Ledger Nano S

Ledger брэндийн Nano S загварын төхөөрөмжин хэтэвчийг танилцуулж байна.

Энгийн USB Flash Disk-г санагдуулам загвартай, хэмжээ багатай, энэ төхөөрөмжин хэтэвч, тохируулах, ашиглахад дэндүү гэмээр амархан учир, крипто валютийг шинээр сонирхогч ч ашиглах боломжтой. Хэтэвчин дээрх хөрөнгөө зохион байгуулахад, Ledger Live үйлчилгээ туслах ба, уг үйлчилгээг интернэт холбогдож чадах дурын төхөөрөмжөөс хандан авч болохоос гадна, Android системтэй ухаалаг утсанд зориулсан хэрэглүүр ч бий. Уг хэтэвчийг, On the Go (OTG) буюу зам зуурт ашиглах боломжтой USB утсаар холбож хэрэглэх бөгөөд, хайрцгандаа харгалзах, Micro-USB - USB холболтоо багтаасан байдаг.


Техник үзүүлэлт


Ledger Live нь, хөрөнгөө удирдах, хянах бүхий л цэс, боломжуудыг агуулсны дээр, SegWit шилжүүлэг, биржтэй холбох тохируулгын сонголтууд, өргөтгөсөн ил түлхүүрийг (.xpub өргөтгөлтэйгээр) экспортлох зэрэг үйлчилгээг санал болгодгооро бусад төхөөрөмжин хэтэвчүүдээс давуу талтай. Түүгээр зогсохгүй Ledger Nano S загвар нь, Binance DEX-тэй шууд холбох боломжтойгоор тохируулагдсан байдаг. Гэхдээ зарим токенуудыг, заавал өөр хэтэвчээс хандаж байж зохион байгуулах боломжтой байдгыг анхаарууштай.

Энэ хэтэвчийн хамгийн том дутагдлаар, түүний санах ойг нэрлэж болно. Крипто валютаа шилжүүлэхийн тулд, заавал туслах хэрэглүүрийг нь суулгаж ашиглах шаардлагатай учир, цуглуулган дахь токенуудаасаа хамаарч, 1-ээс олон ийм аппыг суулгах шаардлагатай тулгарч болох юм. Гэхдээ, тэдгээр аппуудаа устгах эсвэл нэвтэрч чадахгүй болох, алдах үед, хөрөнгөө алдах эрсдэл байхгүй нь сайхан. 


Хэтэвчийн давуу болон сул талууд


Хайрцганд дагалдах зүйлс

  1. Ledger Nano S;
  2. USB утас;
  3. Нууц үгээ (Үр үгс, PIN код) бичиж, хадгалахад зориулсан 3 ширхэг хуудас.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!