь онцлов. Үүнд:

Skype
Илүү боловсронгуй болж, албан ёсны хувилбараа гаргасан. Preview хувилбарууд болон програмын хувилбаруудтай харьцуулахад PC-д зориулсан хамгийн шилдэг хувилбар нь энэ. Тийм ээ, дуудлага дунд авто-орчуулга хийх, жижиг цонхонд харах, SMS, дэлгэц хуваалцах, 300 MB хүртэлх хэмжээтэй файл дамжуулах гээд л чадахгүй зүйл ховор болсон байна лээ.

Чухал шинэчлэлтүүд
Чухал хамгаалалтын болон сайжруулалтын шинэчлэлтүүдийг одоо хаах ямар ч боломжгүй болж байгаа. Over-metered буюу дата хэрэглээтэй интернэт сүлжээнд холбогдсон үед update татагдахгүй байхаар аргалж болдог байсан бол одоо тэгэх боломжгүй болж байгаа юм.

Dolby Atmos
Дууны гайхамшгийг мэдэрмээр байна уу? Тэгвэл Windows 10 Store-т Dolby Access app нэмэгдсэн байгаа, түүнийг суулгаад туршаад үзээрэй ;)

Идэвхигүй горимийн дэлгэц-дүүргэлт
"Hey Cortana" гэж дуудаад дуу хоолойгоор команд өгөх, асуух боломжыг нээсэн байгаа үед системийг юу ч хийлгүй орхиод 1 үзээрэй. 10 секундын дараа холоос ч дэлгэцээ харах боломжтой дэлгэц дүүрэн харагдах тохиргоонд шилжсэн байх болно.

Онцлох шинэ боломж:
Cortana
Системийг шинээр суулгах буюу Монголчуудын нэрлэдэгээр форматлаж байх үед хулгана, гар, touch-screen ашиглахгүйгээр бүх үйлдлийг удирдан гүйцэтгэж болно гэвэл ямар вэ? Тийм ээ, суулгаж эхлэх үеэс л Cortana мэндчилж, гүйцэтгэлийг хариуцан ажиллаж эхлэх ба тохируулсан хэл дээр таньтай ярилцаж, асууж, тохиргоонуудыг өөрчилж суулгалтыг дуустал хамт байна гээд бод доо, янзтай.

Шинэ app
Groove Music Maker
Уран бүтээлээ туурви!

Pen + Microsoft Word
Word одоо Pen-г бүрэн дүүрэн дэмжинэ. Зур, сараач, бич!



Яригдсан боловч орхигдсон боломжууд:
Windows 10 RS2-д хийгдэхээр яригдсан хэдий ч хийгдээгүй зүйлс бас бий, жишээ дурдвал:

3D
Тохиромжтой камер болон утас зэрэг төхөөрөмжөөр биетийн зургыг авч, түүнээс шууд 3D биетийн дүрслэлийг гаргаж авах боломж олгох шинэ app системд сууж ирэх ёстой байсан хэдий ч тэгсэнгүй, уг app нь нэмэлтээр суулгах ч сонголтоор гарч ирээгүй. Зөвхөн хөгжүүлэгчид л уг боломжыг одоогоор ашиглах боломжтой байгаа бөгөөд удахгүй бүх нийтэд хүрэх гэнэ.

MyPeople app
5 хүртэлх Contact буюу хүнийг Taskbar /ажлын мөр/-т бэхлэх, тэдгээрлүү файл чирж оруулаад шууд тухайн хүмүүсрүү тэдгээр файлыг илгээх боломж олгох энэхүү app мөн л хугацаанаасаа оройтон хөгжүүлэгдэж байгаа бололтой, RS3 буюу дараагийн томоохон шинэчлэлтэнд орж ирэх төлөвтэй байгаа гэнэ.



Windows 10 RS2 (CU) суулгах аргууд:
Уг шинэчлэлтийг суулгах арга замуудыг доор сийрүүлэв.

1. Windows Update (Settings - Update)
Шалга - Суулга, Амжилт!

эсвэл хүлээ! Гарах хүртэл нь хүлээгээд гармагц нь татаж болно, таны л сонголт шүү дээ. Шинэчлэлт хүрэх цаг нь яагаад төхөөрөмж бүрт өөр байгааг дээр тайлбарласан байгаа.

2. Upgrade Assistant ашиглах
Хэрэв Windows Update-с олдохгүй бол энэ аргыг ашиглаад эрт татаад суулгаж болно.

3. Media Creation Tool ашиглах
Media creation tool ашиглаж шууд upgrade хийх эсвэл ISO-р татаад уншуулах (upgrade болон формат/install аль нь ч болно)

2 болон 3-р арга дээр дурдагдсан програмуудыг ЭНД дараад татаарай.



Windows 10 RS3-н талаар товчхон:
Австралид болсон хэвлэлийн хурлын үеэр Microsoft дээрх мэдээллийг дэлгэн харуулсан бөгөөд үүнээс харахад 2017-ны сүүл үеэр дахин 1 томоохон шинэчлэлт гарах нь тодорхой болж байна.

Project Neon гэх код нэртэй шинэ боломж уг шинэчлэлтэнд хамаарах ба уг төсөл нь blurry буюу сарнисан (Acrylic) загварыг Windows 10-т авчрах гэж байгаа нь тодорхой болоод байна.
Энэ загвар нь Aero буюу тунгалаг загвараас ялгаатай бөгөөд томоохон өөрчлөлт гэж тооцогдохгүй, нэмэлт сайжруулалт боловч, энэхүү боломжыг ашиглахыг хүссэн хүмүүс нилээдгүй их байгаа нь дамжиггүй.

Windows 10 дээр нилээдгүй сүлжээ болон дүрсний асуудал, алдаа ажиглагдсан нь хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлсэн, улмаар "хугацаандаа амжихын тулд дутуу дулимаг зүйл зах зээлд нийлүүлсэн" гэх яриаг хүртэл гаргаад авсан. Үнэндээ бол Windows 10 цоо шинэ, тэс ондоо систем бөгөөд өмнөх Windows хувилбаруудын адил бие даасан цогц програм хангамж биш, харин төхөөрөмж хамаарахгүй ажиллах чадвартай үйлчилгээ болон өөрчлөгдсөн байгаа. Ингэснээр уг систем цаг үеээ даган тогтмол өөрчлөгдөн хувьсаж байна гэсэн үг юм. Эдгээр RS1 (жилийн ойн), RS2 (зохион бүтээгчдийн) зэрэг шинэчлэлтүүд ч үүний 1 хэсэг нь билээ.

Хэдийгээр Windows 10 гарсан эхний 1 жилдээ үнэ төлбөргүй байсан ч, одоо бол үнэтэй зарагдаж байгаа, гэхдээ айх зүйлгүй, учир нь нэгэнт суулгачихсан л бол эдгээр бүх шинэчлэлтүүдийг үнэгүйгээр суулгах боломжтой.

Бид яг ямар хувилбарыг хэрэглэж байгаагаа төдийлөн сайн мэддэггүй, мэдээд байх ч шаардлагагүй, ямартай ч шинэ хувилбар нь тогтмол гарч, сууснаар улам сайжирч байгаа гэдэг нь л чухал. Windows 11-г хүлээх ч хэрэггүй, зүгээр л үүнийг Windows гэж дууддаг болох тэр мөчийг л хамтдаа харцгаая ;)


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

2 Responses to "Windows 10 - Зохион бүтээгчдэд зориулсан шинэчлэлт"

  1. Маш их таалагддаг шүү танайх .
    Амжилт хүсье.

    ReplyDelete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad