5 онцлох загвар ба тэдгээрийн өгөх дохио

TA-ний үед анзаарч, хэрэглэх олон загвар, дохио бий. Тэдгээрийн дундаас хамгийн өргөн хэрэглэгдэх, ханшийн чиглэлийг мэдээлдэг 5 загварыг онцлон, товчхон танилцуулж байна.

1. Cup and Handle

Уг загвар нь, ханшийн чиглэлийг таамаглахад хэрэглэдэг хамгийн чухал загваруудын 1 юм. Ихэвчлэн чиг хандлагын сүүлийг мушгиж дүрслэгдэх бөгөөд, ихээр арилжаалагдсаны дараах сэргэлт, дахин өсөлтөөс үүсдэг. Эргэн өгсөх явц нь хажуу тийш эсвэл уруу, зарим тохиолдолд өөдөө удаанаар зүглэснээр сэнж үүсгэх ба, загвар бүрэн зурагдсанаар ханш, цааш үргэлжилэн өсөхийн дохио болно.

2. Double Top

Ханшийн өсөлтийн дараа уналт үргэлж тохиолдоно. Хэрэв таазандаа хүрээд, буцаж шалаа шүргээд, дахин таазаа шалгасан бол, дараагийн удаа шалаа цөмлөх магадлал тун өндөр байдаг. Граф дээрх энэ үзэгдэл нь, уналтын буюу баавгайн улирал эхлэхийн дохио болдог тул анхаарч байх нь зүйтэй. 



3. Head and Shoulders

Энэхүү загвар нь, "салхи эргэх"-ийг нилээд үр дүнтэй зөгнөж, хэлж өгдөг загвар юм. 3 уултай төстэй хэлбэрийг бүтээх ба, голын уул буюу "толгой", бусад уулс болох "мөрүүд"-ээсээ илүү өндөрт зурагдана. Уг загвар дээр, мөрний түвшин буюу шал хэрхэн үүсч байгааг шалгах хэрэгтэй байдаг. 3 дахь орой, 1 дэхээс өндөр байж болох ч, дунд талын оройгоос өндөр байж болохгүй. Захын 2 оройн өндөр хоорондоо хэр ойр байгаагаар, уг загварын чанрыг багцаалж болдог. Шалаа доош цөмлөж чадвал, түүнийг төгс толгой ба мөрийн загвар үүсгэлээ гэж үзнэ.

4. Double Bottom

Унаад, сэхээ ороод, өндийх гэж оролдоод, бүдрээд, босч байгаагаар төлөөлүүлж болох энэ загвар, шалаа сэтэлж, шинэ шал үүсгээд, түүнийгээ шалгаад, өсч эхлэснээр, чиглэл уравсан буюу бухын зах зээл эхэлснийг дохиолно.

5. Ascending/Descending Triangle

Ханшийн эхний өсөлтийн орой, дараа дараагийн LH-үүдтэй 1 налуу шугаманд давхцаж, тэрхүү шугамыг нь шал/таазын бүстэй харьцуулахад гурвалжин үүсгэхээр дүрслэгдэх энэ төрлийн загвар, чиг хандлага хэвээр хадгалагдахыг илтгэнэ.


Ямар ч загвар, дохио, шинжилгээний арга нь дангаараа, шийдвэр гаргах хангалттай хүчин зүйл болдоггүйг анхаараарай. Мөн дээрх загваруудын зураглал жишээн дээрхээс өөрөөр дүрслэгдэх боломжтой. Магадлал өндөртэй байдаг гэдэг нь, баталгаатай гэсэн утгыг хэрхэвч илэрхийлэхгүй тул, судалгаагаа сайтар хэрэгжүүлсний дараагаар шийдвэр гаргаарай. Ингэхдээ, тухайн шийдвэрийнхээ хариуцлагыг Та өөрөө бүрэн хүлээх учир, эрсдлээ зохицуулна уу. Уг нийтлэл нь, санхүүгийн зөвлөгөө БИШ, крипто нь эрсдэл тун өндөртэй зах зээл учир алдаж чадах хөрөнгөөрөө л тоглох хэрэгтэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!