Swing Trading гэж юу вэ?
Анхлан суралцагч, сонирхогчдод ч тохиромжтой арилжааны төлөвлөгөөнүүдийн 1-д Swing trading буюу савлуурт арилжааг нэрлэж болно. Хугацаагаа өөрийн боломжинд нийцүүлэн өөрчилж, зохицуулах боломжтой байдал нь, энэ төрлийн зах зээлтэй танилцах, арга барилаа нээх, туршлага хуримтлуулах боломжыг олгодог. Бараг бүх төрлийн арилжааны талбарт энэ төрлийн арилжаа эрхлэгчид байдаг.
Богиноос, дунд хугацаан дахь ханшийн өөрчлөлт дээр ашиг олох арилжааны энэхүү төлөвлөгөөний үед, хэдэн өдрөөс хэдэн 7 хоногийн хугацаанд багтаж ханшийн хэлбэлзлээс өгөөж хүртэх нь савалгааны арилжаачдын гол зорилго юм.
Чиг хандлага нь бүрэлдсэн зах зээлийн үед энэ төрлийн арилжаа илүү үр дүн өндөртэй байдаг ба их цаг дээр хүчтэй чиг хандлага бүрэлдсэн байх тусам, савлалтаас хүртэх ашиг их байдаг. Өөрөөр хэлбэл, ханшийн дэгдэлт саарч, үнэ нь тогтворжихын хэрээр энэ төрлийн арилжаанаас олж болох өгөөж багасна.
Савлуурт арилжаанаас яаж ашиг олдог вэ?
Энэ төрлийн арилжаачид нь, өдөр тутмын арилжаачидтай харьцуулахад харьцангуй урт хугацаанд арилжааны төлвөө нээлттэй барих боловч, АвДар-лагч буюу хөрөнгө оруулагчдаас хамаагүй бага хугацаагаар тухайн төлвөө хадгалдаг.
Савлалтан дээр орлого олох сонирхолтой арилжаачид, өдөр тутмын арилжаачдын адилаар TA-г гүйцэтгэх замаар арилжааны санаагаа олж, таамаглалаа дэвшүүлж, түүнийгээ шалгаж байдаг. Зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлс, мэдээ мэдээллийг мөн давхар ажиглаж байх нь чухал тул тэд бас FA-г гүйцэтгэх нь элбэг.
Арилжааны шийдвэрээ гаргахдаа, ханшийн өөрчлөлт, лаан графын загварууд, шал болон таазын түвшинг харгалзан үзэхийн хажуугаар, TA-ний аргуудыг хэрэглэх нь зүйтэй. Савлуурт арилжаанд өргөн хэрэглэгддэг арга, үзүүлэлтүүдээр, MA, RSI, BB, Фибоначчийн эргэлтийн хэрэгсэл зэргийг нэрлэж болно.
Савлуурт арилжаанд оролцогчид, ихэвчлэн дундаас, их цаг дээр ажиглалт, шинжилгээгээ хийдэг нь, тэндээс ханшийн хүчтэй чигийг илрүүлж, баталгаажуулахад илүү найдвартай байдаг. Мөн, төлвөө нээж, хаах хугацаагаа тодорхойлох зорилгоор, 1 цаг, 4 цаг, 12 цагийн мужуудыг ажиглах нь бий. Учир нь, шал, таазны "сэтлэлт"-үүдийг эрт олж харах боломжыг бага цагууд олгодог.
Гэхдээ, савлуурт арилжааны хамгийн гол анхаарах хугацааны муж буюу графын цаг нь, өдрийн граф юм. Мэдээжийн хэрэг, тухайн арилжаачны төлөвлөгөө, арга барил, сонирхлоос хамаарч, түүний шалгуур, гүйцэтгэл, таамаг бүр харилцан адилгүй байх боломжтой. Дээрх тайлбар нь, ерөнхийлөн танилцуулсан төдий болохоос, бичигдсэн эсвэл бичигдээгүй дүрэм биш гэдгийг анхаараарай.
Өдрийн арилжаа ба Савлуурт арилжаа
Ашиг олохоор төлөвлөж буй хугацаагаар ялгаатай гээд дээр танилцуулсан байгаа. Түүнээс хамааралтайгаар, өдрөөр арилжаалагчдын арилжаанд зарцуулах цаг, зүтгэл илүү байдаг. Төлөв нээсэн өдөртөө багтаж, түүнийгээ хаах шаардлагатай учир, тэгэх нь ч аргагүй.
Ийм байдлаар харьцуулвал, савлуурт арилжаа эрхлэгчид нь, өдөр тутмын арилжаа эрхлэгчдээс хамаагүй идэвх сул буюу чөлөөтэйд тооцогдож болно. Урт хугацаагаар хэрэгжиж байгаа учир, савлагаанаас ашиг хүртэх төлөвлөгөөний авч ирэх ашиг нь их байхын хажуугаар, өдөр тутмын тандалт бага шаарддаг.
Түүнчлэн, өдрөөр арилжаалагчид дан 1 TA-н дээрээ тулгуурлан шийдвэр гаргах нь түгээмэл байдаг бол, савлуурт арилжаа хийгчид TA-ээ, FA-тэй хослуулсны үндсэн дээр шийдвэр гаргах нь их байдаг. Хөрөнгө оруулагчид харин, TA хэрэглэх нь бараг үгүй, тэдний шийдвэр цэвэр FA-ний үр дүнгээс хамаарах нь олонтаа.
Дээрхүүдийг харьцуулж дүгнээд, аль төрлийн арилжааны хэлбэр өөрт тань хамгийн нийцтэйг сонгоорой. Сонголт, шийдвэр тань мэргэн байх тусам, арилжаанд үзүүлэх амжилт тань өндөр байх болно. Мөн, өөрийн авъяас чадвар, мэдлэг туршлага зэрэг давуу тал болон сэтгэл зүйгээ шийдвэртээ тусгаж өгөхийг хичээгээрэй. Унтах гээд хэвтэж байхдаа, ханшийн өөрчлөлтөнд санаа зовохгүй байж чадах уу? Шийдвэртээ хэр тууштай байж чадах вэ? зэрэг асуултуудыг өөрөөсөө асуухаа мартуузай.
Сонголт, төсөөлөл тань, бодит байдал дээрх үр дүнтэй зөрчилдөж болно. Тэр тохиолдолд, арилжааны өөр хэлбэр, төлөвлөгөөг турших бүрэн боломжтой. Цаасан арилжаа буюу хуурамч, туршилтын арилжаанд хүчээ сорих байдлаар аль төрлийн арилжаа өөрт тань хамгийн их зохихыг олж нээж ч болно шүү.
Крипто валют дээр савлуурт арилжаа яаж хийх вэ?
Цаг тулчихна гэх аюул багатай учир, энэ төрлийн арилжаанаас гараагаа эхлэх нь зохимжтой. Цагт баригдахгүй учир, сандрах зэрэг асуудал тулгарах нь бага бөгөөд цаг заваа зохицуулах боломж нээлттэй байдаг.
Хэрэв, арилжааг шинээр сонирхож, анхлан суралцаж байгаа бол, ЭНД дараад бидний бэлтгэн хүргэсэн, 3 цуврал дугаар бүхий "Крипто валют арилжааны суурь мэдлэг" нийтлэлийг цаг гарган уншиж танилцаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation