Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Таны хувьд хайр гэж юу вэ? Та "Хайр гэж юу вэ?" гэсэн асуултанд эхлээд дотроо 1 хариулаад үзээрэй... Тэгээд дараа нь эдгээр бяцхан хүүхдүүд уг асуултанд юу гэж хариулсныг заавал уншаарай... Тэгээд дараагаар бас 1 эргэцүүлээд үзээрэй...  Эцэст нь гэж хэлэхэд та ч гэсэн тус мэдээний сэтгэгдлийн хэсэгт өөрийн бодлыг үлдээж болно.

Сэтгэл судлалын багийнхан 4 - 8 насны хүүхдүүдэд:
"Хайр гэж юу вэ?" гэсэн асуултыг тавьжээ... Хариултууд нь тэдний бодож байснаас ч илүү өргөн, гүн гүнзгий утгатай байсан юм...

Хүүхдүүд хайрыг чухам юу гэж боддог юм бол?

1. "Манай эмээ үе мөчний өвчтэй учираас хумсаа өөрөө будаж чаддаггүй... Өвөөгийн гар нь үе мөчний өвчнөөс болж өвддөг болсон ч гэсэн эмээгийн хумсыг будаж өгдөг... Энэ бол хайр..."
Ребека. 6 настай.

2. "Хэн 1 нь чамайг хайрлаж байвал, нэрийг чинь бусдаас 1 л өөр зөөлхөн дууддаг... Тэд чиний нэрийг ингэж дуудахад чи аюулгүй байгаагаа мэдэрдэг... Энэ бол хайр..."
Билли. 4 настай.

3. "Хайр бол эмэгтэй нь үнэртэй ус түрхээд, эрэгтэй нь сахлын ус түрхээд бие биенийгээ үнэртэхээр гадагш гарахыг хэлдэг..."
Карл. 5 настай.

4. "Хайр таныг ядарсан үед ч инээлгэж чаддаг..."
Тэрри. 4 настай.

5. "Ээж маань кофе чанаад, аавд өгөхөөсөө өмнө амттай болсон эсэхийг нь шалгадаг..... Энэ бол хайр..."
Дэнни. 7 настай.

7. "Хайр бол хэн 1 нь үргэлж чамайг үнсэхийг хэлдэг... Хэрэв чи үнсүүлээд ядарвал ханатлаа ярьж болно... Тэр чамайг дуртайяа сонсоно..."
Эмили. 8 настай.

8. "Чи гөлгөө өдөржин ганцааранг нь үлдээсэн байлаа ч, чамд эрхэлж байвал энэ хайр мөн..."
Мэри. 4 настай.

9. "Хэрэв чи дурласан бол үргэлж нүдэнд чинь оч гялалзана... Энэ бол хайр..."
Кэрин. 7 настай.

10. "Хэрэв чи хайргүй бол хэзээ ч битгий "БИ ЧАМД ХАЙРТАЙ!" гэж хэлээрэй... Харин хайртай бол дандаа энэ үгийг хэлж байх хэрэгтэй..."
Жессика. 8 настай.

Эцэст нь энэ санал асуулгын үр дүнд жинхэнэ хайр гэж юу байдгийг харуулсан хүүг ялагчаар тодруулсан юм...

Хүүгийн хөрш болох хөгшний эхнэр нь нас бараад удаагүй байсан ажээ... Хөгшин эрийг уйлж байхыг хараад хүү хашаанд нь орж, өвөр дээр нь гарч удаан сууж гэнэ... Хүүг гэртээ орж ирсэнийх нь дараа ээж нь:
- "Чи түүнд юу гэж хэлсэн бэ?" гэхэд хүү:
- "Юу ч хэлээгүй ээ... Би зүгээр л түүнийг уйлахад нь хань болж тусалсан юм..." гэжээ...

Энэ жинхэнэ хайр биш гэж үү...?

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Хайрын тодорхойлолт"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad