Ethereum London Hard Fork гэж юу вэ?

Эфириумийн Блокчэйн дээрх гүйлгээний шимтгэлийн загвар, хүндрэлийн хугацааны тэсрэлтийг өөрчилсөн шинэчлэлтийг Эфириумийн Лондон Сэт Салаалалт гэнэ. Уг шинэчлэлтийн ачаар, хийн төлбөрийг үнэ хаялцан уралдуулахын оронд, блокын суурь шимтгэлээр хийдэг болсон. Эфириум 2.0 хувилбарыг нутагшуулахтай холбоотойгоор хөгжүүлэгчид зориудаар гүйцэтгэгддэг тусгай үзэгдлийг нэвтрүүлсэн нь хүндрэлийн тэсрэлт бөгөөд үүнийхээ ачаар тэд олборлогчдыг, PoW алгоритмаас, PoS-руу нүүх явцыг түргэсгэж өгч чадсан. Тэрхүү тэсрэлтийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дараад, "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 21-р дугаараас уншаарай.

Өмнөх шинэчлэлтүүд


Эфириумийн Лондон Сэт Салаалалт (ЭЛСС) нь, Берлин Сэт Салаалалтын араас буюу 2021 оны 4-р сард хийгдсэн шинэчлэлт юм. ЭЛСС нь, удтал яригдаж, төлөвлөгдөж, гүйцэтгэгдсэн сэдвүүдийн 1 болох шимтгэлийн тогтолцоог өөрчлөн, зохион байгуулсан, нилээдгүй чухал сайжруулалт бөгөөд Эфириум 2.0 хувилбарын зөвшилцлийн алгоритмыг нэвтрүүлэх суурь болон тавигдаж байгаа цуврал ажлын нэгээхэн хэсэг нь билээ. Гэвч, энэ шинэчлэлтийн дагуулсан өөрчлөлтүүдээс үүдэн хэрэглэгч, хөгжүүлэгчдийн дунд багагүй маргаан дэгдээд байгаа юм. Учир нь, Эфириум 2.0 бүрэн нэвтрэх хүртэл л түр мөрдөгдөх энэ өөрчлөлтүүд, хэрэглэгчид болон олборлогчдод яг ямар нөлөөг авч ирэх нь бүрэн танигдаагүй хэвээр байгаатай холбоотой.

Хийсэн өөрчлөлтүүд

Ethereum London Hard Fork нь 2 шинэ Ethereum Improvement Proposals (EIP) буюу Эфириумийг сайжруулах саналыг танилцуулсан бөгөөд Ethereum 2.0 (Serenity)-ийн PoS алгоритмруу 2022 онд багтаан нийцүүлэхэд бэлтгэн гүйцэтгэгдсэн буюу PoW дээр олборлоход улам бүр хүндрэлтэй болгох замаар баталгаажуулагчдыг шахан урвуулах зориулалттай аж. Гэхдээ авч ирсэн гол өөрчлөлт нь, дефляцидах аргачлал бүхий шинэ төрлийн гүйлгээний шимтгэл тогтоох арга барил юм. Урьд нь гүйлгээгээ яаралтай хийхийг хүссэн хэрэглэгчид, өндөр шимтгэл төлж, өрсөлдөж, олборлогчид түүнийг нь олзлох гэж хүчирхэг төхөөрөмжүүдийг ашигладаг байсан бол одоо блок бүр өөрт нь харгалзах, заагдсан дүн бүхий шимтгэлийг л хураадаг болсон. Энэ өөрчлөлтийн үндсэн дээр EIP-1559 болон EIP-3238 мэндэлсэн билээ. Эдгээр жишгийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг доор нийтлэв.

EIP гэж юу вэ?

Эфириумийг сайжруулах санал гэдэг нь, Эфириумийн Блокчэйнд нэмэгдэн суурьшсан шинэ боломжын техникийн үндэслэл юм. Энгийнээр бол, Эфириумийг дэмжигч, хөгжүүлэгчид өөрсдийн оруулахыг хүсч буй өөрчлөлт, сайжруулалтын санал, санаачлагыг гаргаж, бусаддаа хүргүүлэн хэлэлцэхийн тулд үүсгэсэн баримтыг ийн нэрлэнэ. EIP бүр EIP1-д заасан дараах шалгуурт тэнцэж байх ёстой байдаг. Энэ нь:

The EIP should provide a concise technical specification of the feature and a rationale for the feature. The EIP author is responsible for building consensus within the community and documenting dissenting opinions.

буюу, орчуулвал:

EIP (ЭСС) нь боломж, эсвэл түүний үндэслэлийг техникийн тодорхойлолтоор, товч танилцуулсан байна. Түүнийг зохиогч нь, бусад гишүүдийн дунд зөвшилцлийг бүтээх болон зарчмын зөрүүтэй санал бодлыг баримтжуулах үүргийг хүлээнэ.
Түүнчлэн EIP-г зохиогч нь, санаагаа уламжлахын тулд тодорхой хэдэн боловсруулалтыг гүйцэтгэсэн байх шаардлагатай байдаг. Ингэхдээ бусдын шүүмж, анхны нооргууд, баяжуулалт болон сайжруулалтуудыг ч үүндээ тусгасан байхыг шаарддаг. Санал нь олонхид таалагдаж, дэмжигдсэн тохиолдолд л түүнийг шинэчлэлт болгон нийтлэх боломж бүрдэнэ.

EIP-1559 гэж юу вэ?

EIP-1559 нь, Эфириумийн сүлжээнд хэрэглэгчдийн шимтгэл төлөлтийг тодорхойлсон өөрчлөлт юм. Уг ЭСС-ыг, Эфириумийг бүтээгч, Виталик Бутерин болон нэр бүхий бусад хөгжүүлэгчид анх дэвшүүлсэн аж.

Хуучин жишгийн дагуу алсдаа, бага дүнтэй гүйлгээг хийхэд тушаах шимтгэлийн хэмжээ хэт өндөр болохоор загварчлагдсан байсан. $20 USD шилжүүлэхийн тулд, $20 USD үнэлгээ бүхий ETH-ийг шимтгэлд нэмж төлнө гэдэг утгагүй хэрэг шүү дээ. Энэ нь шинэ, хуучин гэлтгүй бүх л хэрэглэгчдэд ихээхэн хохиролтойн дээр, уг сүлжээг хэрэглэхэд зохимжгүй санагдуулахуйц байсан нь мэдээж. Харин дээрх шинэ жишгээр, ханшийн тусгай тооцоолуур ажиллаж, блок тус бүрт харгалзах шимтгэлийн суурь дүнг тогтоосноор, Блокчэйн нь шимтгэлийн дүнг шатаах замаар нийт Эфирийн нөөцийг бууруулж, крипто валютанд тулгарах инфляцийн эсрэг үйлчлэлийг үзүүлэх юм. Тэрхүү суурь дүн нь, сүлжээний эрэлт, хэрэгцээнээс хамаарч блок бүрт харилцан адилгүй хэмжээг онооно. Хэрэв блокын эзэлхүүн талаасаа илүү дүүрвэл, шимтгэл нь нэмэгдэж, дундарвал багасч байхаар зохион байгуулагдсан байгаа. Ингэснээр, дийлэнх блокыг 50 хувиас илүү дүүргэхгүйгээр барих нь ба ийм дундуур блокуудыг түргэвчилсэн хэлбэрээр баталгаажуулуулахад асар бага дүнг төлөх боломжтой, шаардлагатай болох юм.

EIP-3238 гэж юу вэ?

Хүндрэлийн тэсрэлтэнд хүрэх үед, блок хаахад маш их хугацааг зарцуулдаг болох бөгөөд энэ нь олборлоход үр ашиггүй, бүр алдагдалтай ажиллагаа болсон байхаас гадна, гүйлгээнүүд баталгаажихгүй асар удаан хүлээгдэнэ. Хөгжүүлэгчид ийм замаар олборлогчдыг Эфириум 1.0-ээс, 2.0 хувилбарруу шилжихээс өөр аргагүйд болгосон боловч, Эфириум 2.0-ийн PoS алгоритмын бүрэн нэвтрүүлэлт төлөвлөснөөс удаж, шаардагдах хугацаа сунаж болзошгүй учир, EIP-3238-г уг тэсрэлтийн хугацааг сунгаж, хойшлуулах зорилгоор бүтээсэн юм. Хүндрэлийн тэсрэлтийг зохиож, суурилуулаагүй байсан бол олборлогчид, Ethereum болон Ethereum Classic-т тохиолдсонтой адилаар, сүлжээний шилжилтийг үл ойшоож, хуучин хэлхээн дээрээ үлдэх боломжтой байх байлаа. Харин EIP-3238 нь, 2022 оны эхний хагаст 30 секундын блокын хугацааны гацааг үүсгэн, Эфириум 2.0-ийн нэвтрүүлэлтийн явцад үүссэн аливаа саад тотгорийг давахад шаардлагатай хугацааг бүрдүүлж өгнө.



Хүмүүсийн хандлага

Эфириумийн Лондон Сэт Салаалалтыг хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Ингэхдээ, ихэвчлэн гүйлгээний шимтгэл болоод олборлогчдын урамшууллын талаар багагүй мэтгэлцээн үүсгээд буй. Тодруулбал, уг өөрчлөлтийн нөлөөгөөр, баталгаажуулалтаас олох ашиг огцом багасхаас гадна, Эфириумийн баталгаажуулалт харьцангуй илүү төвлөрсөн шинжтэй болж болох зэрэг асуудлууд гол сэдвүүд болоод байгаа юм. Тэр ч бүү хэл, цахилгааны төлбөр багатай газраас, олон тооны хүчирхэг төхөөрөмжөөр олборлож байгаа хүмүүс л ашигтай ажиллах боломжтой болчих вий гэсэн айдас ч түгээд байна. Хэдийгээр энэ үнэхээр асуудал болж чадах эсэхийг урьдчилан баттай мэдэх боломжгүй ч, дефляцийн аргынх нь ачаар ETH-ийн ханш өсөх нь дамжиггүй билээ. Ийн үзэхийн учир нь, дээр тайлбарласанчлан уг шинэчлэлтийн ачаар, Эфириумийн бүх гүйлгээнээс хуримтлагдсан блокуудын суурь шимтгэлийг шатааж байгаатай холбоотой юм.

Хэрэглэгчдэд учруулах нөлөө

Өмнөх загварчлалаар бол, Биткойны адил "мөнгөөр зодож" гүйлгээгээ "урдуур дайруулдаг" байсан бол, уг шинэчлэлтийн дараанаас суурь шимтгэл дээр, олборлогчид "гар цайлгах мөнгө" өгөх боломжтой болж өөрчлөгдсөн. Гэвч, суурь шимтгэлийн хэмжээ гүйлгээ хийх үеэс, тухайн гүйлгээ блокт бичигдэх үе хүрэх хооронд өөрчлөгдөж болох тул, түүнээс үүдэн гарах асуудлаас сэргийлэх зорилгоор шимтгэлийн хэмжээний хязгаарыг зааж өгөх боломжтойгоор тохируулагдсан. Хэрэв олборлогч, хэрэглэгчийн заасан хязгаараас бага суурь шимтгэлтэй блокт гүйлгээг бичсэн бол, зөрүү дүнг хэрэглэгчид буцаан олгоно.

Хойших шинэчлэлтүүд


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!