Ethereum Arrow Glacier гэж юу вэ?
Эфириумийн Суман Мөсөн Гол (ЭСМГ) гэх энэхүү сайжруулалт нь, Эфириумийн сүлжээн дэх хүндрэлийн тэсрэлтийг 2022 оны 6-р сарыг хүртэл хойшлуулах шинэчлэсэн тохиргоог нэвтрүүлэгч юм. Уг шинэчлэлтийг хүртэл хийгдсэн өмнөх шинэчлэлтүүд дунд ч бас үүнтэй адил зорилгоор гүйцэтгэгдсэн шинэчлэлтүүд цөөнгүй бий. Эфириум 2.0 (Serenity) хувилбарыг гүйцэт идэвхжүүлэхээр товлосон хугацаандаа амжихгүй байгаагаас ийнхүү ахин дахин шинэчлэж, хойшлуулаад байгаа билээ. ЭЛСС нь, нэвтрүүлэлтийг 2021 оны 12-р сар хүртэл хойшлуулсан байсан бол, уг шинэчлэлтээр дахин хойшлуулаад байгаа нь энэ юм.
Өмнөх шинэчлэлтүүд
Эфириумийн Мьюир Мөсөн Гол (ЭММГ) буюу Muir Glacier шинэчлэлт ч мөн адил тэсрэлтийг ухраах зорилготой хийгдсэн ч, төлөвлөгөөний дагуу 1 сарын дотор Эфириум 2.0-г нийтийн хэрэглээнд нэвтрүүлж чадаагүй нь, түүнээс хойших шинэчлэлтүүдийг суурилуулах шалтгаан болсон.
Хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө
Энгийн хэрэглэгчдэд бараг ямар ч ялгаа мэдрэгдэхгүй. Харин олборлогчдын хувьд, програм хангамжын шинэ хувилбарыг суулгаж, ашиглах шаардлагатай тулгарна. Уг нийтлэлийг бичиж байх үед, нийт олборлогчдын 97% нь хамгийн сүүлийн үеийн хувилбар болох Gray Glacier-т бүрэн шилжсэн байсан бөгөөд, үлдсэн зангилаанууд нь зохих хугацаанд (2022-06-27) амжиж нүүгээгүйгээс, өдгөө зогсонги байдалтай хоцоржээ.
Хойших шинэчлэлтүүд
Сонирхуулахад, Gray Glacier буюу Эфириумийн Саарал Мөсөн Гол (ЭСМГ) шинэчлэлт нь дээрхтэй адил зорилгоор хийгдсэн шинэчлэлт бөгөөд, тэсрэлтийг 700'000 блок буюу 100 арай хүрэхгүй өдрөөр (ойролцоогоор 2022 оны 10-р сарын 08 хүртэл) хойшлуулаад байгаа юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation