Ethereum Plasma гэж юу вэ?
Эфириумийн сүлжээ, түүний Блокчэйний өргөжин тэлэх чадварыг сайжруулах зорилгоор 2017 оны 8-р сард санаачилж, танилцуулсан шийдлийг Эфириумийн Плазм гэнэ.
Хэдийгээр Эфириумийн энэ Плазм өргөтгөл нь, Биткойны LN өргөтгөлтэй адил асуудлыг шийдвэрлэхээр бүтээгдсэн боловч, тэс ондоо зарчмаар ажилладаг болохыг энэхүү нийтлэлээрээ дамжуулан танилцуулах, Плазмын талаар ерөнхий ойлголтыг хүргэхийг зорьлоо.
Плазм нь яаж ажилладаг вэ?
Үндсэн Блокчэйн хэлхээтэй аль болох нягт уялдаа холбоотойгоор ажиллах дэд хэлхээ бүхий бүтцийг бий болгох зорилготой өргөтгөлийг Плазм гээд байгаа юм. Энэхүү дэд бүтэц нь, Блокчэйний мод хэлбэрээр буюу үндсэн хэлхээнээс цэгцтэйгээр холбогдон салаалсан олон дэд хэлхээг үүсгэх замаар ажилладаг ба тэдгээр дэд хэлхээнүүдийг нь Хүүхэд хэлхээ, Плазм хэлхээ зэргээр нэрийддэг. Гэвч энэ хэлхээ нь, Туслах хэлхээтэй төстэй боловч адил ойлголт биш юм шүү.
Плазм нь ухаалаг гэрээнүүдэд түшиглэсэн, хэшийн модны тогтолцоотой байх ба Эфириумийн үндсэн хэлхээнээс салаалсан түүний хуулбар, дэд хэлхээ хэдийг л бол хэдийг үүсгэж болдог онцлогтой. Тэдгээр дэд хэлхээ бүр нь, хэрэгцээндээ нийцүүлэн өөрчилж, тохируулах боломжтой ухаалаг гэрээтэй байж болдог. Өөрөөр хэлбэл тэд бие даан ажиллах ч боломжтой юм. Тийм ч учраас, Плазмын ачаар бизнес болон байгууллагууд өөр өөрсдийн өргөжүүлсэн сүлжээг бүтээх боломж бүрдэх юм.
Хэрэв, Плазмын төсөл амжилттай хэрэгжиж, бодит ажил хэрэг болж чадвал Эфириум сүлжээн дээрх ачаалал буурахын хажуугаар, дэд хэлхээнүүдэд салаалснаар, 1 чиглэлд бус тал бүр тийш өргөжин тэлэх боломжтой болно.
Үндсэн хэлхээ нь дэд хэлхээ, түүний үйлдлүүдийг хянаж, зохицуулах үүргийг хүлээнэ. Гэхдээ, дэд хэлхээ бүр өөрсдийн өвөрмөц блок баталгаажуулах болон луйвраас сэргийлэх аргуудтай байх тэдгээрийг нь зөвшилцлийн алгоритмаар зохицуулна.
Луйвраас сэргийлэх шийдэл
Хэрэглэгчдэд, сэжигтэй зангилааг мэдээлэх боломжыг нь бүрдүүлж өгснөөр хөрөнгөө хамгаалах, гүйлгээг нь цуцлах эрх бүрдэнэ. Луйвраас хамгаалах энэ арга нь 1 ёсондоо, дээд болон үндсэн хэлхээрүү гомдол санал илгээх нөхцлийг бий болгож өгдөг.
Талбайн цомхотголын шийдэл
Олон тусдаа өгөгдлийн сан хооронд мэдээлэл дамжуулж, боловсруулах зохицуулалтыг гүйцэтгэх үйлдлийг MapReduce хэмээн нэрлэсэн тооцооллоор гүйцэтгэнэ.
Плазмын хувьд, модны хэлбэрээр салаалсан өгөгдлийн сангууд буюу Блокчэйнүүд дээрх хэлхээ бүрийн боловсруулалтуудыг харгалзах салаанууд дээр нь, тус тусад нь гүйцэлдүүлэх боломжыг үүсгэж өгснөөр, үндсэн сүлжээний ажиллагаанд тун сайн нөлөөг үзүүлж чадсан.
Гарах хүсэлтийн бөөгнөрлийн асуудал
Хэдийгээр олон давуу талыг санал болгож байгаа ч Плазм сүлжээнд бас сул талууд бий. 1 доор олон хэрэглэгч Плазм хэлхээнээс гарах хүсэлт илгээсэн үед, суурь хэлхээнд асар их ачаалал учирч, сүлжээний түгжрэл үүсэх аюултай.
Луйврын шинжтэй үйлдэл хийгдсэн эсвэл ийм үйлдэл явагдаж байна гэсэн ойлголт хүчтэй түгэх болон сүлжээрүү хийгдсэн дайралт, дэд хэлхээний ноцтой доголдол зэргээс үүдэн гарах хүсэлтээр бөмбөгдүүлэх боломжтой тул энэ асуудалд зохих гаргалгаал олох нь зайлшгүй бөгөөд тулгамдсан асуудал болоод байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation