Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Microsoft-ынхан Windows 10-н худалдаанд гарсны 1 жилийн ойг тохиолдуулан томоохон шинэчлэлт гаргахаар ажиллацгааж байгаа бөгөөд энэхүү шинэчлэлт маш олон шинэ боломжуудыг хэрэглэгчид хүргэнэ гэдгийг амлаад байна. Тэгвэл уг шинэ хувилбарын талаар урьдчилсан мэдээллийг сонирхоцгооё!

Юуны түрүүнд Windows 10 хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсч, хэрэглэгчиддээ хүрч байгааг тоон судлагаа харуулж байгаагаар нийтлэлээ эхлүүлье гэж бодлоо.

Windows 7 хэрэглэгчдийнхээ тоог алдсаар байгаа ч хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа систем хэвээрээ байна, удаах байранд Windows 10 жагсаж байгаа бол түүний араас Windows XP нэхэж байна, гэхдээ Windows XP хэрэглэгчдийн тоо ч маш алгуурхнаар буурсаар байгаа билээ. Доорх зургаас нийт хэрэглэгчдийг тэдний хэрэглэж буй үйлдлийн системийн тоонд хувааж харуулсан харьцааг харцгаана уу.


Дээрх зураг дээрх дүн нь энэ оны 3-р сарын байдлаарх дүн бөгөөд, өмнөх сартай харьцуулвал:
Windows 7: 0.45% буурсан
Windows 10: 1.33% өссөн

2015 оны 12-р сартай харьцуулвал Windows 7 хэрэглэгчдийн тоо нийт 3.77% буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин Windows 10 хэрэглэгчдийн тоо нийт 2.86% өссөн байна. Windows 8 ч хэрэглэгчдийнхээ тоог алдаж байгааг судалгааны дүн харуулсан, гэхдээ Mac болон Linux системүүд маш бага хэрэглэгчидтэй хэвээрээ байгаа нь Microsoft хамгийн шилдэг нь болохыг нотлон харуулсаар л байна.

Windows 7 болон Windows 10-н нээлтээ хийснээс хойш 8 сарын хугацаанд хичнээн хэрэглэгчтэй болсон тоог харьцуулвал Windows 10 нь даруй 145% илүү олон хэрэглэгчидтэй болсон амжилтыг үзүүлээд байна.

За ингээд Windows 10-н шинэ хувилбарт ямар зүйлс шинээр тусгагдах талаар товчхон танилцацгаах аялалдаа гарцгаая!

Хамгийн эхэнд хамгийн олон хэрэглэгчдээс санал авч шинээр нэмэгдээд буй ХАР өнгийн загварын талаар дурдах нь зүйтэй болов уу. Тийм ээ, та зөв уншсан, цонхнуудыг болон загварыг бараг бүхэлд нь тас хар өнгөөр будах боломжыг Microsoft хэрэглэгчиддээ олгоод байна, Windows XP системээс хойших бүхий л хувилбаруудад, хэрэглэгчдээс маш олон тооны хүсэлт гаргаж байсан энэхүү боломж эцэст нь Windows 10 дээр биеллээ оллоо!

Үндсэн өнгө - Тохиргооны цонх - Сонголтууд

Хар өнгө - Тохиргооны цонх - Сонголтууд



Хар өнгө - Edge

Хар өнгө - Store


Хар өнгө - Тооны машин

Хар өнгө - Сэрүүлэг & Цаг




Хар өнгө - Цаг & Огноо

Хар өнгө - Action Center

Хар өнгө - Сүлжээ

Хар өнгө - Calendar

Хар өнгө - Phone

Windows 8 болон Windows 8.1Windows 10 хэрэглэгчид Windows-н загварын өнгийг өөрчилөхөд үндсэн програмуудын өнгө дагаж өөрчлөгддөгийг мэдэх байх, бусад систем хэрэглэгчид дээрх зургуудаас мэддэг болсон байх аа. Гэхдээ өөрийн гэсэн тусгай загвартай, тэрийгээ өөрийнхөө тохиргоогоор л өөрчилдөг app-ууд 3-дагч талын хөгжүүлсэн програмуудын загварын өнгө дээрх тохиргоогоор өөрчлөгдөхгүй гэдгийг санах хэрэгтэй.


Дараагийн дурдахгүй өнгөрч болохгүй чухал, шинэ боломж бол SMS илгээх боломж, тийм ээ, та энэ удаад ч мөн л зөв уншсан, Windows 10 үйлдлийн систем төхөөрөмж ялгахгүй ажилладаг байхаар загварчлагдаж, бүтээгдэж байгаа. Тэгвэл тэд Windows 10 системтэй төхөөрөмжөөс SMS буюу message бичих "Хаа ч мессэж бичнэ" буюу "Messaging everywhere" боломжыг шинээр оруулж ирээд байна, дуут болон дүрстэй дуудлага хийх Phone, Contacts, Skype, Skype Video зэрэг app-уудыг хөгжүүлж, оруулж өгсөн байсан бол одоо SMS шинээр нэмэгдэх гэж байна. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн Windows Mobile төхөөрөмжүүдэд энэ боломжыг суулгаж, турших замаар хөгжүүлнэ, хэрэв энэ боломж хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж тооцогдож чадвал Cortana-н адилаар бусад системүүдэд ч хөгжүүлэгдэх боломжтой юм. Тэгэхээр эхний ээлжинд Windows хэрэглэгчид PC болон гар утас, таблет хооронд SMS-р харилцах боломжтой болж байгаа байх нь, энэ боломж нь AppleHandoff-той төстэй бөгөөд PC эсвэл гар утас дээр бичиж байсан message-г үргэлжлүүлэн өөр төхөөрөмж дээрээс бичээд илгээх боломжыг хэрэглэгчид олгоно, ингэснээр PC болон утасны хоорондох харилцан хамаарлыг илүү гүнзгийрүүлж өгч байгаа юм.

Гэхдээ дээрх боломж нь 7-р сард гарах ойн update-тай цуг гарч амжихгүй байж магадгүй талаар Gabe Aul (Корпорацийн дэд ерөнхийлөгч, Систем хөгжүүлэгчдийн багын ахлагч) ярилцлагадаа дурдсан байна.

SMS бичихээс гадна дуудлага хийж ярих боломжыг ч бүрдүүлж өгөхөө мэдэгдээд байгаа тул эдгээр боломжуудыг хэрэглээнд нэвтрэх хүртэл хүлээх л үлдэх шив дээ.


За одоо хамгийн чухал боломжын талаар ярилцая, энэ бол Bash!
Linux/Unix суурьтай систем хэрэглэгчид Bash гэж юу болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу, энэ бол Linux-н тушаалын цонх (Windows дээр shell, CMD - command prompt гээд байдаг даа). Linux системийн хамгийн чухал, хамгийн хүчирхэг зүйл бол Bash, түүнийг Windows 10 систем дотроос нэмэлтээр Linux төст систем суулгахгүйгээр шууд ашиглах боломжыг хэрэглэгчдэд олгохоор Microsoft болон Dustin Kirkland (Ubuntu хөгжүүлэгч гол мэргэжилтэн, Үүл технологид суурилсан бүтээгдэхүүн хариуцсан зохион байгуулагч бөгөөд Canonical-н стратеги төлөвлөгч) хамтран ажиллаж байгаагаа зарлалаа!


Ихэнх хөгжүүлэгчид Unix суурьтай эсвэл Mac системийг сонгодог, шалтгаан нь Bash. Windows дээр ихэнх хүчирхэг багаж, боломжуудыг ашиглах боломжгүй байдаг, учир нь Windows-д хэзээ ч Bash, түүнтэй дүйцэх боломж байгаагүй, ямар сайндаа л Microsoft-н үүлэн технологид суурилсан Azure үйлчилгээ нь Linux сервер дээр ажиллаж байх вэ дээ. харин одоо энэ бүгдийг тэд нэг мөр шийдэхээр зэхэж байх шиг байна.


Дээрх шинэ боломжыг хөгжүүлэгчдэд зориулсан нэмэлт app хэлбэрээр Windows-д оруулж өгөх гэнэ, өөрөөр хэлбэл Store-с app татаж суулгаад л мэргэжлийн түвшний хэмжээнд ажлаа гүйцэтгэх боломж бүрдлээ л гэсэн үг. Ямар ч VM эсвэл өөр бусад үйлдлийн систем суулгах, тэдгээр хооронд шилжих шаардлагагүй. Маш хялбар шийдэл бүхий энэ хүчирхэг app нь Windows-г илүү олон хүнд хүргэх төлөвлөгөөний нэгээхэн хэсэг байх нь. Үүнийг Wine-н урвуу гээд ойлгочихож болно. Wine бол Ubuntu системд зориулагдсан програм, гэхдээ Windows-н програмуудыг Ubuntu дээр ажиллах боломжыг олгодог, тэгвэл бидний яриад байгаа шинэ боломж нь Windows-н хэсэг, Windows дээр ажиллахаар бүтээгдсэн, Windows-н програм, гэхдээ Ubuntu буюу Linux системийг орлож, Ubuntu-д зориулагдсан програмуудыг Windows дээр татаж, суулгаж, ашиглах боломжыг хэрэглэгчдэд олгох нь ээ.


Одоо шинэчлэгдэж байгаа зүйлсийн талаар ярилцая!

Мэдээж бүх app-ууд хэрэглэгчдээс цуглуулсан, олон саналтай, чухал саналууд дээр үндэслэгдэн өөрчлөгдөх нь тодорхой, гэхдээ тэдгээрээс заримыг нь онцлохгүй өнгөрч болохгүй.

Шинэ "ЭХЛЭЛ" цэс

Эхлэл цэс илүү ойлгомжтой, загварлаг, хамгийн чухал нь эмх цэгцтэй болж сайчирсан, Windows Insider-ууд яг одоо Start цэсийг сайжруулах санал, санаа, түүний алдааг засах талаар анхаарлаа хандуулцгааж байна, шинэчлэлт маань эдгээр санааг базаж гаргасан бөгөөд түүхэн дэх хамгийн сайн ЭХЛЭЛ цэсийг хэрэглэгчиддээ хүргэх байх аа.

Одоогийн байгаа болон update-р өөрчлөгдөх ялгааг доорх зургаас харьцуулж хараарай:

Start screen-ы өөрчлөлтийг харьцуулж харах:

Action center илүү боловсронгуй болсон байгааг доорх зургаас хараарай.

Түүгээр зогсохгүй taskbar буюу ажлын мөр илүү цэмцгэр болж сайжирсан:










Мөн touch болон үзэгтэй ажиллах чадварыг сайжруулж, хамгаалалтыг илүү ухаалаг болгосон, түүгээр ч зогсохгүй Cortana зөвхөн Microsoft-н хөгжүүлж буй програмуудтай л хамтарч ажиллах бус, 3-дагч талын хөгжүүлсэн програмууд дээр ч оролцох боломжыг тэд тусгахаар хичээнгүйлэн ажиллаж байгаагаа тайлбарлалаа.

Cortana аль хэдийн 1'000-с олон програмтай ажиллаж чаддаг болсон байгаа бөгөөд одоо Lock Screen дээр ч ажиллах боломжтой болсон байна. Дээрх бүгд одоогийн байдлаар мэдэгдсэн, зарлагдаад буй өөрчлөлт, шинэчлэлтүүд билээ. Эдгээрээс гадна маш олон тооны зүйлс засагдаж, өөрчлөгдөж, нэмэгдэх болно, тэдгээртэй 7-р сард гарах шинэчлэлтээ суулгаад өөрсдийн биеэр танилцацгаая даа.


Түүнчлэн Cortana төхөөрөмжийн зай/battery дуусах дөхөж байгаа талаар сануулна. 1 account дээр бүртгэгдсэн төхөөрөмжүүдийн 1-с нь нөгөөг нь хайж олох, дохио илгээх, түгжих зэрэг алдагдсан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах нэмэлт цэс, боломжуудыг шинэ хувилбарт оруулж өгсөн байна.

Microsoft мөн амласан ёсоороо Edge-д addon/extension дэмжлэгийг оруулж өгчээ.

Мөн орчин үеийн залуусын чухал хэрэгцээ болоод буй Emoji-г тэд загварчилж оруулсан нь оновчтой сонголт болсон байх гэдэгт эргэлзэхгүй байна. ЭНД дараад бусад Emoji-нуудыг хараарай.

Хэрэглэгч системийг өөрийнхөөрөө өөрчлөх боломжыг бага багаар нэмсээр байгааг та бүхэн мэдэж байгаа байх, тэгвэл Settings - Personalization - Colors хэсэгт шинэ цэсийг нэмж оруулж өгчээ.
Энэ цэсний тусламжтайгаар цонхны гарчгийн мөрний өнгийг Taskbar, Start, Action center зэргий адилаар тохируулан өөрчлөх боломжтой болгож өгч байгаа юм.

Түүнчлэн Connect app-н тусламжтайгаар 1 төхөөрөмжөөс (PC, утас, tablet г.м.) нөгөө төхөөрөмжийг харах, удирдах боломжтой болсон, Continuum-н тусламжтайгаар энэ боломжыг ямар ч нэмэлт техникийн өргөтгөлгүйгээр дурын Windows 10 системтэй төхөөрөмжөөс гүйцэтгэж болох ба Teamviewer програмыг орлохуйц хэмжээний үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх нь байна шүү дээ.

Virtual Desktop-ууд ч сайжирсаар байна: Хүссэн цонхоо хадах боломжтой болсон, ингэснээр тухайн цонх бүх Desktop дээр харагдаж байх юм.

Windows-н тогтмол гаргадаг шинэчлэлт буюу Update-г суулгах үеийн харагдац ч илүү ойлгомжтой, тайлбартайгаар харагддаг болсон байна.
Үүнээс гадна тохиргоонд системийг огт ашигладаггүй хугацаанаас гадна хамгийн үр дүнтэй, идэвхитэй ашигладаг хугацааг тохируулах боломжтой болсон, ингэснээр ажлаа гүйцэтгэж байхад тань update суулгах гэж оролдож, саад учруулахаас сэргийлэх боломжтой болж байна.

Зай хэмнэх чадвар сайжирч, тохиргоонд өөрчлөлт хийгдсэн, одоо илүү уян хатан болсон.

Програмын зай зарцуулалтыг хянах сонголтуудад ухаалаг шийдэл нэмж өгсөн, ингэснээр зайг хэмнэх горимд ажиллаж байгаа эсэхээс үл хамаарч эрчим хүч их зарцуулж байгаа програмуудыг хэрэгцээгүй үед нь систем өөрөө таньж, хааж чаддаг болсон.

Feedback буюу Санал хүсэлт илгээгч app-н сэтгэгдэл бичих талбар шинэчлэгдэж, мэдээллэх гэж буй асуудалтай ижил төрлийн хамгийн олон мэдээлэгдсэн байгаа саналуудыг мөн Microsoft-н ажилтнуудын хариултуудыг шууд шүүж харуулдаг болсон.
Бусдын мэдээллэсэн асуудалд хариулт, эсвэл нэмэлт мэдэгдэл бичих боломжыг ч нээж өгчээ.

Маш чухал, хүчирхэг хамгаалалтын шийдэл айсуй!
Biometric буюу хүний биеийн давтагдашгүй зүйлсээр хэрэглэгчийг таних хамгаалалтын арга Windows 10 дээр боловсронгуй түвшинд хөгжүүлэгдэж нэвтэрлээ.

Windows 10XBOX улам бүр боловсронгуй болохын хажуугаар XBOX One console дээр Cortana болон Windows 10-н боломжууд нэмэгдэж орсноор тоглоомын ертөнц бүхэлдээ шинэ үе шатанд орж байна.

Microsoft Hololens хэдийн зах зээлд нэвтэрсэн!

Дээрх мэдээллүүдийг товчхоноор англи хэл дээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.



Асуултууд & хариултууд
Уг update хэзээ хэрэглэгчиддээ хүрэх вэ?
7-р сард гарна, гэхдээ яг хэдний өдөр гарах тодорхой тов зарлагдаагүй байна.

Уг шинэчлэлтийг хэрхэн татаж авах вэ?
Windows 10Settings app-н Update цэснээс татаж суулгана.

Хэр том хэмжээтэй байх вэ?
Тодорхойгүй.

Ямар үнэтэй байх вэ?
Үнэгүй.

Хэн, хаанахын хэрэглэгчид авах боломжтой байх вэ?
Windows 10 хэрэглэж байгаа хэн бүхэн татах боломжтой байна.

ISO-р гарах уу?
Урьдын адилаар Media Creation tool-р татаж, DVD-д шарах эсвэл хадгалж авах боломжтой байх болов уу гэж таамаглаж байна.

Windows 10 яг одоо хичнээн хүн идэвхитэй ашиглаж байгаа вэ?
270 сая гаруй төхөөрөмж дээр Windows 10-г идэвхитэй хэрэглэж байна гэсэн тоо гарсан байна. Windows 10-н хэрэглэгчдийн тоо түүхэндэх хамгийн өндөр хурдацтай амжилтыг үзүүлж, Windows ашиглалтын сарын үзүүлэлтийн дээд амжилт тогтоогдож, хэрэглэгчдээс маш өндөр үнэлгээ авч, Cortana-с ойролцоогоор 5 тэрбум асуулт асуугдаж, Windows 10 дээр XBOX One-н тоглоомууд нийт 6.6 сая цагын турш үргэлжилж, XBOX-н хамгийн амжилттай, онцгой жилийг үзэж, Windows систем дээр төхөөрөмж харгалзахгүй ажилладаг app-ууд маш олноор эрчимтэй хөгжүүлэгдэж, Windows Store-н хандалт 5 тэрбумд хүрч, дахин үйлчлүүлэгчдийн тоо 2 дахин өсч, уг систем дээр ажилладаг олон тооны хүчирхэг төхөөрөмжүүд худалдаанд гарч, Windows хөгжүүлэлтийн хамгийн эрчимтэй шатыг тууллаа шүү дээ, доорх бичлэгийг хүлээн авч үзнэ үү.


Windows Insider-ууд эдгээр боломжуудыг туршаад, санал сэтгэгдлээ илгээгээд эхэлсэн үү?
Тийм, тэд саяхан build 14316-г Slow ring дээр хүлээж авсан, мөн уг build-г ISO-р ч татах боломжтойгоор гаргасан байгаа, мэдээж Fast ring хэдийн уг build-г туршаад эхэлсэн байгаа, бүх хэрэглэгчдэд хүргэх шинэ build-г гарах хүртэл Windows Insider-үүд нилээд хэдэн build дээр туршилт, ажиглалтыг гүйцэтгээд амжчих байх, тэгэхээр бид нилээд боловсронгуй бүтээлийг хүлээж авна гэдэгт итгэж байна аа.

Та өөрөө Windows Insider хөтөлбөрт хамрагдсан байгаа юу?
Тийм, гэхдээ албан ёсоор бүх нийтэд хүргэсэн анхны build 10240 гарснаас хойш Windows Insider хөтөлбөрөөс гарсан, бусдын адилаар хэрэглэгчийн төлөвтэй явж байна.

Windows 10 үнэгүй хэвээрээ байх уу?
Microsoft-ынхан Windows 10 зах зээлд нэвтэрсэн зөвхөн эхний 1 жилийн хугацаанд л үнэгүй байна гэж амласан, түүнээс цааш бусад Windows хувилбаруудын адил төлбөртэй байх болно. Гэхдээ мэдээж өмнөх системүүдийн адилаар хууль бус хуулбар суулгаж ашиглах боломжтой л доо. Гэхдээ 9 жилийн дараа буюу Windows 10-н хөгжүүлэлтийн хугацаа дуусахад Windows хэмээх үйлчилгээг авахын тулд төлбөрөө төлөх л шаардлагатай болох байх даа, тухайн үед бидний мэддэг Windows асар их өөрчлөгдсөн байх бөгөөд үйлдлийн систем биш үйлчилгээ болсон байх юм. Яг Sci-Fi киноны зөгнөл, төсөөлөл шиг - ухаалаг, хүчирхэг асар том хиймэл оюун ухаан дээр суурилсан, интернэтийн өргөн сүлжээг хамарсан цогц бүтээл болсон байхыг үгүйсгэх боломжгүй шүү дээ.

Windows 10 нь Microsoft-н хөгжүүлэн гаргасан хамгийн шилдэг үйлдлийн систем байж чадах уу?
Миний хувьд мэдээж энэ хувилбар хамгийн сайн нь, гэхдээ хүн бүрийн бодол, хэрэглээ өөр шүү дээ, тэгэхээр хэр сайн болсон байна вэ гэдгийг нь мэдэхийн тулд өөрөө үүнийг суулгаад ашиглаад л үзэх хэрэгтэй, тэгээд ч үнэгүй байгаа дээр нь албан ёсны эрхтэй хувилбарыг нь суулгаад туршаад үзэхэд буруудахгүй шүү.




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

2 Responses to "Windows 10 - 1 жилийн ой"

  1. сайн байн уу
    ийм их хүч хөдөлмөр гаргаж , сайхан мэдээ нийтэлдэг чинь их баяралдаг шүү
    амжил хүсье

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа! Танд ч бас амжилт, өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

      Delete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad