Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Байнанс DEX-д хандахын тулд, хэтэвч холбох буюу үүсгэж ашиглах шаардлагатай байдаг. Шинэ хэтэвч үүсгэх бол ЭНД дарж, зааврын дагуу гүйцэтгэх эсвэл хэдийн үүсгэсэн байгаа хэтэвчээ холбох бол Binance DEX хуудасны баруун дээд буланд байрлах Unlock Wallet буюу хэтэвчийн түгжээг тайлах товчийг дарж болно.

Түүний дараа, хэтэвчийн хамгаалалтыг ямар аргаар тайлахыг сонгох ба, доорх 3 сонголтыг санал болгодог. Үүнд:

  1. WalletConnect (ашиглахыг санал болгож буй арга)
  2. Ledger мэтийн төхөөрөмжин хэтэвч (ашиглахыг санал болгож буй арга)
  3. Keystore (тогтмол ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй)

WalletConnect ашиглаж, хэтэвчиндээ хандах зааврыг ДАЛДЛАХ

WalletConnect-р дамжуулан, Trust Wallet болон CoolWallet S загварын хэтэвчүүдийг, Байнанс DEX-д холбож болдог. Үүний тулд, WalletConnect сонголтоор орж, Get WalletConnect QR Code буюу WalletConnectQR кодонд хандаж болно.

Түүний дараагаар хэтэвчээ нээгээд, зүүн дээд булан дахь товчийг дарж, гарч ирэх цэсээс WalletConnect-г сонгоно. Тэгмэгц камер нээгдэх ба, өмнөх алхмад нээсэн QR кодыг энд уншуулах ёстой.

Уншуулсан даруйд баталгаажуулалт асуух бөгөөд, түүнийг зөвшөөрснөөр, ConnectWallet-р дамжих Байнанс DEX болон хэтэвч (жишээний дагуу бол, Trust Wallet) хоорондын холболт амжилттай үүсэх болно.

Ledger г.м. төхөөрөмжин хэтэвчийг ашиглаж, хэтэвчиндээ хандах зааврыг ХАРАХ



Keystore ашиглан хэтэвчрүүгээ хандах зааврыг ХАРАХ


Хэтэвчээ амжилттай холбосны дараа Байнанс DEX-ийн арилжааны самбар нээгдэх ба, түүнтэй хэрхэн ажиллахыг дараагийн нийтлэлдээ танилцуулъя.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Байнанс DEX дээр хэтэвч холбох заавар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad