Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Quantitative Easing (QE) буюу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого (ННБ) гэдэг нь, олон янзаар тайлбарлагдах, маргаантай сэдэв юм. Гэвч зарчмын хувьд, мөнгөний хөрвөх чадвар, улсын инфляцийг нэмэгдүүлэх зорилгоор төв банкнаас хэрэгжүүлдэг үйл ажиллагааг ийн тодорхойлно. Уг бодлогын гол зорилго нь, эдийн засгийг сэргээж, идэвхжүүлэх, иргэдийн зээлдэх болон худалдан авах чадварыг нэмэгдүүлэх явдал байдаг.

Ажиллах зарчим

Төв банк, төрийн болон арилжааны банкуудаас security буюу үнэт цаасуудыг (stock буюу хувьцаа, bond буюу өрийн бичиг, treasury asset буюу төрийн сангийн хөрөнгө) худалдаж авах замаар, эдийн засагруу мөнгө "шахах" явдлыг, ННБ гэнэ.

Ингэхдээ төв банк нь, тэдгээр оргүйгээс үүсгэсэн, бодит үнэ цэнгүй шинэ мөнгөнийхээ тодорхой хувийг бусад банкуудын хэсэгчилсэн нөөцийн санд нэмэрлэж үнэлгээ нь алдагдахаас сэргийлнэ.

Ерөнхийдөө бол, эргэлтэн дэх мөнгөний хэмжээг нэмж, олдоцыг ихэсгэх замаар, эдийн засгийг тэлж, хөдөлгөөнд оруулах зорилготойгоор QE-ыг хэрэгжүүлдэг. Зээлийн хүүг бага байлгаж, зээлдэх чадварыг өсгөх нь, эргээд эдийн засгийг цэцэглүүлэх давуу талтай. Гэхдээ, бодит байдал дээр, НББ бүтэмжтэй байх магадлал, бүтэхгүйтэйгээ бараг адил учир, хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг яг тодорхойлоход төвөгтэй байдаг.

НББ нь, бусад төсвийн бодлогуудтай харьцуулахад хамаагүй шинэ ойлголт бөгөөд, үүнийг анх 1990-ээд оны сүүл үед, Японы төв банк хэрэглэсэн байж магадгүй гэж үздэг. Баттай хэлж мэдэхгүй байгаа шалтгаан нь, тухайн үеийн Японы мөнгөний бодлого, QE-г үнэхээр тооцож, төлөвлөж, тусгасан байсан гэх баримт байхгүй байгаагаас хамааралтай. Гэхдээ тэр цаг үеэс хойш, олон улс орнууд эдийн засгийн тулгамдаад буй асуудлуудаа шийдвэрлэх зорилгоор QE-г ашигласан түүх бий.

НББ-г хэрэгжүүлэх шалтгаан нь юу байв?

Орчин цагийн банкны тогтолцоо, ханшийн уналтыг барьж хүчрэхгүй болоод ирэх үед, үүнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор, НББ-г багаж болгон хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл НББ нь, дефляцийн эсрэг буюу инфляцийг нэмэгдүүлэх түлхэц, тогтвортой түвшинд барих тулгуур болж байдаг. Уг бодлогын хэрэгжилтийн үед, иргэдийн зээлдэх сонирхол, чадамж буурч эхэлвэл, зээлийн хүүг бууруулах замаар түүнийг сэргээж, эсрэг тохиолдолд хүүг өсгөх замаар, босгыг өндөрсгөх зохицуулалт хийгдэнэ.

НББ үр дүнтэй байж чаддаг уу?

2008 оны эдийн засгийн хямралын дараахан, International Monetary Fund (IMF) буюу олон улсын валютийн сан өөрсдийн тайландаа, QE-г "уламжлалт бус мөнгөний бодлого" хэмээн тодотгосон байдаг. Энэ дүгнэлтдээ хүрэхийн тулд тэд, АНУ, Европ, Англи, Канад болон Япон гэсэн 5 том банк төв банкыг судалгаандаа хамруулсан.

Тэдгээр банк бүр өөр өөрсдийн өвөрмөц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн ч, эцсийн дүндээ бүгд өөрсдийн үндэсний валютийн хөрвөх чадварыг огцом нэмэгдүүлж чадсан байдаг. Төв банкуудын эдгээр шийдвэрүүд, хямралыг хурдан давахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж тодорхойлсон нь ч бий.

Гэхдээ, хэрэгжүүлээд дорвитой үр дүнд хүрээгүй улсууд зөндөө байдгыг бас мартаж болохгүй. НББ-г, нөхцөл байдал яв цав нийцүүлж, сайтар төлөвлөх шаардлагатай байдаг.



НББ-ын үзүүлж чадах эерэг нөлөө, боломжит давуу талууд

  1. Зээлдүүлэх чадвар нэмэгдэнэ - Төв банкнаас, арилжааны банкуудын хэсэгчилсэн нөөцийн санг нэмэгдүүлж, мөнгийг нь байршуулаад өгсөн учир тэдний зээл олгох чадвар өснө.
  2. Зээлдэх чадвар нэмэгдэнэ - Зээлийн хүү буурсан учир, зээл авах сонирхол ихэснэ.
  3. Зарцуулах чадвар нэмэгдэнэ - Хүү буурсан учир, дансандаа хадгалах нь ашиггүй, эргэлтэнд оруулах нь ашигтайд тооцогдож, нэмж хийгдэж буй зээлүүдийг даган илүү их мөнгө шинээр үүсч байгаа учир худалдаа, үйлчилгээ эрчимжинэ.
  4. Ажлын байр нэмэгдэнэ - Төсөв мөнгө, үйлчлүүлэгчдийн тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр, орлого өсч, ачаалал ихсэхийн хэрээр ажиллах хүчний орон тоо өснө.

Сөрөг нөлөө буюу учирч болзошгүй дутагдалтай талууд

Зарим мэргэжилтнүүд QE-ыг том шархан дээр наасан жижигхэн наалттай зүйрлэж, эдийн засгийг донсолгох ноцтой асуудлыг, өнгөц далдлах төдий аргалдаг, хагас дутуу боловсруулсан, чанаргүй шийдэл гэх нь ч бий.

  1. Инфляци - Бараа, үйлчилгээний нийлүүлэлт нэмэгдээгүй байхад, түүнд зарцуулах мөнгөний хэмжээ, түүнийг дагасан худалдан авах чадвар, эрэлт нэмэгдсэнээр инфляцийн түвшин нэмэгдэнэ. Энгийнээр бол, бараа бүтээгдэхүүний үнэ өсч эхлэх бөгөөд, түүнийг нь зөв зохицуулж чадахгүй бол алсдаа хэт инфляци нүүрлэх аюултай.
  2. Зээлдүүлэх сонирхолгүй байх явдал - НББ-ын хүрээнд нэмж төсөвлөсөн хэсэгчилсэн нөөцийг иргэдэд зээлдүүлж, тараахын оронд хадгалахыг илүүд үзэж болно. 2008 оны эдийн засгийн хямралын дараа АНУ-ын арилжааны банкууд яг ийм үйлдэл гаргасан түүхтэй. Ийм үед, төв банкинд, тэднийг хүчлэх ямар ч арга байхгүй.
  3. Өрийн хэмжээ нэмэгдэнэ - Нэмж зээлэх, өрийн хэмжээгээ лавшруулах үзэгдэл нь, эргээд эдийн засгийн хямралруу хөтөлдөг.
  4. Хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдэд нөлөөлнө - НББ зэрэг тогтворгүй, гэнэтийн шийдвэрүүд нь, bond буюу өрийн бичиг зэрэгт таагүй нөлөөг үзүүлнэ.

Бодит жишээнүүд

  1. Япон: 2001-ээс 2006 оны хооронд болон 2012 оноос өнөөг хүртэл - Эдийн засгийн асуудлууд нь шийдвэрлэгдээгүй, АНУ доллартой харьцуулахад Японы Йений ханш суларсан, импортын зардал өссөн.
  2. АНУ: 2008-аас 2014 он хүртэл - Эдийн засаг нь сэргэж чадсан ч, сэргэлтийн шалтгаан нь, тэдний хэрэгжүүлсэн 3 үе шаттай НББ-оос хамааралтай байсан эсэх нь тодорхойгүй байгаа. Хөрш улс болох Канад нь, ийм бодлого хэрэгжүүлээгүй мөртлөө яг адил сэргэсэн байдаг.
  3. Европ: 2015-аас 2018 он хүртэл - Маш тогтворгүй байсан ч, ажилгүйдэл буурч, инфляци нь тогтвортой өсч, 2017 онд эдийн засгийн маш хүчтэй, тогтвортой байдлыг бий болгож чадсан мэт харагдаж байгаа ч, хүү болон цалингийн хэт их өсөлт ажиглагдсан хэвээр байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Quantitative Easing гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad