Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Систем, диск, файл нөөцлөгч/сэргээгч шилдэг програм бол яах аргагүй Acronis-н True Image билээ. Уг програмын 2021 хувилбарын, CD эсвэл Flash дээр boot-тэй хуулаад шууд хэрэглэж болох Bootable image (.iso)-г дангаар нь хүргэж байна.

Нөөц үүсгэн хадгалах: Систем эсвэл hard/partition эсвэл сонгосон file-уудыг тусгай алгоритмаар архивлан хадгалах ажиллагааг хэлнэ.

Нөөц сэргээх: Систем гэмтсэн эсвэл вирустсэн/өтсөн эсвэл чухал file-аа санамсаргүй устгасан, алдсан, partition-г санамсаргүй форматласан, устгасан зэрэг тохиолдолд нөөцөлсөн мэдээллийг ашиглан хэвийн байсан үеийн төлвийг эргүүлэн тогтоох ажиллагаа.

Нөөц хадгалалт: Хадгалах file-н хэмжээ, түүнийг шахах эсэх, хэр их шахах, ямар төрлийн мэдээллүүд агуулагдаж байгаа болоод системийн хүчин чадал, ачаалал хэр зэрэг байгаа г.м. шалтгаануудаас улбаалан нөөцлөх ажиллагаа хэдий хугацаанд хийгдэх нь програм, нөөцлөлт, систем бүрт харилцан адилгүй байдаг. Гэхдээ Acronis True Image бол энэ төрөлдөө хамгийн найдвартай, хурдтай бас хялбар ажиллагаатай нь билээ. Тиймээс ч манай блогын ерөнхий админ энэхүү програмыг хэрэглэх дуртай байдаг. True Image нь нөөцийг Cloud буюу online storage-д эсвэл хатуу диск эсвэл зөөврийн санах ойд хуулах боломжыг олгодог ба дараах давуу талуудыг хэрэглэгчид санал болгодог. Үүнд:

  1. Системийг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн, эсвэл сонгож хадгалах боломжтой.
  2. Тухайн нөөцийг үүсгэснээс хойш сонгогдсон file-ууд эсвэл partition, disk-нд өөрчлөлт хийгдсэн бол тухайн өөрчлөлтийг нэмж дахин нөөц үүсгэх (ингэснээр file алдагдах эрсдлийг маш их хувиар бууруулдаг), ингэхдээ тухайн өөрчлөлтийг л дангаар нь нөөцлөх боломжтой (ингэснээр санах ойг гайхалтай байдлаар хэмнэх боломжыг олгоно).
  3. Bootable ISO буюу зөөврийн байдлаар ашиглах програмын хуулбар үүсгэн ашиглах боломжтой, ингэснээр систем гэмтсэний улмаас компьютерийн үйлдлийн систем ачаалагдахгүй байгаа тохиолдолд ч системийг сэргээх боломжтой болно гэсэн үг. Уг нийтлэлд энэ disc image-г л дангаар нь хуулсан байгаа шүү.
  4. 1 компьютерийн системээс үүсгэсэн нөөцийг өөр компьютерт сэргээн ашиглах боломжыг олгодог тусгай функцтай.
  5. Нэмэлт хэрэгслүүдтэй (partition зохион байгуулагч, диск хуулбарлагч, ямар ч системтэй төхөөрөмжөөс нөөцүүдрүүгээ болон бусад төхөөрөмжүүдрүүгээ хандах боломж г.м.).
  6. 2021 хувилбар нь Хорлон сүйтгэгч програмуудын эсрэг маш хүчирхэг хамгаалалттай болсон.


Татах

ЖИЧ: Хольж татаж болно.


Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч хэрэглээрэй, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Acronis TrueImage 2021 build 39216 Bootable CD"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad