Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


MicrosoftWindows 10-т томоохон шинэчлэлтийг жилд 2 удаа хийдэг. Тогтмол хувьсан, сайжирч буй энэ үйлдлийн систем хамгийн шилдэг нь гэдгээ хэдэнтээ батлаад амжсан. Та ч яг одоо, саяхан гарсан RS2 (Creator's Update)-г таашаан хэрэглэж буй биз. Тэгвэл энэ оны сүүлээр (9 сард) гарах RS3 (код нэр: redstone 3) буюу Fall Creator's Update-н талаар урьдчилсан танилцуулга нийтлэлийг хүргэж байна.

Юуны өмнө Windows 10 болон түүнд зориулагдан гарч байсан шинэчлэлтүүдтэй танилцъя:

- Windows 10 туршилтын хувилбарын талаар цуврал нийтлэлийг ЭНД дараад уншаарай.
- Windows 10-н ханын цааснуудыг татах бол ЭНД дарна уу.
- Windows-н өмнөх загваруудаас 10-руу шинэчлэл хийх, Windows 10 татаж суулгах арга замууд, суулгах заавар болон Windows 10 ISO-р албан ёсны сайтаас татах талаар болон бусад сонирхолтой бөгөөд чухал мэдээллийг ЭНД-ээс уншаарай.
- Windows 10-н хамгийн анхны томоохон шинэчлэлт Threshold 2 (version 1511)-н талаар товч танилцуулгыг ЭНД дараад уншаарай.
- Windows 10 чагналт, тандалт, мэдээллийн аюулгүй байдлын талаар унших бол ЭНД дарна уу.
- Ойн шинэчлэлтийн (version 1607) талаар урьдчилсан болон дүгнэсэн нийтлэлүүд
- Зохион бүтээгч, туурвигчдад зориулсан шинэчлэлтийн (version 1703) талаар ЭНД дараад уншаарай.



Нийтлэлээ эхлэхээс өмнө Windows 10 Creator's Update (RS2)-д нэмэгдсэн ч, нийтэд танилцуулагдаагүй цөөн хэдэн зүйлсийн талаар ярилцъя. Үүнд:

1. Explorer - modern app




Одоогоор нилээд болхи байгаа нь хөгжүүлэгдэж буйг илтгэж байгаа болов уу. Ямартай ч өмнөх системүүдээс бидний мэддэг байсан бүхэн аажим аажмаар өөрчлөгдсөөр цоо шинэ цогц бүтээгдэхүүн мэндлэх торгон агшныг бид гэрчлэн үзэх нь ээ.

Энэ explorer-г гаргаж ирэх, үзэх, ашиглахыг хүссэн хүмүүст зааврыг нь доор сийрүүлэв. Сонирхохгүй байгаа нь шууд алгасаад №2-г уншина биз.

Modern Explorer-г ачааллуулах
А. Доорх замаар хандаж ороод FileExplorer.exe-г уншуулах
C:\Windows\SystemApps\Microsoft.Windows.FileExplorer_cw5n1h2txyewy

Б. Windows + R хослол ашиглан Run цонхыг гаргаж, доорх текстийг хуулаад, Enter эсвэл Run дарах
explorer shell:AppsFolder\c5e2524a-ea46-4f67-841f-6a9465d9d515_cw5n1h2txyewy!App

В. Notepad-р хоосон файл .txt үүсгээд өргөтгөлийг нь .c5e2524a-ea46-4f67-841f-6a9465d9d515 болгож өөрчлөх

2. Project Neon
Ирэх RS3 шинэчлэлт загвар, UI-д өвөрмөц өөрчлөлт авчрахаа амласан, тэгвэл тэрхүү өөрчлөлтийн эхний хэсэг нь аль хэдийн Groove Music болон Movies & TV app-уудад хийгдсэн байгааг та анзаарсан уу? Үгүй бол яг одоо шалгаад үз.

3. Windows S
Small буюу Жижиг гэсэн үгний эхний үсгээр тодотгосон энэхүү шинэ загвар нь tablet болон notebook-д зориулагдан гарч буй хувилбар бөгөөд цэнэг бага зарцуулдагаараа давуу талтай. Цомхон бөгөөд хурдан, гэхдээ Edge-с өөр browser суулгаж, ашиглах боломжгүй, мөн зарим мэргэжлийн тохиргоо, хэрэгслүүд, боломжууд байхгүй учир энгийнээс илүү хэрэглээтэй хүмүүст тохиромжгүй. Гэсэн хэдий ч аль хэдийн зах зээлд нэвтэрчихсэн бөгөөд хэрэглэгчдээс чамгүй үнэлгээ аваад байна.



Windows 10 нийт 500 сая PC дээр суусан, ажиллаж байгаа юм байна. Удахгүй энэ тоо тэрбум давна, тодорхой. Windows 10 гарцаагүй хамгийн шилдэг нь.
Cortana-г 141 сая хүн өдөр бүр, тогтмол хэрэглэж байна.



За за, одоо RS3-н гайхуулах ээлж

Story Remix

Шинэ загвар

Microsoft Graph + Task View-Timeline
Үйлдлийн систем харгалзахгүйгээр (iOS, Android болон Windows) шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй харах, засах, төлөвлөх боломж.
Хийж буй ажлууд, нээсэн байгаа цонхууд болон app-уудаа хялбар харах, хянах боломж олгодог Task View одооноос Timeline-тай боллоо. Өнгөрсөнд хийж байсан ажлуудаа харах, тэдгээрээс сонгоод шууд үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдэг бас л сайхан шүү.

Илүү олон app
Windows-д зориулагдсан ямар ч app-г modern болгон хөрвүүлэх боломжтойгоос гадна, Store улам тэлж, iTunes, AutoDesk Sketchbook зэрэг app-ууд тун удахгүй орж ирэх болно.

Windows - хөгжүүлэгчдийн гэр
Хөгжүүлэгчдэд зориулсан асар олон боломж, нэмэлт, шинэчлэлтүүд түүнд л бий. Visual Studio-с эхлээд XAML болон UWP-д зориулсан .NET 2.0, iOS, Android UWP-д зориулсан Project Rome. Bash (Ubuntu) + SUSE Linux + Fedora г.м.

Xamarin Live Player-н тусламжтайгаар Visual Studio дээр хөгжүүлсэн iOS app-аа шууд Windows дээрээ test хийх боломжтой.

Windows Mixed Reality
Түүхэн дэх хамгийн анхны Mixed Reality төхөөрөмжүүд

Санаагаа амилуулна, зурна, бүтээнэ, туурвина гэдэг одоо илүү сонирхолтой, амьд, гайхамшигтай боллоо. 
Төсөөллөө биежүүлэхэд тань туслах эдгээр төхөөрөмжүүдийн (зөвхөн толгойн хэрэгсэл дангаараа) урьдчилсан захиалгыг хэдийн аваад эхэлчихсэн байгаа. Урьдчилан захиалах үнэ:

HP: 299 USD
Acer: 329 USD

Харин удирдлагыг нь Acer үйлдвэрлэж, борлуулах ба хос удирдлагын үнэ 399 USD байх гэнэ. 

Cortana
Улам бүр ухаалаг болоод буй гайхамшигт Cortana таныг ажлаа хаанаас ч, хэзээ ч, ямар ч төхөөрөмжөөр гүйцэтгэхэд тусална. Та ажлаа гэрийнхээ суурин PC дээр гүйцэтгэж байгаад дуусгаж амжилгүй гарсан бол Cortana-н тусламжтай ажлаа утсаараа, зам зуураа үргэлжлүүлэх боломжтой. Тэгээд ч дуусгаж амжаагүй бол ажил дээрээ notebook, tablet-аа ашиглан үргэлжлүүлээрэй. Гайхалтай биш гэж үү?

Үүл технологид суурилсан Clipboard
PC дээрээ Copy хийсэн текст, зураг, файл зэргээ утсан дээрээ шууд Paste хийнэ, move/copy зэргээс хамаагүй хялбар бөгөөд хурдан.

OneDrive-Files On-Demand
Үүл технологид суурилсан санах ойдоо хадгалсан файлуудаа татаж авахгүйгээр шууд нээж үзэх шинэ боломж нэмэгдэнэ.



Үүнээс гадна дурдагдсан болон зарлагдаагүй олон олон өөр зүйлс удахгүй бидний хүртээл болохоор хөгжүүлэгдэж байна, эдгээр шинэ боломж бүр хөгжлийг 1 шатаар ахиулах түлхэц болно гэдэгт итгэж байна. За ингээд ирэх 10 сард дараагийн нийтлэлээрээ эргэн уулзацгаая!




Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

4 Responses to "Windows 10 RS3 айсуй"

  1. bayrallaa Windows 10 niitlluud chini mash ih taalagddag
    Shin e medeelel bolgniig niitlej baigarai
    ajiliin undur amjilt husie
    ((buuz mongol keyboard driver demjihgui tul ingej galgilj bichlee ))

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Баярлалаа. Амжилт!

      Delete
  2. Windows Edge internet explorer дээр Buuz Mongolian keyboard driver дэмжихгүй, Google Chrone дээр дэмжээд байх юм аа ...
    сайхан амраарай ...

    ReplyDelete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad