SafePal S1

SafePal брэндийн S1 загварын төхөөрөмжин хэтэвчийг танилцуулж байна.
SafePal нь, төхөөрөмжин хэтэвчийн зах зээлд орж ирээд удаагүй, онцгойрч тодорсон амжилтгүй байгаа хэдий ч, Binance Labs, Trust Wallet, LiteCoin Foundation зэрэг байгууллага, холбоотой хамтарч ажилладаг, зөөврийн бөгөөд үнэ хямд оффлайн/хүйтэн хэтэвчийг санал болгож буй цөөхөн хэдхэн брэндийн 1 билээ.
Уг хэтэвчийн харагдах байдал нь, mp3 тоглуулагчтай төстэй бөгөөд, өнгөт дэлгэц, түүний доор байрлах D-Pad удирдлагын товчууд, QR код уншуулахад зориулсан камер зэргээс бүтнэ. Системийн шинэчлэлт авах, зайг цэнэглэх зэрэгт хэрэглэгдэх USB холболтыг эс тооцвол, өөр бусад холболтыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгийг ёстой "хав дарах" зориулалттай хайрцаг юм.
Техник үзүүлэлт
Хэмжээ, харьцаа (см-р)
8.6 x 5.4 x 0.6
Дэлгэц
1.3 инчийн IPS
Саадгүй ажиллах хэм
-20 - 70 Цельс
Өгөгдлийн оролт, удирдлага
D-Pad & камер
Холболт
Байхгүй
Зайгаар ажиллах/эсэх
Ажиллана. 400 МаЦ
Нийцтэй байдал
Android & iOS
Дэмжих Блокчэйн
20+
GitHub
Бараг огт интернэт холбогдож ажилладаггүй учир, хакдуулах зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдсанд тооцож болно. Гэвч энэ байдал нь, шилжүүлэг хийх явцыг багагүй хүндрэлтэй болгодог. Ухаалаг утас дээрх зориулалтын хэрэглүүрийн тусламжтайгаар, энэхүү төхөөрөмжин хэтэвчтэй мэдээллийг, QR кодоор дамжуулан солилцохоос өөр арга байхгүй.
Утсан холболтгүй, тусгай аппаар холбогдож ажиллах, өөр дээрээ цэнэг хураадаг зэрэг давуу талууд нь биедээ авч явахад тохиромжтойн дээр, аюулгүй байдлыг нэмж өгсөн давуу талтай. Өнөөдөр, зах зээлд нийлүүлэгдэж буй ихэнх төхөөрөмжин хэтэвчинд ийм чанар дутагдаж байдаг нь, энэ хэтэвчийг сонгох 1 шалтгаан болж болох юм. Түүнээс гадна, хэтэвчинд хандах эрхийг PIN кодоор хамгаалж, баталгаажуулах ба, 12 болон 24 үгтэй үр үгсийн аль 1-г ашиглах сонголтыг хэрэглэгчдиддээ санал болгодог.
Гэхдээ, уг хэтэвчийн хамгийн том сул талаар түүний эдэлгээ даах чадварыг нэрлэж болох ч, олдож буй хамгийн боломжын үнэтэй хэтэвч гэдгийг нь бодоод үзвэл, арга ч үгүй биз ээ.
#CoinMarketCapВеб: coinmarketcap.com
Хэтэвчийн давуу болон сул талууд
Давуу
- Маш олон сүлжээ, токен дэмжинэ. ЭНД-ээс жагсаалтыг нь харж болно.
- Их биеийг задалж, эд ангийг оролдвол, бүх мэдээллээ устгадаг хамгаалалттай.
- Боломжын, хямд үнэтэй.
- Санамсаргүй түүврийн аргаар, дурын утга зохиох чадвар сайтай.
- Мэдээллийн технологийн аюулгүй байдлын, EAL 5+ чанарт нийцсэн хамгаалалт.
- Bluetooth, NFC, Wi-Fi холбогдохгүй учир, хаана ч авч явсан хакдуулах эрсдэлгүй.
- Системийн шинэчлэлтээр аюулгүй байдлаас гадна, дэмжих Блокчэйн, токений нэр төрлийг нэмж болдог.
- Овор хэмжээ, жин багатай (урт, өргөн нь нэрийн хуудсаас хэтрэхгүй).
- Цэнэгээ сайн барьдаг. Өдөрт 10 минут хэрэглэхэд, 20 хоногийн турш дахин цэнэглэхгүйгээр ашиглах боломжтой.
Хайрцганд дагалдах зүйлс
- SafePal S1;
- Цэвэрлэхэд зориулагдсан арчуур;
- SafePal-ийн лого дүрстэй 2 ширхэг хуулга;
- Цэнэглэхэд хэрэглэх USB утас;
- Гарын авлага;
- Нууц үгээ (Үр үгс, PIN код) бичиж, хадгалахад зориулсан 3 ширхэг хуудас.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation