MACD гэж юу вэ?

Moving Average Convergence Divergence (MACD) буюу хөдөлгөөний дунджын ойролцооны зөрүү гэдэг нь TA-нд өргөн хэрэглэгддэг, oscillator буюу хэлбэлзүүрийн төрлийн бөгөөд MA-ын тусламжтайгаар чиг хандлагыг илрүүлж, хөрөнгийн ханшийн хөдөлгөөний эрчийг тодорхойлдог үзүүлэлт юм.

1970-аад оны үед зохиогдсон уг шинжилгээний арга нь, аль хэдийн бүрэлдэн тогтоод буй ханшийн өөрчлөлтүүдийг бүртгэх зарчмаар ажилладаг тул, хоцролттой үзүүлэлтэнд хамаарна. MACD нь, эрч болон чиг хандлагыг таамаглах зорилгоор хэрэглэхэд илүү зохимжтой.

Яаж ажилладаг вэ?

Товч тайлбар, танилцуулгыг ЭНД дараад, харгалзах бүлгээс нь уншиж болно.

MACD үзүүлэлтийн гол шугам нь, 2 тусдаа EMA-ийн зөрүүнээс үүсэх ба, түүнийг дахин өөр 1 EMA-тай харьцуулснаар MACD дохионы шугамыг гаргаж авдаг. Мөн, MACD histogram буюу давтамжын талбай байх ба энэ нь дээрх 2 шугамын зөрүүгээр тооцоологдоно.

Histogram - Талбайн хэмжээ нь, хувьсагчийн давтамжтай шууд хамааралтай гурвалжингаар дүрслэгдэх, өөрчлөлтийг хэмжээг дүрслэх харуулах төрөл юм.

Уг давтамжын талбайг, MACD шугамуудын хамтаар тогтмол хэлбэлзэж, гол шугамыг дээш, доош сэтлэж байдаг бөгөөд тэрхүү гол шугамыг өөрөөр, 0 шугам гэж нэрлэдэг. Ерөнхийдөө бол энэ үзүүлэлт нь, 0 шугамаас гадна, нийт 3 гол хэсгээс бүрддэг гэсэн үг.

  1. MACD шугам - Өсөлт/уналтын эрчийг буюу зах зээлийн чигийг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Дээр тайлбарласанчлан, энэ шугам нь 2 EMA-ын зөрүүнээс бүтдэг.
  2. Дохионы шугам буюу 2 дахь MACD шугам - MACD шугамын EMA (ихэвчлэн 9-ийн EMA байх нь бий). Дохионы шугам болон MACD шугамуудыг хослуулан шинжлэх нь, чиг хандлагын урвалт болон орох/гарах бүсүүдийг тодорхойлоход ихээхэн туслана.
  3. Давтамжын талбай - MACD болон дохионы шугамуудын хоорондын зөрүү, хөрвөлтийн бүсийг дүрслэгч. Өөрөөр хэлбэл, дээрх 2 шугамын хоорондыг ялгааг зургаар харуулж байгаа хэсгийг нь ийн нэрлэдэг.

MACD шугам

EMA-уудыг, хувьд хаалтын ханшаас тооцдог ба MACD шугамыг тооцоолохдоо ихэвчлэн, 12 болон 26-ын EMA-уудыг хэрэглэдэг. Ингэхдээ, эдгээрийг цаг, минут, өдөр, 7 хоног, сар, жилээр бодож болох ба эдгээр дүнгүүдийг хэрэглээндээ нийцүүлж, өөрийнхөөрөө өөрчилж болно.

Жишгээр нь тооцохдоо, дараах томъёог хэрэглэнэ. Үүнд:

MACD шугам = 12 өдрийн EMA - 26 өдрийн EMA

Уг шугам, 0 шугамаас дээш эсвэл доош сэтэлж байх ба, тэдгээр огтлолууд нь, уг 2 EMA харилцан байраа сольж байгааг илтгэнэ.

Дохионы шугам

Жишиг буюу үндсэн утгаараа, дохионы шугам нь, MACD шугамын 9 өдрийн EMA-р хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, уг шугам ханшийн өмнөх хөдөлгөөн, өөрчлөлтүүдийн талаар илүү гүнзгий мэдээллийг харуулдаг.

Дохионы шугам = MACD шугамын 9 өдрийн EMA

Гэхдээ, эдгээр шугамуудын нарийвчлал тааруу байдгыг анхаараарай. Шугамуудын огтлолцол нилээд алслагдсаны дараа л, чиг хандлага эргэх эсвэл огтлогдсон хэрнээ, ханшийн өөрчлөлт мэдрэгдэхгүй байх зэрэг доголдлууд их тааралдана.

Давтамжын талбай

MACD давтамжын талбай = MACD шугам - дохионы шугам

MACD үзүүлэлтийн, уг хэсэг нь ганцаараа шугам бус, баганан граф хэлбэрээр дүрслэгдсэн. Тийм ч учраас, уншиж ойлгоход илүү хялбар байдаг. Гэхдээ, давтамжын талбайг, арилжааны хэмжээтэй андуурчих гээд байдаг тал ажиглагддаг.

MACD тохиргоо

Дээр бичсэнээр, MACD-ний жишиг тохиргоо 12, 26, 9-ийн EMA байдаг. Үүнийг, 5, 35, 5 гэх зэргээр өөрчилж, үр дүнг өөрчлөлтөнд илүү мэдрэг болгож болох ч, крипто валютийн арилжаа өөрөө дэгдэлт ихтэй байдгыг харгалзаж үзэх нь зүйтэй. MACD-ийг мэдрэмтгий болгон өөрчилж, тохируулах нь, хэт олон дохиогоор "бөмбөгдөх", тэдгээрийн дийлэнх нь хуурамч байх боломжыг нэмэгдүүлнэ гэдгийг анхаараарай.

MACD графыг яаж уншдаг вэ?

MACD шугам, дохионы эсвэл төв шугамыг сэтлэх үеийг crossover буюу огтлол гэнэ. Тэдгээр үеүүд нь, ханшийн чиглэлийн өөрчлөлтийг илтгэх хэдий ч, крипто мэтийн өндөр хэлбэлзэлтэй хөрөнгийн арилжааны үед, хуурамч дохио их өгдөг дутагдалтай учир, дан ганц MACD шинжилгээний дүгнэлтээр, арилжааны шийдвэр гаргаж болохгүй. Заавал, өөр бусад үзүүлэлттэй харьцуулж, шалгаж байх хэрэгтэй.

Төвийн шугамын огтлол

MACD шугам, уг шугамыг дайрч, нөгөө талруу гарах үзэгдлийг ийн нэрлэнэ. Дээш сэтлэж гарсан үед, 12 өдрийн EMA, 26 өдрийнхөөс илүү буюу өсөлтийн эрч илүү өндөр байгааг илэрхийлнэ.

Дохионы шугамын огтлол

MACD шугам, дохионы шугамыг, доороос нь дээш сэтэлж гарвал, түүнийг арилжаачид, худалдаж авах таатай үе ирлээ гэж хүлээж авах нь элбэг. Хэдийгээр, дээрх сэтлэлтийн дохио нь үр дүнтэй байдаг ч, дандаа үнэн зөв заадаггүйг анхаарах хэрэгтэй. Ялангуяа, зах зээлийн чиг хандлага уналттай байхад, дээш сэтэлж байвал тэрхүү дохио хуурамч байх магадлал нь илүү өндөр байна.



MACD болон ханшийн зөрүү

MACD, LH буюу нам орой үүсгэж байхад, хөрөнгийн ханш HH буюу өндөр орой үүсгэж байвал, энэ нь баавгайн шарвалтыг илтгэнэ. Энгийнээр бол, ханш өсөж байгаа хэдий ч, эрч сул байгаа нь, уг өсөлтийн араас уналт залган орж ирэхийн дохио болдог.

Мөн, MACD дээр 2 HH буюу өсөлттэй оройнууд (өгсөх өндөр орой), ханш дээр 2 LL буюу уналтын ёроолууд (уруудах нам ёроол) дүрслэгдсэн бол, ханш үргэлжлэн унаж байхад ч, эрэлт өндөр байна гэж ойлгоно. Энэ нь, бухын шарвалт буюу ханшийн уналт, өсөлтөөр солигдохын бэлэгдэл болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!