Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

TA-ний үед, лаан граф дээрээс таньж, хэрэглэж сурах хамгийн чухал 12 лааг цувралаар танилцуулж байна.


9. BEARISH SHOOTING STAR

Ханш бараг оройдоо тулж очсоныг илтгэх энэхүү загвар, нэр шигээ хэлбэртэйгээр буюу өмнөх лааны их биеэс нилээд зайнд алслагдсан, жижиг бие, урт сүүдэртэйгээр дүрслэгдэнэ.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Ханшийн өсөлт давамгайлсан үе байх;
  2. Эхлээд ногоон лаа үүснэ. Уг лааны их биеэс багагүй зайд, богино биетэй 2 дахь лаа үүсэх ёстой. Өөрөөр хэлбэл 2 дахь өдрийн нээлтийн ханш, өмнөх өдрийн хаалтаас харьцангуй өндөр дүнтэй байх;
  3. 2 дахь лааны дээд гол нь, өөрийн их биеэс хамгийн багадаа 2 дахин урт байх бөгөөд, доороо голгүй эсвэл үл анзаарагдам богино голтой байна.

Тайлбар

Харваж буй од нь, доод ханштайгаа ойролцоо нээгдэж, дунд нь хүчтэй пуужиндах аядсан ч, эргээд нээлттэйгээ ойролцоо хаагдсанаар үүсдэг загвар бөгөөд өсөлт цааш үргэлжлэхэд бэрх болсон байгааг илэрхийлнэ.

Анхаарах зүйлс

Уг загвар нь, үдшийн гялаан загвар шиг, урвалтыг таамаглах үр дүнтэй арга болж чадахгүй бөгөөд, 2 дахь өдрийн лаа буюу одны их биеийн өнгө ямар байх нь огт хамаагүй байдаг. Зарчмын хувьд, од нь, урдах лаанаасаа алслагдсан байх боловч, зайгүй зурагдах боломжтой. 3 дахь өдрийн лаа нь, урвалт үнэхээр эхэлсэн эсэхийг батлаж өгөх ба түүнийг хар/улаан өнгө, доош алслагдсан байрлал эсвэл харьцангуй бага дүнгээр хаагдсанаар нь таньж болно.


10. BEARISH HARAMI

Том цагаан/ногоон лааг бараадсан, жижиг хар/улаан лаанаас бүтсэн уг загварын нэрний харами гэсэн үг нь, эртний Японы жирэмсэн гэсэн утгатай үгээс гаралтай. Өөрөөр хэлбэл, уг загварыг "хээлтэй баавгай", "баавгай, бамбарууш 2" зэргээр нэрлэж болно.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Зах зээлийн ерөнхий чиг өөдөө хандсан байх;
  2. Эхний өдөр, урт ногоон лаа үүсэх ба, 2 дахь өдөр нь, эхний өдрийн лааны их биеийн аль ч талаар цухуйхааргүй богино их биетэй улаан лаа үүсэх;
  3. 2 дахь лааны сахлууд нь уртаараа, эхний лааны их биеээс гадагш хальсан байж болох ч, давж гарч харагдахгүй байвал сайн.

Тайлбар

Харам баавгай загвар нь, өсөлт удааширж, зогсохын дохио болно. Цагаан/ногоон лаа нь, өсөлтийн улирлын мандалт, түүний араас золгон гарч ирсэн хар/улаан лаа нь, жаргалтыг урин дуудаж буй мэтээр дүрслэгддэг. Энгийнээр бол, бухын амсхийх цаг дөхөж буйг илэрхийлнэ.

Анхаарах зүйлс

2 дахь өдрийн лаа, хэт богиногүй их биетэй байх ёстой ч, тэр нь эхний өдрийн лааны их биеээс илүү гарахгүй байвал зохино. Уг загвар нь, "салхи эргэх"-ийг баттай хэлж чадахгүй ч, өсөлт цаашид үргэлжлэх чадваргүй болж буйг мэдээлж байж болно. Гэхдээ, өсөлт дээд цэгтээ дөхсөн үед, чиг хандлагын хүчтэй өөрчлөлтийг дохиолох бас боломжтой байдаг. Загварын араас үүсэх лаа, доош "унаж" алслагдсан эсвэл 2 дахь өдрийн хаалтын ханшаас бага ханшаар хаагдсан, улаан өнгөтэй байвал, энэ нь хандлага эргэснийг илтгэнэ. 



11. BEARISH EVENING STAR

3 лаанаас бүтэх, нилээдгүй чухал урвалтын загваруудын 1 бол яах аргагүй, үдшийн гялаан хэмээх энэ загвар байдаг. Эхний лаа, цагаан/ногоон өнгөтэй, урт их биетэй байдаг бол, 2 дахь лаа нь, маш богино биетэй, голдуу цагаан/ногоон өнгөтэй байна. Эхний 2 лаа нийлж, энгийн одны загварыг бүтээх ч, 1 дэх лааны их биед багтсан хаалтын ханштай, 3 дахь хар/улаан лаагаар уг шинэ загвар бүтэж, улирал солигдсон нь илэрхий болдог.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Үндсэн чиглэл дээш тэмүүлэлтэй үед;
  2. Эхлээд урт ногоон, түүний дараа, дээш алслагдсан богино лаа тус тус үүсэх бөгөөд эцэст нь улаан лаа үүсч байх учиртай.

Тайлбар

Өсөлттэй үеийн цагаан лаа, long орсон арилжаачид, ашгаа хаман гарч эхлэснээр үүсэх жижиг лаа, баавгай ичээнээсээ гарсныг гэрчлэх хар лаа гэсэн дараалалтайгаар зурагдана. Дундах лааны их бие, 2 талынхаа лаануудын их биеэс алслагдсан байх нь зохимжтой хэдий ч, 2 болон 3 дахь лааны хооронд зай үүсэхгүй байж болно. Уг алслалт үүсэхгүй байгаа нь, загварын чанарт ямар 1 байдлаар нөлөө үзүүлэхгүй.

Анхаарах зүйлс

1, 2 эсвэл бүр 3 од ч үүсч болно. Оддын өнгө, тэдгээрийн алслалт онц чухал ач холбогдолгүй бөгөөд уг загварын дэвшүүлсэн таамаг үнэн байх магадлал нилээд өндөр байдаг. Гэхдээ, хар лааны хаалтын ханш, урдах одныхоо хаалтаас доор эсвэл түүнээс салангид байрласан байгаагаар нь, урвалтыг баталгаажуулах нь зүйтэй.


12. BEARISH ABANDONED BABY

Ховор тохиох, чиг эргэлтийн энэхүү дохио, зэргэлдээх лаануудаасаа ангид байршсан дожи од хэлбэрээр зурагдана.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Өсөх чиг хандлага зонхилсон байх;
  2. Урт ногоон лаагаар эхлэл нь тавигдаж, түүний голоос ч холуур нээгдсэн дожигоор үргэлжилнэ;
  3. Дожигийн сахал буюу сүүдэр нь мөн, арынхаа лааны голтой шүргэлцэхээргүй алслагдсан байх;
  4. Загварын сүүлийг мушгин, чиглэлийг сөрөгч, улаан лаа үүснэ.

Тайлбар

3 лаанаас бүтэх ихэнх загварууд төстэй үйл явцыг харуулдаг. Өсөлт хүчтэй хэвээр байгаа мэт харагдах урт цагаан лаагаар эхлээд, үсэрч үүссэн, өндөрт орших 2 дах лаагаар залгах ба, 2 дахь лааны нээлт болон хаалтын ханш нь бараг 1 түвшинд байрлаж байдаг. Энэ нь, эргэлзээ, айдас бүрэлдсэний дохио болж, улмаар сандрал, айдсын хар лаагаар чиг хандлагыг урвуулна. 3 дахь лааны алслалтын хэмжээ, "улааныг үзэж урвах" магадлалыг тодорхойлж болно.

Анхаарах зүйлс

Ийм загвар бүрэлдэх боломж тун бага байдаг ч, нэгэнт бүрэлдсэн бол, таамаглал хэрэгжих боломж нь тун өндөр байдаг. Гэсэн хэдий ч, улаан лааны алслалтын зай эсвэл хаалтын ханшын дүнгээр нь баталгаа гаргаж авч байвал зохино.


"12 чухал лаа" гэсэн 3 цуврал нийтлэлээ бид адил нэртэй номоос орчуулан хүргэж байгаа бөгөөд, хэр олон уншигчдад хүрч, таалагдсанаас хамаарч, дараа дараагийн номуудыг орчуулан хүргэх эсэхээ шийдэх учир, сонирхож эсвэл хэрэгтэй мэдээллээ олж авч чадсан бол, уг нийтлэлийг SHARE хийж, найзуудаа бас уншуулаарай гэж хүсмээр байна.


Эх хувилбарыг англи хэл дээрх ц-ном (.PDF) хэлбэрээр татахыг хүсвэл ЭНД, монгол хэл дээрх орчуулгатай хувилбарыг ЭНД дараад тус тус татаарай.


САНАМЖ: Лаанууд, дээрх зургуудтай 100% адил үүсэхгүй, үүссээд баталгаажсан ч, тэдний араас ханшийн чиглэлийн өөрчлөлт ирнэ гэсэн баталгаа байхгүйг анхаараарай. TA, тэр дундаа шугам зураг нь дангаараа, шийдвэр гаргах үндсэн үзүүлэлт болж чадахгүй гэдгийг мартаж болохгүй бөгөөд, уг нийтлэл нь санхүүгийн зөвлөгөө БИШ тул, судалгаа, шинжилгээгээ сайтар гүйцэтгэсний дараагаар, шийдвэрээ гаргаарай. Таны өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй тул, эрсдлийн зохицуулалтаа ч зохих хэмжээнд хийх хэрэгтэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "12 чухал лаа [3-р бүлэг]"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad