Trend Lines гэж юу вэ?
Санхүүгийн салбарт, граф дээр зурагдах налуу, шулуун шугамуудыг чигийн шугамууд гэнэ. Эдгээр шугамууд нь, өгөгдлийн тодорхой цэгүүдийг холбож, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлж дүрслэх боломжыг олгодог.
TA-ний хамгийн чухал хэрэгслүүдийн 1-д зүй ёсоор тооцогдох энэ шугамыг, үнэт цаас, фиат болон крипто валютийн шинжилгээнүүдэд бүгдэнд нь хэрэглэх боломжтой.
Чигийн шугамууд нь, шал болон таазыг илрүүлэхэд туслах боловч, ихэвчлэн налуу зурагдана. Уг шугамын урт нь, чиг хандлагын хэр хүчтэй явааг илтгэх хэмжүүр болдог.
Trend Lines (TL)-г дотор нь, өсөлттэй (uptrend буюу өгсөх чиглэлтэй) and бууралттай (downtrend буюу уруудах чиглэлтэй) гэж 2 ангилна. Уг шугам нь, ханшийн дээд эсвэл доод цэгүүдийг холбох байдлаар дүрслэгдэж хэрэглэгддэг.
Дээрх зурагт, ханшийн ёроолуудыг холбож, шалыг дүрсэлсэн байна. Харин доорх зурагт, дээд оройнуудыг холбож тааз хаагуур байгааг тогтоосныг жишээ болгон харуулжээ.
Ерөнхийдөө, уг 2 төрлийн шугмууд нь, ямар чиглэлийн үед зурагдаж байгаагаараа л ялгарч байгаа юм. Ханшийн өсөх хандлага давамгайлж байгаа үед, хамгийн доод цэгүүдийг холбож зурах ба энэ үед лаан граф дээр HL буюу өндөр ёроолууд үүсч байдаг. Эсрэг тохиолдолд, хамгийн дээд цэгүүдийг дайрч, LH буюу нам орой үүснэ.
Яаж хэрэглэдэг вэ?
Граф дээрх дээд болон доод цэгүүдийг холбосноор, ханшийн өнөөгийн чиг хандлага аль чиглэлд зонхилж буйг шалгах, түүнийгээ илүү нарийвчлалтай шинжилгээ болон арилжааны төлөвлөгөөндөө тусгаж болно. Мөн, шугамуудыг цааш үргэлжлүүлэн сунгаж, цаашдаа ямаршуухан үзүүлэлтийг үзүүлж болохыг таамаглах боломжтой. Уг шугам олон удаа шалгагдаж болох бөгөөд сэтрэх хүртлээ хүчинтэйд тооцогдоно.
TL-ийг маш олон төрлийн графууд дээр зурж, хэрэглэдэг хэдий ч, санхүүгийн салбарт, тэр дундаа ханшийн граф дээр төлхүү ашиглагддаг. Мөн, ханшийн өсөлтийн үед, худалдаж авах сонирхол нь, зарахаасаа илүү байгааг, уналтын үед, зарах нь авахаасаа давамгайлсан байгааг илтгэх буюу хөрөнгийн эрэлт, нийлүүлэлтийн төлвийг тодорхойлох нь бий.
Гэхдээ, уг хэрэгслийг, арилжааны хэмжээний үзүүлэлттэй хослуулж хэрэглэхийг эрхэмлээрэй. Арилжааны хэмжээ өсөөгүй эсвэл харьцангуй бага байхад, ханш өсч байвал, энэ нь хуурамч дохио гэдгийн илрэл юм.
Шал, тааз 2 нь, TA-ний 2 чухал үзүүлэлт болдог тул, TL-г шинжилгээний чухал үзүүлэлт гэж нэрлэж болно. Эдгээр шугамуудын сэтлэгдэх үе нь, чиг хандлага өөрчлөгдөхийн дохио болох нь их. Гэвч, TA нь өөрөө, батлагдсан арга хэрэгсэл биш, тул зөрүүтэй хариу гарах нь бий. Хүн бүрийн TA өөр гарч болох тул, шинжилгээгээ илүү нарийвчлалтай, бодит дүнд хүргэхийн зорьж байгаа бол TA-ний бусад аргуудыг нэмж хэрэглэх, FA-г гүйцэтгэх нь зүйтэй.
Шугамаа яаж зөв зурах вэ?
2 цэгийг холбох төдийгөөр л шугамаа бүтээж болно. Гэхдээ, 3 буюу түүнээс олон цэгийг дайруулах нь илүү найдвартай байдаг гэж үзэх шугам зураач буюу граф судлаачид болон арилжаачид үздэг. 2 цэг нь чигийг, 3 дахь нь ирээдүйд хүрч болох төлвийг илтгэнэ. Зарим тохиолдолд 3 дахь цэг баталгаажуулалт, 4 дэх цэг таамаглалын цэг болох нь бий.
Өөрөөр хэлбэл, шугам 3 буюу түүнээс олон цэгийг дайрч байвал, энэ нь чиг хандлагын баталгаа болдог. Санамсаргүй тохиолдлоор ханш ингээд 1 шулуунд багтсан уу, эсвэл үнэхээр чиглэл үүссэн байна уу? гэдгийг давтамжтайгаар шалгаж, зурснаар олж мэдэх боломжтой.
Хэмжилтийн тохиргоо
Шугамаа зөв дүрслэхийн тулд, зурах тохиргоогоо оновчтой сонгох хэрэгтэй байдаг. Тохиргооны хамгийн гол хэсэг нь, хэмжилтийн тохиргоогоор scale settings-г нэрлэж болно.
Санхүүгийн граф дээр, ханшийн өөрчлөлтийг яаж дүрслэхийг сонгох, өөрчилж тохируулах боломжыг олгодог тохиргоог хэмжилтийн тохиргоо гээд байгаа юм. Хамгийн өргөн хэрэглэгддэг хэмжилтийн тохиргоонууд нь, arithmetic буюу арифметик болон semi-logarithmic (semi-log) хагас логарифм байдаг. Арифметик граф дээр, ханшийн өөрчлөлтийг Y тэнхлэгийн дагуу харгалзах дүнгээр тэнцүүлж дүрсэлдэг бол, хагас логарифм граф дээр өөрчлөлтийг харгалзах хувиар нь тооцоолж харуулдаг.
Дэлгэрүүлвэл, арифметик граф дээрх, ханшийн 50-аас 100 хүрэх болон 1'000-аас 1'050 төгрөгт хүрэх өөрчлөлтүүдийг адил хэмжээтэйгээр зурж байхад, хагас логарифм граф дээр, 50-аас 100 төгрөгт хүрэх өөрчлөлтийг 100%, харин 1'000-аас 1'050 хүрэх өөрчлөлтийг 5% гэж тооцож зураглах тул, хамаагүй зөрүүтэй лаа дүрслэгдэнэ.
Тиймээс, ямар граф дээр зурахаас хамаарч, өөр өөр үр дүн гарч, тэдгээрээс шалтгаалсан ялгаатай дүгнэлтэнд хүрч болдгыг анхаараарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation