Delayed Proof of Work гэж юу вэ?
Delayed Proof of Work (dPoW) буюу хүлээгдсэн ажлын баталгаа гэдэг нь, Komodo төслийн үр дүнд бий болсон аюулгүй байдлыг хангах хэрэгсэл юм. Энгийнээр бол, Биткойны Блокчэйний хэшлэх чадвар буюу PoW алгоритмыг жаахан өөрчлөөд, сүлжээний хамгаалалтанд хэрэглэсэн хувилбарыг dPoW гэнэ. dPoW нь, хөгжүүлэгчдийн өөрсдийнх нь сүлжээг л дангаар хамгаалах бус, уг экосистемд холбогдсон, ирээдүйд нэмж холбогдох бүхий л хэлхээг хамгаалж чадах өвөрмөц онцлогтой. Ингэж холбогдохын тулд, төслөө UTXO загварын бие даасан Блокчэйн дээр хөгжүүлэх шаардлагатай.
dPoW хэрхэн ажилладаг вэ?
Komodo-с гадна, уг алгоритмыг Zcash төслийнхөн өлгийдөн авч, засч сайжруулаад, өөрсдийн төсөлд нэвтрүүлэн ашиглаж байна. Ингэснээр, Биткойны хэшлэлтийн зэргээр өөрсдийн аюулгүй байдлыг хөшүүрэгдэн, нэмэгдүүлэхийн хажуугаар хувийн мэдээллийн нууцлалыг 100% найдвартай хамгаалж чадсан.
Komodo-н систем, 10 минут тутамд өөрийн Блокчэйний байр байдлыг баримтжуулан хадгалж авдаг ба тэрхүү баримтаа Биткойний сүлжээрүү илгээж, блокт нь хадгалдаг. Уг ажиллагааг нотлох (нотариатаар баталгаажуулах) гэж нэрлэх бөгөөд энгийнээр тайлбарлавал, энэ нь Komodo-н системийн бүхий л мэдээллийг нөөцлөөд, Биткойны Блокчэйнд хуулж хадгалах явц юм.
Техник талаас нь авч үзвэл, Komodo-н сүлжээнд, сонгогдсон зангилаанууд, dPoW хамгаалалттай Блокчэйн бүрээс мэдээллийг нь татаж, тэдгээрийгээ блокруу хэшлэж, Komodo бүртгэлд тэмдэглээд, Komodo хэлхээн дээрээ гүйлгээг нь хэрэгжүүлдэг. OP_RETURN тушаалын тусламжтайгаар, нотлогч зангилаанууд, Komodo хэлхээрүү энэ бүх мэдээллийг, 1 хэшинд багтаан хуулах боломжтой.
10 минут тутанд 1 удаа баталгаажуулж байгаагын шалтгаан нь, бүхий л хэлхээний хэмжээнд тухайн блок бүрэн хүлээн зөвшөөрөгдөх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, уг экосистемд холбогдсон бүхий л хэлхээ өөр өөрсдийн зөвшилцлийн алгоритмтай байх боловч, нотлогч зангилаа тэдгээр дээр боловсруулагдаж, хаагдсан блок 1 бүрийн зөвхөн хэшүүдийг цуглуулан нэгтгэж, шинэ блокт хавсаргах замаар ажиллана гэсэн үг. Тэгээд тэрхүү шинээр үүссэн хэшээ, Биткойны бүртгэлрүү илгээж, бичүүлдэг байна.
Биткойны хэлхээн дээр тэрхүү өгөгдөл амжилттай бичигдсэний дараа, Komodo-н нотлогч зангилаанууд, тухайн блокын мэдээллийг эргүүлэн татаж аваад, өөрийн хамгаалалтан доорх бүх хэлхээнд дамжуулдаг байна. Энэ үед, саяны нотлогдсон болон түүнээс өмнө нотлогдсон байсан аль ч блокт дахин засвар өөрчлөлт оруулах боломжгүй болно. Өөрчлөх гэж оролдсон ч, сүлжээ түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй.
dPoW-н энэ гайхалтай загварчлалыг одоогоор Биткойн, болон дээр дурьдсан төслүүд л хэрэглэж байгаа ч, цаашид асар ирээдүйтэй хөгжих боломжтой, маш өргөн боломжуудыг агуулсан байгааг дээрх жишээнүүд тодотгон, гэрчилж байна.
PoW ба dPoW
PoW-ийн гол зорилгуудын 1 нь, DDoS мэтийн цахим халдлагаас сүлжээг хамгаалах явдал юм. Энгийнээр бол, PoW алгоритм нь, ихээхэн өндөр өртгөөр бүтдэг ч, маш хялбархан хянаж баталгаажуулах боломжтой, баталгаажуулах өгөгдлүүдийг бүтээдэг аюулгүй байдлын шийдэл юм.
Анхны загвараараа л, олборлолт нь Биткойны сүлжээнд нэн чухал, голлох хэсэг хэмээн тодорхойлогдсон байдаг тул, тэр хэмжээгээрээ найдвартай байдал нь хангагдсан байдаг.
dPoW нь, PoW-ны адилаар зөвшилцлийг хэрэгжүүлдэггүй ч, түүнтэй адил зарчмаар ажиллаж, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. dPoW-р хамгаалагдсан сүлжээ нь, мэдээллээ тогтмол баталгаажуулж, нөөцөлж, нөөцөө хамгаалж байдаг, нөөцтэйгээ харьцуулан тулгаж, хянаж байдаг тул, 51% дайралт зэрэгт илүү тэсвэртэй болж чадсан.
Түүнээс гадна, dPoW нь, шинээр блок нотлогдох бүрт, Блокчэйний зөвшилцлийн дүрмүүдийг сэргээж байдаг тул тогтмол шинэчлэгдэн, хөгжиж байдаг онцлогтой. Жишээлбэл, ихэнх PoW-д хэрэглэгддэг "хамгийн урт хэлхээний дүрэм", амжилттай нотлогдсон блок бүрийн дараа, блокын эхний оронгууд XXX,XX2 байсныг, XXX,XX3 гэх мэтээр дарааллын дагуу өөрчилж байх тул, XXX,XX0, XXX,XX1 зэрэг өмнөх эсвэл XXX,XX5, XXX,XX9 зэрэг хэт алслагдсан дугаартай блокуудыг хүлээн зөвшөөрөхгүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation