CoolWallet S

CoolWallet брэндийн, CoolWallet S загварын төхөөрөмжин хэтэвчийг танилцуулж байна.

Загварын шийдлээр нилээд өвөрмөц болсон ч, e-ink буюу цаасан дээр бэхээр бичсэн мэт зураглалыг харуулдаг, хуучин технологийн дэлгэц нь, хэт хоцрогдсон мэт сэтгэгдлийг төрүүлж мэднэ. Бас, цэнэглэгч суурь нь амархан хөндийрөөд байдаг дутагдалтай, тэр нь жижиг шинэчлэлт татах үед багагүй төвөг уддагыг хэрэглэгчид цөөнгүй удаа анхааруулж, мэдэгдсэн байна лээ. Гэхдээ, хэмжээний хувьд нэрийн хуудаснаас томгүй нь таалагдсан.

0-ээс, дүүртэл цэнэглэхэд нийт 2 цаг зарцуулах бөгөөд, тогтмол цэнэглэж хэрэглэхэд, зайны насжилт нь 2-оос илүү жил саадгүй ажиллах боломжтой гэнэ. Зай нь, Li-ion учир, яваандаа цэнэг хадгалах чадвар алдагдах нь тодорхой бөгөөд, нурсан тохиолдолд цахилгаанд залгаж ашиглахаас өөр аргагүй болох юм.

Техник үзүүлэлт


Бусад төхөөрөмжин хэтэвчүүдтэй харьцуулахад, тохируулахад жаахан ойлгомжгүй санагдаж болно. Үр үгсийнхээ тоог өөрчилж тохируулах боломжтой ч, түүнийгээ баталгаажуулах явц нь, уламжлалт аргаас өөр учир, ойлгомжгүй санагдаж болзошгүй. Өөрөө зөв тохируулж чадвал, ERC-20 төрлийн бүх токенийг дэмжин ажиллах боломжтойгоос гадна 2FA болон biometric буюу био хэмжилтээр хамгаалагдсан зэрэг давуу талуудтай.

CoolWallet S дээрх крипто хөрөнгөө, CoolbitX гэх өөрийн нэрийн аппаар нь удирдан, зохион байгуулж болно. Уг апп нь, тун энгийн, хялбар загвар, бүтэцтэйн дээр, Changelly, Binance DEX зэрэг биржүүдтэй шууд холбогдон ажиллах боломжтой зэрэг онцлогуудыг хэрэглэгчиддээ санал болгодог. Туршиж үзэх явцад Bluetooth холболт нь ямар 1 байдлаар таслалдаж, доголдолгүй, сайн ажиллаж байлаа.


Хэтэвчийн давуу болон сул талууд


Хайрцганд дагалдах зүйлс

  1. CoolWallet S;
  2. Цэнэглэхэд хэрэглэх USB утас;
  3. Үр үгсээ тэмдэглэж, сэргээхэд хэрэглэх хуудас.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!