Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

CoinMarketCap вебийн үнэнч хэрэглэгчиддээ зориулан олгож буй урамшууллын хөтөлбөрийн оноог Diamond буюу Алмаз гэнэ.

Уг вебийн талаарх маш дэлгэрэнгүй, тодорхой танилцуулгыг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж сонирхоорой.

Энэхүү нийтлэлээрээ уг алмазнуудыг хэрхэн цуглуулах болон зарцуулах боломжтойг ерөнхийд нь тайлбарлахыг зорьсон бөгөөд 2021 онд танилцуулагдсан бүхий л боломжуудыг нь уг нийтлэлдээ багтаахыг хичээлээ.

Англи хэл дээрх албан ёсны танилцуулга бичлэг


Diamond цуглуулах ямар боломжууд байна вэ?

Цуглуулахын тулд, CoinMarketCap вебд бүртгэлтэй байхад л хангалттай дараах аргуудаар цуглуулах боломжтой. Үүнд:

  1. Өдөр бүр бүртгэлрүүгээ нэвтэрч, Diamonds цэсрүү хандаад, тэндээс алмазуудаа Collect дарж цуглуулах. Одоогоор, тасралтгүй цуглуулахын хэрээр, 7 хоногтоо урамшууллын хэмжээ өсөх зарчмаар явагдаж байгаа ба эхний 3 өдөрт тус бүр 10, дараагийн 3 өдөрт тус бүр 20, 7 дахь өдөрт 50 оноо олгож байна. Тасалдуулах бүрт 1 дэх өдрөөс буюу шинээр тоолох тул, хэн тууштай байсан нь хожно шүү.
  2. Тус веб дээрх цэс, хэрэгсэл, боломжуудыг хэрэглээд, урамшууллын Diamonds хүртэх боломжтой. Яг энэ нийтлэлийг бичиж байх үед, Сальвадор улсын дараа ямар 3 улс крипто валютийг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрхийг тааж, өөрийн таамаглалаа дэвшүүлээд 10, зөв таасан байвал 50 алмаз тус тус авах болзолтой урамшуулал өрнөж байна.


Бүртгүүлэх бол ЭНД дараарай.


Diamond зарцуулах, хэрэглэх ямар сонголтууд байдаг вэ?

Уг урамшууллын системийг бараг саяхнаас нэвтрүүлсэн учир, одоохондоо учир дутагдал бий. Гэхдээ, эртнээс цуглуулж эхлэхийн хэрээр, хожим их хэмжээний оноотой болсон үедээ, оноогоороо өөрт таалагдсан гоё, том шагнал, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлтийн эрх, NFT буюу Давтагдашгүй токен зэргээс авахад саадгүй байх болно шүү дээ. Тиймээс, эртнээс цуглуулж эхлээрэй.

Хэдийгээр, яг одоо оноогоороо авч болох зүйл байхгүй байгаа ч, удахгүй CoinMarketCap брэндийн юүдэнтэй цамц, CoinMarketCap Mystery Box буюу нууцат хайрцаг, цөөн хувь бүтээсэн CoinMarketCap NFT зэргийг оруулж ирэхээ тэд зарласан байгаа. Яваандаа, нэр төрөл, тоо хэмжээ гээд сонголт өргөжих нь тодорхой.

2021-08: Enjin Diamond NFT, MOBOX MOMO NFT Key, SafePal 10% хөнгөлөлтийн эрх, Legendary MOBOX CoinMarketCap NFT зэрэг шагналууд эхнээсээ орж ирж эхэллээ!

2021-09: CMC хэрэглэгчийн avatar зурагтай болсон ба, нөөцийн хязгаартай, ийм зургуудыг Diamond-р авч болдог болсон.

2021-10: Шинэ NFT болон азын хүрд эргүүлэх зэргээр оноогоо өсгөх боломжууд нэмэгдсэн.

2021-11: Найзаа уриад, түүнийг эхний 100 оноогоо цуглуулмагц, 2-уулаа 20, 20 онооны урамшуулал хүртэх боломж нэмэгдлээ. Уг урамшуулалд хамрагдахыг хүсвэл ЭНД дараад бүртгүүлээрэй.

2021-12: Удахгүй!


Бүртгүүлэх бол ЭНД дараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "CoinMarketCap Diamonds гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad