Байнанс DEX дээр хэтэвч үүсгэх заавар

Байнанс DEX-д хандахын тулд, хэтэвч холбох буюу үүсгэж ашиглах шаардлагатай байдаг. Binance DEX хуудасны баруун дээд буланд байрлах Create Wallet буюу хэтэвч үүсгэх товчийг дараад шууд хэтэвч үүсгэж болно.

Байнанс DEX дээр хэрэглэгч хөрөнгөө 100% бүрэн өөрөө эзэмшиж, хариуцах тул, түүнийгээ эсвэл түүнд хандах эрхээ алдвал, хэн ч, бүр Байнанс ч тусалж чадахгүй гэдгийг анхаарвал зохистой. Хэтэвч үүсгэх үед дараах зүйлсийг үүсгэж өгөх ба, тэдгээрийг маш найдвартайгаар хадгалж авах хэрэгтэй.

  1. Keystore буюу нууц үгээр хамгаалагдсан, нууцлал бүхий фаял - Ил болон далд түлхүүр, хаягыг агуулсан байх бөгөөд, хэтэвчиндээ хандах гол арга зам болдог.
  2. Mnemonic Phrase буюу BIP39 үгсийн жагсаалтыг ашиглан үүсгэгдсэн, хэтэвчиндээ хандахад хэрэглэж болох тусгай арга - Тогтмол ашиглахад зохимжгүй тул, зөвхөн нууц үгээр хандах боломжгүй үед л хэрэглэх зорилгоор нөөцлөх хэрэгтэй.
  3. Далд/Хувийн түлхүүр - Хэтэвчрүүгээ хандахад ашиглаж болох ч, бусад аргуудыг хэрэглэх боломжгүй үед л, эцсийн нөөц арга болгон хэрэглэвэл зүйтэй байдаг.

Keystore буюу түлхүүр хадгалагч фаялыг үүсгэхийн тулд, тус фаялд хандахдаа ашиглах нууц үгийг зохиож хэрэглэх хэрэгтэй болно. Тэрхүү нууц үгийг мөн Байнанс DEX-д нэвтрэх үедээ ашиглах юм. Нууц үгээ тохируулж дууссан бол, Download Keystore File буюу татах товчийг дарж, фаялаа хадгалж аваарай.

Дараагийн шатанд, Mnemonic Phrase буюу бидний нэрлэж заншсанаар үр үгс үүсгэгдэх ба, тэдгээрийг бусдад харуулахгүйгээр, сайтар далдалж, хуулж авч, найдвартай газар хадгалах хэрэгтэй. Хадгалж авсны дараа, View my Private Key буюу хувийн түлхүүрээ харах товчийг дарж, далд түлхүүртээ хандана.

Хэтэвчиндээ хандахдаа зориулалтын төхөөрөмж эсвэл keystore-г ашиглаж хэвших хэрэгтэй бөгөөд, mnemonic phrase болон далд түлхүүрээ хадгалахдаа дараах зөвлөмжүүдийг харгалзаж үзэх нь зүйтэй байдаг. Үүнд:

  1. Цахилгаан төхөөрөмж дээр, фаял хэлбэрээр хадгалахаас зайлсхийх;
  2. Санах ойтой хэвлэгч ашигладаг бол, хэвлэхээс татгалзах;
  3. Гараар, гаргацтай, зөв бичиж, нууж, хамгаалж чадах газар хадгалах;
  4. Түрийвчиндээ хадгалж, авч явж хэрхэвч болохгүй;
  5. Ус чийг болон гал түймрээс хамгаалж чадах авдар, саванд хадгалах.

За ингээд, Таны хэтэвч бэлэн боллоо! Түүнийгээ ашиглаж, Байнанс DEX-рүү нэвтэрч, уг төвлөрсөн бус биржийг ашиглахад одоо ямар 1 саад учрахгүй ээ. Дараагийн нийтлэлээрээ, хэтэвчрүүгээ хэрхэн хандах зааврыг танилцуулъя.


Байнанс хэрэглээний зааврыг агуулсан цуврал нийтлэлүүдийг шат дараатайгаар хүргэхээр бэлдэж байгаа тул, сонирхож байвал манай блог болон нийгмийн сүлжээнүүдээр ойр ойрхон зочилж байгаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!