Блокчэйний хэрэглээ : IoT

Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.

IoT гэж юу вэ?

Internet of Things буюу Зүйлсийн интернэт гэдэг нь, олон тооны шинэлэг санаа, тэдгээрийг бүтээх технологийн хүртээмжтэй байдлаас буй болсон ойлголт юм. 1950 оноо эхтэй цахим хувьсгал, техник технологийн хурдацтай хөгжил нь, хүн төрөлхтөнд асар олон гайхамшгийг авч ирж, боломжыг бүрдүүлж өгсөн бөгөөд IoT нь, технологийн энэ эринийг шинэ шатанд аваачиж чадна гэж тооцогддож байгаа.

IoT-ийн түүх

IoT-ийг, анх технологийн college буюу МСҮТ (мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв)-ийн оюутнууд сэдсэн бөгөөд, хямд мэдрэгчийн тусламжтайгаар, ундааны машиныг өөрийгөө дахин цэнэглэдэг болгож тохируулснаар гараа нь эхэлсэн гэдэг. 1994 онд Reza Raji гэгч оюутан, төслийн ажилдаа, үйлдвэр болон гэрийг өгөгдлийн багц илгээх замаар удирдах санаагаа танилцуулснаар IoT-ийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна.

1990-ээд оноос, Microsoft болон бусад томоохон албан газрууд төстэй санааг судлаж, туршиж эхэлснээр 2002 он гэхэд IoT-ийн хэрэглээ алмайрах хэмжээнд хүртэл цэцэглэж, хэрэглээнд өргөнөөр нэвтрэх болсон. Энэ үеэс, ухаалаг төхөөрөмжүүд бий болж, харилцан холбогдож, хяналт, удирдлагыг төвлөрүүлж, амьдрал хөдөлмөрийг хөнгөвчлөх асар олон боломжуудыг цогцлоож эхэлсэн гэж үзэж болно. 2008 оныг IoT-ийн үйлдвэрлэлийн жил гэж нэрлэж ч болохоор хэмжээнд хүрсэн гээд л бод. Интернэт холбогдсон хүнээс олон төхөөрөмж интернэт холбогдох болсон үе нь, энэ цагт хамаарч байхад, тэгэхээс ч яалтай билээ.

IoT яаж ажилладаг вэ?

Интернэтэд холбогдсон олон төхөөрөмжүүдийн харилцан холбогдох, нэгдсэн системд орж ажиллах нь IoT-ийн онцлог. Сүлжээ нь ихэвчлэн, тооцоолох чадваргүй буюу мэдрэгч, хэмжигч, удирдлага зэргийн аль нь, хэр ч олон тоогоор байж болох бөгөөд, тэднийг удирдах 1 эсвэл түүнээс олон тооцоолол хийх чадвартай төхөөрөмжөөс бүрдэнэ. Ухаалаг гэрийн багц (унтраалгууд, залгуурууд, Тв, туслах, тасалгааны хэм хэмжиж тохируулагч, хөгжим тоглуулагч, хөргөгч, гэрэл, будаа агшаагч, ус буцалгагч, шүдний сойз зэрэг ухаалаг тодотголтой бараг бүхий л төхөөрөмжүүд) болон хамгаалалт, дохиоллын систем зэрэг нь нь үүний нэгээхэн жишээ юм.

IoT-ийн ачаар, алсын зайнаас хянах, удирдах, бие даан ажиллахаар тохируулан хэрэглэх, олон төрлийн хэмжилт хийж түүнийгээ хянах боломжтой болсон.

IoT-ийн хэрэглээ

Хувийн, амины зориулалтаар

Гэрэл, цахилгаан, ус, халаалт, агаар сэлгэлт гээд ахуйн болон хамгаалалтын олон хэлбэрээр тохируулан ашиглаж болно. Тэр ч бүү хэл, ухаалаг цаг, бугуйвч, утастай ч холбож ажилуулж болдог. Ийм тохижилттой байр, байшингууд өндөр настнууд, онцгой халамж шаардах хүмүүст илүү тохиромжтой ч, хэн бүхний ажлыг хөнгөвчилж, амьдралыг хялбаршуулж, хяналтыг гарт нь бүрэн төвлөрүүлж өгөх давуу талтай. Гэрээ гал, ус, гадны халдлагаас хамгаалж, хянахаас гадна хайртай дотны хүн, амьтдынхаа эрүүл мэндийг хянах боломжыг ухаалаг гэр олгоно. Унадаг, татдаг, хямардаг гээд л, эрүүл мэндийн болон сэтгэцийн ямар ч шалтгаантай хүнийг бусад нь IoT төхөөрөмжүүдийн ачаар цаг алдалгүй мэдэж, зохих арга хэмжээг авч болдог болсон.

Үйлдвэрлэлийн зориулалтаар

Үйлдвэр, агуулахын орчин нөхцөл буюу хэм, харьцангуй чийгшил, даралт, агаарын чанар гээд л чухал хэмжүүрүүдийг, мөн бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хэмжээ зэргийг тогтмол хянаж, удирдаж, шуурхай арга хэмжээ авах боломжыг IoT бүрдүүлж өгч байгаа. Тариаланч, мал аж ахуй эрхлэгчид ч, тусгайлан бүтээсэн төхөөрөмжийн тусламжтайгаар мал сүрэг, ургацынхаа чанар, аюулгүй байдалд хяналт тавих ч боломжтой юм.



Дутагдалтай талууд

IoT бол гайхалтай бүтээл, гэхдээ бүхий л зүйлсийн адилаар түүнд сул талууд ч агуулагддаг. Тэдгээрийн дотроос хамгийн том асуудал болоод байгаа нь, олон төхөөрөмж холбогдохтой холбоотойгоор үүсч байгаа нөхцөл юм. Албаны, амины ялгаагүй, холбогдсон төхөөрөмжийн тоо, төрөл нэмэгдэхийн хэрээр, тэдгээрийг зохицуулахад төвөгтэй болохоос гадна, үйлдвэрийн ялгаа, онцлогоос хамаарч, олон тусдаа тохируулгыг шаардаж байгаа нь хэрэглэхэд төвөгтэй болгож байна. Буруу тохируулсан эсвэл олон өөр төхөөрөмж холбосон үед, хандах, харьцаж ажиллахад цаг гарздаж, ажиллахад төвөг учирч байгаа нь эргээд төвөгшөөх байдлыг үүсгэж болно.

Apple болон Lenovo зэрэг байгууллагууд энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор, IoT төхөөрөмжүүдийг удирдах тусгай хэрэглүүрүүдийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлээд байгаа. Тэгэхдээ бүр дуу хоолойгоор ч удирдах боломжыг бүрдүүлж өгсөн байна лээ. Бусад байгууллагууд нь, нэгдсэн удирдлагын төхөөрөмж болох Hub-г нийлүүлж байгаа ч, тэр нь WiFi буюу утасгүй интернэтийн орчинд л ажилладаг дутагдалтай. Тэдгээрийн сонгодог жишээ бол, AmazonEcho, Samsung-ын SmartThings Hub юм.

IoT крипто валютууд

Ихэнх IoT системүүд, цахим объектуудын хооронд, бичил-гүйлгээнүүдийг хийж байдаг ба тэгэхийн тулд machine-to-machine (M2M) буюу машин хоорондын замаар холбогддог. Энгийнээр бол, төхөөрөмжүүд хоорондоо мөнгө солилцож байдаг гэж ойлгож болох юи. Технологийн хурдацтай хөгжлөөс шалтгаалан, IoT-д тохирох ийм төлбөрийн хэрэгслийн хэрэгцээ огцом нэмэгдэж байгаа ба түүнийг шийдвэрлэхэд тохирох гаргалгаагаар крипто валютийг нэрлэж болно.

Анхандаа хүмүүс, бичил төлбөрт тохиромжтой, криптод өргөнөөр хэрэглэгдэж байгаа учир, Блокчэйнийг M2M эдийн засгийн фрэмворк болно гэдэгт бат итгэж байсан ч, дийлэнх Блокчэйнд тулгамдаад буй гүйлгээний хэмжээний хязгаарлагдмал байдлаас шалтгаалан, эргэлзээ үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, PoW болон PoS алгоритмууд нь, том хэмжээний M2M үүсгэхэд тохирохгүй гэдэг нь туршлагаар батлагдсан. Гэхдээ, ийм бүтэцтэй Блокчэйнүүд, уг дутагдлаа засах LN, Плазм зэрэг шийдлүүдийг эрэлхийлж, туршиж, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!