Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Уг хөтчийн талаарх танилцуулга нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.

Brave хөтчийг ашиглах явцдаа BAT гэх крипто валютийг цуглуулж болдог бөгөөд уг токентой танилцахыг хүсвэл, ЭНД дараад харгалзах нийтлэлийг нь уншиж сонирхоорой.

Энэхүү нийтлэлээрээ би (уг блогын ерөнхий админ) Та бүхэндээ хэрхэн илүү илүү их ашиг олж болохыг зааж өгөх, мөн хөтчийн талаарх зарим мэдэхэд илүүдэхгүй зүйлсийг тайлбарлахыг зорьлоо.

Brave хөтөч, түүний хэрэглээний талаар баримтууд

Өмнөх нийтлэлдээ дурьдаагүй орхигдуулсан зарим хэрэг болохуйц мэдээллүүдийг, худал цуурхалуудад өгч буй хариу залруулгын хамтаар доор жагсаав.

  1. Уг хөтөч нь, ил болон далд ямар 1 олборлолт хийдэггүй буюу системд учруулах ачаалал нь бусад Chromium суурьтай хөтчүүдтэй адил байдаг. Крипто саалт хийхгүй учир хэрэглэхэд аюулгүй.
  2. Сурталчилгаа хаах тохиргоог нь өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж тохируулах бүрэн боломжтой учир, ямар ч хүн хэрэглэхэд тохиромжтой.
  3. Google Chrome-ийн адил Chrome Web Store-с хүссэн extension буюу өргөтгөлөө татаж суулгаад хэрэглэх боломжтой.
  4. Нээлттэй эхийн Chromium төсөл дээр хийгдсэн шинэчлэлтүүдийг тогтмол авч байдаг учир, ажиллагаа болон аюулгүй байдалд санаа зовохгүй байх бүрэн боломжтой.
  5. Заавал сурталчилгаа үзэж, BAT цуглуулахгүй байж болно. Таны л сонголт.
  6. Сурталчилгаа нь Таны талаар ‍(хувийн мэдээлэл) болон хэрэглэж буй төхөөрөмж, холбогдсон интернэтийн тань талаарх ямар ч мэдээллийг цуглуулахгүй буюу бусад хөтчүүдтэй адил түүн дээр шинжилгээ хийж, түүнийг 3-дагч этгээдэдэд борлуулдаггүйгээрээ давуу талтай.
  7. Хөгжүүлэгчид нь удахгүй өөрсдийн гэсэн хайлтын системийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Энэ хайлтын систем нь Google, Bing, Yahoo г.м.-тэй адил боловч, хэрэглэгчдийн хайлт, хувийн мэдээлэлд хошуугаа дүрээд байдаггүйгээрээ ялгаатай.
  8. Шинэ хэрэглэгч урьсны урамшуулалд BAT өгөхөө больсон ч, сурталчилгаа үзээд авч болох урамшууллын хөтөлбөр нь хэвийн үргэлжилж байгаа.
  9. Сурталчилгааны мэдэгдэл нь хэрэглэгчийг идэвхтэй байгаа үед харагддаг тул, хөтчийг нээгээд хаячихад л ашиг олно гэж андуурч болохгүй шүү.
  10. Сурталчилгааны мэдэгдлийг ирсэн даруйд дарж ороод (тухайн сурталчилгааны үзэх тоо нь тулчихвал, хоцорч дарж ороод үзлээ ч урамшуулал олгогдохгүй байж болно), тухайн веб хуудас нь бүрэн ачааллаж дуустал хүлээж хэвшээрэй. Тэгэхгүй бол урамшууллаа алдах боломжтой ч, бүрэн ачааллаж дууссаных нь дараа тухайн цонх эсвэл tab-г шууд хааж болдог. Сурталчилгааг удаан нээлттэй байлгалаа гээд шагналын хэмжээ өсөхгүй.

Ашгаа нэмэгдүүлэх ямар боломжууд байна вэ?

  1. Хөтчийг ашиглах зуураа сурталчилгаа хүлээн авч үзэх тоогоо нэмж тохируулах - Дээд тал нь цагт 5 сурталчилгаа үзэх боломжтой байдаг ба, хэрэв багаар тохируулсан байгаа бол хөтчийнхөө үндсэн цэсний Brave Rewards буюу brave://rewards/ холбоосоор ороод, Ads гарчгийн арын цэсэн дээр дарж түүнийг ахиулаарай.
  2. Хэрэв цуглуулсан зоосоо, вебүүдээр хэсүүчлэж байх зуураа хандивт илгээхийг хүсэхгүй байвал, дээрх цэсний Auto-Contribute гарчгийн харалдаа орших залгуурыг OFF болгож тохируулаарай. Манайхыг realight.tk домэйнтэй байхад хандив илгээж байсан хэрэглэгчиддээ бүгдэнд нь их баярлаж байгаа шүү. Харамсалтай нь, түүнээс хойших домэйнүүд дээр Brave Rewards холбож болохгүй байгаа учир дахин энэ сувгаар хандив хүлээн авах боломжгүй болсон.
  3. VPN суулгаж хэрэглэх - Олон хэрэглэгчидтэй бүс нутгуудруу чиглэн хийгдэж буй сурталчилгаа нь илүү их тоогоор цацагддаг тул АНУ, Хятад, Япон зэрэг улсын IP хаяг хэрэглэх нь үзэх сурталчилгааны тоог нэмдэг. 1 дугаарын зааварт бичсэн тохиргооноос хамаарахгүйгээр, Монголоос цагт 0-2 сурталчилгаа үзэх боломжтой байхад, АНУ-д 4-5 үзэх боломжтой байх жишээтэй. Миний хувьд Хонг Конг, Сиэтл, Токио IP хаягуудыг ээлжлэн хэрэглэж байна. VPN гэж юу болох, алийг нь сонгож хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэн хүргэж байсан "VPN гэж юу вэ?" нийтлэлтэй танилцаарай.
  4. Олон төхөөрөмж дээр суулгаж хэрэглэх бол Тохиргооноос Sync-г идэвхжүүлж, холбох - Тусдаа олон бүртгэл дээр токен цуглуулах боломжтой ч, ингэх нь 1 бүртгэл дээр цуглуулаад, түүнийгээ арилжаалах эсвэл өөр хэтэвчрүү шилжүүлэхээс илүү зардалтай байх болно. Сурталчилгаа нь нэгж бүртгэл дээр бус төхөөрөмж дээр тоологдож байдаг. Sync-г идэвхжүүлэх бол дараах холбоост хандаарай. brave://settings/braveSync/. Мөн Sync нь 1 төхөөрөмж дээрх хайлт, зочилсон вебийн түүхийг нөгөө төхөөрөмжийнхтэй холбож өгдөг учир төхөөрөмж солин хэрэглэх үед, хийж байсан ажлаа шууд үргэлжлүүлэх боломжыг олгодог давуу талтай.


Хэрэв, Та BAT гэх энэхүү крипто валюттай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, үзүүлэлтүүдийг цаг алдалгүй хүлээн авч байхыг хүсвэл, эсвэл одоогийн ханш, зах зээлийн үнэлгээг нь мэдэхийг хүсвэл ЭНД дараад CMC дээрх хуудсанд нь зочлоорой.


САНАМЖ: Уг нийтлэл нь мэдээлэл хүргэх зорилгоор бичигдсэн бөгөөд санхүүгийн зөвлөгөө биш болохыг анхаарна уу!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Brave browser-г илүү үр дүнтэйгээр хэрэглэцгээе!"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad