Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

YubiKey хэмээх бяцхан төхөөрөмж нь, нэвтрэлтийн болон бүртгэлийн аюулгүй байдлыг өргөтгөхөд хэрэглэгддэг тусгай түлхүүр маягийн, 2FA шийдлийн багаж юм. Байнанс бирж дээр үүнийг холбосноор, нэвтрэлт, таталт болон нууц үгээ солих үйлдлүүдийг давхар хамгаалалтанд оруулах боломж бүрдэнэ. Хэдийгээр үүнтэй төстэй төхөөрөмжүүд цөөнгүй байгаа ч, хэрэглээнд хамгийн өргөн нэвтэрснээр нь YubiKey-г онцлон танилцуулахаар сонголоо.


Байнанс дээр YubiKey холбох заавар

  1. Байнансын бүртгэлээрээ нэвтэрч ороод, бүртгэлийн цэс дэх Security сонголтоор ханд. ЭНД дараад тус цонхонд шууд хандаарай.
  2. Two-Factor Authentication (2FA) талбарын Security Key хэсэг дэх Enable товчийг дараад, гарч ирэх санамжтай сайтар танилцаад, зөвшөөрч байвал Continue дарж, идэвхжүүлэх ажиллагааг үргэлжлүүл.
  3. Гарч ирсэн заавартай танилцсаны дараа Activate YubiKey товчийг дар.
  4. Товчийг дарснаас хойш 60 секундын хугацаанд багтаж, YubiKeyкомпьютертоо залгаад, түүн дээрх товчийг нь дарах ёстой. Хэрэв амжаагүй бол, дахин оролдож болно.
  5. Дээрх алхмыг амжилттай гүйцэтгэсний дараа нээгдэх жижиг цонх дээрх Allow товчийг дарснаар цааш үргэлжлүүлэх боломжтой болно.
  6. Түүний дараа, түлхүүрэндээ нэр оноож, хадгалах цонх нээгдэх бөгөөд, энд өөрт ойлгомжтой байдлаар хүссэн нэрээ өгөх боломжтой байдаг.
  7. Хэрэв өөр бусад 2FA идэвхжүүлсэн байсан бол, тэдгээрийг оруулж, баталгаажуулах шаардлагатай бөгөөд энэ шатанд үүнийг лавласан цонх нь нээгдэх юм. Authenticator, SMS зэргээс гадна, ц-шуудангаар заавал бататгана.
  8. Эдгээр баталгаажуулалтуудыг амжилттайгаар, бүрэн гүйцэтгэснээр холбох ажиллагаа дуусна.

САНАМЖ: Одоогоор YubiKey мэтийн хамгаалалтын түлхүүрийг зөвхөн Байнансын веб дээр л тохируулж хэрэглэх боломжтой буюу апп, програмууд дээр ашиглах боломжгүй болохыг анхаараарай. Түүнчлэн үүнийг веб дээр идэвхжүүлсэн тохиолдолд, гар утаснаасаа зарлага гаргах боломжгүй болох тул, хэрэглээндээ нийцэх эсэхийг урьдаас сайтар бодож, төлөвлөөрэй. Гэхдээ YubiKey төхөөрөмжийн шинэ загварууд нь хэдийн ухаалаг утсанд нийцтэй болсон тул удахгүй, үүнийг Байнансын бүх хэрэглүүрт ашиглах боломжтой болох байх аа.



Байнансаас YubiKey салгах заавар

  1. Байнансын бүртгэлээрээ нэвтэрч ороод, бүртгэлийн цэс дэх Security сонголтоор ханд. ЭНД дараад тус цонхонд шууд хандаарай.
  2. Two-Factor Authentication (2FA) талбарын Security Key хэсэг дэх Remove товчийг дараад, гарч ирэх анхааруулгатай сайтар танилцаад, зөвшөөрч байвал Continue дарж, салгах ажиллагааг эхлүүл.
  3. Түүний дараа, 60 секундын хугацаанд багтаж, YubiKeyкомпьютертоо залгаад, түүн дээрх товчийг нь дарах ёстой. Хэрэв амжаагүй бол, дахин оролдож болно.
  4. Дээрх алхмыг амжилттай гүйцэтгэсний дараа идэвхжүүлсэн байгаа өөр бусад 2FA байсан бол, тэдгээрийг оруулж, баталгаажуулах шаардлагатай тулгарна. Authenticator, SMS зэргээс гадна, ц-шуудангаар заавал бататгана.
  5. Эдгээр баталгаажуулалтуудыг амжилттайгаар, бүрэн гүйцэтгэснээр холбох ажиллагаа дуусна.


Холбоотой нийтлэлүүд & Хэрэг болохуйц холбоосууд



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Байнанст YubiKey холбож ашиглах заавар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad